Tag Board
200

Эрүүл мэнд

Анхдагч билиар цирроз

Анхдагч билиар цирроз (АБЦ)

Холестаз, цирроз болон порталь гипертензи ужигран даамжирсны улмаас үүдсэн архаг грануломатоз үрэвсэл нь элгэний дэлбэн хоорондын цөсний цоргуудыг гэмтээдэг байна. Шалтгаан: аутоиммун процесс. Хүйсний харьцааг авч үзэхэд, 9:1 буюу эрэгтэй хүмүүст зонхилон тохиолддог байна. Тархалт: 100 мянган хүн ам тутамд 4 ба түүнээс цөөн тохиолддог. 50 орчим насанд голлон илэрдэг ажээ.

Эмнэл зүйн ялгаа

Их төлөв шинж тэмдэггүй явагддаг ба элэгний үйл ажиллагааны сорилуудыг шинжлэх явцад шүлтлэг фосфатазын идэвхжил–ийг үндэслэн оношилодог. Летарги буюу өвчтөн маш сул, ямар ч идэвхи сонирхолгүй байх, арьс загатнах зэрэг шинж ажиглагдаж болох бөгөөд түүнээс өмнө шарлалт хэдэн сар, жилээр үргэлжилж болно. Шинжүүд: шарлалт, арьсны нөсөөжилт, ксантелазм, ксантома, гепатомегали болон спленомегали г.м.

Хүндрэл

Остеопороз нэлээд нийтлэг тохиолддог. Тосонд уусдаг аминдэмүүд (А, Д, К) муу шимэгддэгийн улмаас остеомаляци буюу яс зөөлрөх болон коагулопати тохиолдож болдог. Бусад хүндрэл: порталь гипертензи, асцит, варикозын цус алдалт, элэгний шалтгаант энцефалопати, элэгний өмөн хавдар.

Шинжилгээ

Цусны шинжилгээ: Шүлтлэг фосфатаза, гамма-глютамилтрансфераза, АСТ ба АЛТ-ын идэвхижил бага зэрэг; улмаар өвчний хожуу үед: билирубин, альбумин, протромбины хугацаа болно. Нийт тохиолдлын 98%-д антимитохондриаль эсрэг-бие эерэг байдаг нь маш өндөр өвөрмөц үзүүлэлт юм. Бусад эсрэг бие бага зэрэг илэрч болно. Иммуноглобулин, ялангуяа IgM. Мөн тиреотроп дааврын идэвхижил болон холестерол болно. Радиологийн шинжилгээ: Элэгний гаднах шалтгаант холестазыг үгүйсгэхийн тулд хэт авиан шинжилгээ болон эндоскопийн ретроград холангиопанкреатографи хийж болно.

Элэгний биопси: цөсний цоргонуудын эргэн тойронд грануломатоз өөрчлөлт, улмаар цирроз болж буй байдал тодорхойлогддог.

Эмчилгээ

Шинж тэмдгийн эмчилгээ: арьсны загатналтыг дарахын тулд холестирамин 4г/6-24 цагаар уулгах. Суулгалт: кодеин фосфат 30мг/8цагаар уулгах. Остеопорозоос сэргийлэх тухайд бүлэг 15 дахь талаас харна уу.

Өвөрмөц эмчилгээ

Тосонд уусдаг аминдэм А, Д, К-г урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх. Мөн урсодехолийн хүчлийг нийт өвчтөнүүдэд 13-15мг/кг хоног тунгаар өгөх. Энэ нь нэг талаар, өвчний даамжрал алгуурхан явагдаж байгааг хэлэх бөгөөд нөгөө талаар, уг өвчний эцсийн шатанд орсон, эсвэл юунд ч дарагдахгүй арьсны загатналт бүхий өвчтөний тухайд хамгийн сүүлчийн нөөц боломж нь болох элэг шилжүүлэн суулгах явдлыг ямар нэг хэмжээгээр хойшлуулах эрэлт шаардлагатай уялдаж байдаг билээ. Эд эрхтэн суулгасан ч өвчин дахиж болох, тэгэх нь эд эрхтэн суулгалт амжилттай болоход нөлөөлөхгүй байж болох юм.

Тавилан

Нэгэнт шарлалт даамжирсан бол амьдрах боломж < 2 жил байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараахь 2 жилд хийгдсэн нэгэн судалгаагаар, хэрэв эрхтэн суулгаагүй бол амьдрах магадлал 55% байсан бол эрхтэн суулгаснаар уг үзүүлэлт 79%-д хүрсэн байв. Харин 7 жилийн дараа авч үзэхэд, өмнөх үзүүлэлтүүд 22% ба 68%-тай байжээ.