Tag Board
200

Эрүүл мэнд

Артерийн даралт бууруулах эмийн зүйл

Артерийн даралт бууруулах эмийн зүйл

Артерийн даралт  багасгадаг эмүүдийг цусны даралт бууруулах эм гэнэ. Энэ бүлгийн эмүүдийг артерийн даралт ихэссэн үед хэрэглэнэ. Артерийн даралт ихсэлт нь зүрхний миниутын эзэлхүүн ба захын судасны эсэргүүцлээр тодорхойлогддог болохыг та бид мэддэг билээ. Эдгээр маш олон хүчин зүйлээс шалтгаалж артерийн даралт ихэсгэдэг.

Артерийн даралт бууруулах эмийн зүйлийг дараах байдлаар ангилна.

1.    Адренидэвхит нөлөөг дарангуйлах эм

1.      Судас хөдөлгөх төвийн дарангуйлах эм

      Допегит, гемитон                       

2.      Вегетатив зангилаанд хориг үүсгэх эм

      Бензогексон, арфонад

3.      Адренидэвхит мэдрэлийн төгсгөлийг дарангуйлах эм (симпатолитик)

Резерпин, исмелин     

4.      Адренорецепторт хориг үүсгэдэг эм

·         α-адренорецепторт хориг үүсгэдэг эм

фентоламин

·         β-адренорецепторт хориг үүсгэдэг эм

индерал, атенолол

2.    Ренин-ангиотензинд нөлөөлөх эм

1.      Ангиотензины нийлэгжлийг дарангуйлах эм

       Каптоприл, эналаприл

2.      Ангиотензин-2 рецепторт хориг үүсгэдэг эм

       Лозарттан

3.    Судасны гөлгөр булчинд нөлөөлөх эм

      Нитропруссид натри, дибазол, магнийн сульфат

4.    Кальцийн сувагт хориг үүсгэх эм

Нифедипин

5.    Калийн сувгийг идэвхжүүлэх эм

      Миноксидил

6.    Давс усны солилцоонд нөлөөлж даралт бууруулах эм

      Фуросемид, верошпирон, гипотиазид