Tag Board
200

Эрүүл мэнд

Акромегали

Акромегали

Өнчин тархины хавдарын улмаас өсөлтийн дааврын ялгарал ихэссэнээс үүсдэг ховор тохиолддог өвчин. Ихэвчлэн 30-50 насны хооронд илэрдэг.

Тархалт

1сая хүн амд 5 тохиолдол.

Эмнэлзүйн шинжүүд

Зөөлөн эдийн хэт ургалт: Барзгар, тослог арьс, хэл томорсон (макроглоссия), ухархайн дээд ирмэг урагш төвийсөн, эрүү урагш төвийсөн, шүдний хоорондох зай өргөссөн, гутлын хэмжээ, зузаан савар шиг гар, дууны өнгө бүдүүрэх, үеээр өвдөх, нуруу бөхийх, дээд булчингууд сулрах, карпал туннел хам шинжийн улмаас бадайрах, даамжрах явцтай зүрхний дутагдал, бахуу. Хөлрөх ба толгой өвдөх.

Гипофизын хавдарын шинжүүд

Гипопитуитаризм± хэсэг газрын даралтын нөлөө.

Сэтгэцийн нөлөө: Биед гарах өөрчлөлтийг өвчтөн болгон ажигладаггүй (хуучин фото зурагнуудыг судлах шаардлага гарч магадгүй) боловч тэдний биед гарсан өөрчлөлтөнд өвчтөнүүдийн үзүүлэх хариу урвал тодорхой болтол хугацаа шаарддаг. Овсгоо самбаа, бие даан шийдэх чадвар муудах, ааш зан тогтворгүй, өөрийгөө үнэлэх үнэлэлт доогуур, биеийн галбир алдагдах, хүмүүстэй харьцах харьцаа хямрах, нийгэмд гадуурхагдах, уур уцаар зэрэг байгаа эсэхийг болгоомжтой асууна.

Бодисын солилцооны нөлөө, инсулинд тэсвэртэй байх гм: Өсөлтийн даавар нь хэд хэдэн түвшинд инсулиныг хориглодог. Үүнд: инсулины рецепторын фосфоржилтыг хориглох зэрэг хамаарна.

Хүндрэл

Чихрийн шижин, цусны даралт, зүүн ховдолын зузаарал/ кардиомиопати, бүдүүн гэдэсний хорт хавдар, 4-26%-д нь гипертироидизм (TSH хамаааралт эсвэл үл хамааралт).

Шинжилгээ

Өсөлтийн дааврыг дангаар нь хэмжих нь ялгарал-г харуулах боловч өдрийн цаг ба бусад хүчин зүйлсүүдээс хамаарч түвшин янз бүр байна. Иймд санамсаргүй хэмжилт нь оношлогоонд хэрэггүй. Эцсийн өвөрмөц сорил нь глюкозын ачаалалт сорилын хамт өсөлтийн дааврыг хэмжих явдал юм. Өсөлтийн даавар болон глюкозыг хэмжихийн тулд дээжийг 0, 30, 60, 90, 120, 150 минутанд цуглуулна. Глюкозын ачаалалт сорилыг тайлбарлах нь: хэвийн үед өсөлтийн даавар дарангуйлагдана, акромегалийн үед дарангуйлагддаггүй ба ихэсч болдог. Хуурамч эерэг байх нь: анорексия нервоза, муу хяналттай чихрийн шижин, гипотироидизм, Кушингийн үед. Ийлдсэн дэх инсулин төст өсөлтийн фактор-1 (IGF-1)-ийг зарим төвүүд акромегалийг илрүүлэхэд хэрэглэдэг. Үүний түвшин нь сүүлийн 24 цагт ялгарсан өсөлтийн дааврын ялгаралтай харилцан хамааралтай байдаг ба иймээс илүүдэл өсөлтийн дааврын ялгаралт байгаа бол, эсвэл жирэмсэн үед, эсвэл бэлгийн бойжилтын үед инсулин төст өсөлтийн фактор-1 ихэсдэг. Өнчин тархины хонхорын MRI (эсвэл CT) скан.

Өнчин тархины үйл ажиллагааны сорил – гипопитуитаризм?

ЗЦБ. Эхокардиограмм. Харааны талбай ба харах чадвар. Арьсны зузаан. Хуучин фото зургуудыг олж авах; бүтэн нүүр, их бие, цээжин дээр гарыг байрлуулж авсан шинэ зураг шаардах.

Эмчилгээ

Транс-сфеноидал мэс засал: Ихэвчлэн сонгох эмчилгээ. 60%-д нь өсөлтийн дааврын ялгарал <10mU/L хүртэл буурдаг. Хагалгаанаас 6 долоо хоногийн дараа глюкозын ачаалалт сорил, өсөлтийн дааврыг хэмжих, өнчин тархины үйл ажиллагааны бүрэн сорил хийхийн тулд дахин эмнэлэгт хэвтүүлнэ.

Хэрэв өсөлтийн даавар 2mU/L-ээс бага болж дарангуйлагдаж чадахгүй бол туяа, эсвэл эмийн эмчилгээ шаардлагатай болно. Эдгээр сорилуудын өмнө стероидуудыг зогсоох хэрэгтэй ба хэрэв стероидын дутагдлын шинжүүд илрээгүй бол (байрлалын гаралтай даралт багасалт, халуурах, дотор муухайрах, хоолны дуршил буурах) 4 дэх өдөр нь гурвалсан сэдээгч сорил үр дүнтэй байж болно.

Жил бүрийн хяналт: (глюкозын ачаалалт сорил+ өсөлтийн дааврыг хэмжих; Т4; пролактин; харааны талбай; рентген зураг- дээрхээс хар; фото зурагнууд; зүрх судасны байдлыг үнэлэх/ЗЦБ).

Туяагаар гаднаас нь шарах: Өндөр настай болон мэс засал үр дүнгүй гэсэн үед хийнэ. Мэс засал эмчилгээний адил хянана.

Эмийн эмчилгээ

Соматостатин төст эмүүд жнь: Октреотид (Sandostatin LAR®, сар бүр булчинд тарина) ба Ланреотид (Somatuline LA®) зэрэг нь допамины агонистуудыг орлон соматотроп (GH) аденома үед 1-р шатны эмчилгээ болдог (гаж нөлөө: цөсний чулуу). Хяналтаар ланреотид эмчилгээний дараа зарим зүрхний хүндрэлүүд арилсан нь ажиглагдсан (жнь: зүүн ховдлын масс, ховдлын дүүрэлт, ховдлын хэм алдагдал). Инсулинд тэсвэрт байдалд үзүүлэх нөлөөг урьдчилан тааварлах боломжгүй тул глюкозыг хянана.