Анагаах Ухааны сайт - Бөөр шээсний замын дүрс оношлогоо
Tag Board
200

Эрүүл мэнд

Бөөр шээсний замын дүрс оношлогоо

Бөөр шээсний замын дүрс оношлогоо

Хэвлийг рентгенээр харах: бөөр, шээлэйн эмгэг өөрчлөлт, давсгийг шинжилнэ, хэвийн бус шохойжилт байна уу? Энэ нь дараах 3 эмгэг процесстой холбоотой байдаг уу?

Чулуу (чулууны 80% нь л рентгенд харагдах: дараах КТ-ийг үз). Бодисын солилцооны хямралын шохойжилт, жнь, карцинома, сүрьеэ (цөөн тохиолдолд). Бөөрний шохойжилт (цуллаг эдийн, тэгэхдээ ховор).

Хэт авиа (ХА) бөөр судлалд хамгийн энгийн эхний шинжилгээ юм. Энэ нь: Бөөрний хэмжээг тодорхойлно.Бөөрний хэмжээ жижгэрэх нь бөөрний архаг дутагдал, томрох нь бөөрний эдийн, ердийн уйланхай, өрөөсөн бөөрний зохицолдооны томролт, бөөрний поликистоз өвчин, ховор тохиолдолд бөөрний амилоидоз-ыг үед ажиглагдана. Гидронефроз энэ нь бөөрний бөглөрөл, эмгэг сөргөө байгааг харуулна. Бөөрний орчмын хуралдас (гэмтэл, бөөрний биопсийн дараа) Шилжүүлэн суулгасан бөөр (хурдас, бөглөрөл, цус хэт дүүрэлт).

Давсганд үлдэгдэл шээс хуралдах

Түрүү булчирхай: шулуун гэдсээр дамжуулан хэт авиан тусламжтай голомтот өөрчлөлтөөс биопси хийх

Анхаарах: түрүү булчирхайн хэмжээ нь шинж тэмдэгтэйгээ уялдахгүй. ХА-н шинжилгээний ашигтай давуу тал нь: хурдан; өртөг зардал бага; бөөрний үйл ажиллагаанаас хамааралгүй; судсаар тарих тодосгогч бодисын болон цацрагийн нөлөөгүй; муу тал нь: хөндийд байгаа биет тухайлбал шээс дамжуулах дээд замд буй карциномын шилжвэр эсийг харж чадахгүй; бөөрний үйл ажиллагааг судлахгүй; гагцхүү шээс цуглуулах тогтолцооны бөглөрлөөс болсон тэлэгдлийг тогтоож чадна (бөглөрөлийн 5% орчимд тэлэгдэл илэрдэггүй).

Компьютерт томографи (КТ) нь бөөрний хатгааг оношлоход эрс өөрчлөлт оруулсан. Тодосгогч бодисгүй шинжлэхэд чулууг 97% илрүүлэхийн хамт бусад олон эмгэгийг оношлоно. КТ нь экскретор урографитэй ойролцоо туяаны үйлчлэлтэй. КТ нь харагдах зүйлийн шинж байдлыг тод харуулдаг: (цул эд, уйланхай, тодосгогч бодис, шохойжилт, хэсэг газрын/ зайны тархмал өөрчлөлт, бөөрний венийн гэмтэл); бөөрний бэртэл (2 бөөр, цус хуралт, цус хангамжгүй болох, хагарах, шээс урсах); хэвлийн гялтангийн араар гэмтэх. КТ нь судсаар тарьсан тодосгогч бодистойгоор бөөрний үйл ажиллагааг харуулна.

Экскретор урограм/ пиелограм (ЭУ=ЭП) бөөрний бүтцийн байдлыг (ялангуяа тэвшинцэр, аяганцар) болон цуглуулах тогтолцооны эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлнэ. Энэ нь бөөрний үйл ажиллагааг сайн харуулна. Хэвлийн зургийг тодосгогч бодис тарихын өмнө ба дараа нь авах, тодосгогч бодис нь бөөрний шүүлтээр ялгарч сувганцараар 1 мин орчим урсах үүнийг <нефрограмын үе> гэнэ. Дараа нь тодосгогч бодис бөөрний тэвшинцэр (пиелограм) улмаар шээлэй, давсагт орно.

Гаж нөлөө: нүүр улайх, бөөлжис цутгах, арьс загатнах, тодосгогч бодисын нефропати үүсэх (болгоомжлох нь: хэрэв өвчтөн бөөрний дутагдлын эхлэлийн байдалд, ЧШӨ, миелом, тодосгогчтой шинжилгээ хийхийн өмнө тодосгогчид мэдрэг эсэхийг шалгах нь зүйтэй).

Ретроград пиелографи нь бөөрний тэвшинцэр, аяганцарын тогтолцоо шээлэйн анатомын бүтцийг маш сайн харуулах ба бусад эмгэг өөрчлөлт тухайлбал шилжвэр эсийн карциномыг илрүүлнэ. Тодосгогч бодисыг шээлэйд бургуйгаар шахаж оруулна.

Арьсан доогуур бөөрөнд гуурс тавих: бөөрний тэвшинцэрт чиглүүлэгч зүүний тусламжтай хатгаж гуурс оруулна.Оношлогооны шинжилгээ нь тодосгогч бодистой хийгдэх бөгөөд улмаар гуурсыг дренаж байдлаар бэхлэж үлдээнэ.

Бөөрний артериграфи

Бөөрний артерийн нарийсалтыг оношлох сүүлчийн арга юм. Эмчилгээний заалтууд нь судас сэлбэх эмчилгээ, стенд тавих, судас сонгож бөглөх (хавдарын цус алдалт, гэмтэл, артери/венийн малформаци).

Соронзон доргионы дүрслэл (МRI) нь зөөлөн эдийг тодруулж шинжлэхэд тохиромжтой бөгөөд КТ-д тодорхойгүй эргэлзээтэй байгаа зүйлийг тодруулна. МRI ангиографи нь бөөрний артерийн судасны нарийсалтыг оношлоход хэрэглэнэ.

Цөмийн дүрслэл

Хоёр бөөр тус бүрийн үйл ажиллагааг тодорхойлох бөгөөд бөөрний эмгэг өөрчлөлтийг илрүүлнэ. Цөмийн холбогч металлууд жишээ нь Cr-EDTA (этилен диаминтетраацидийн хүчил буюу TC DTPA (диэтилен триамин пентацидын хүчил) бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хэмжээг тодорхойлно.

Бөөрний биопси

Бөөрний биопсийг бөөрний урьтал шалтгаант бөөрний цочмог дутагдал, бөөрний сувганцарын цочмог үхжил, бөөрний үйл ажиллагаа сэргэхгүй хэдэн долоо хоногоор үргэлжлэх зэрэг тохиолдлуудад хийнэ. Бөөрний биопси нь авсан материалд гистологийн шинжилгээ хийж байж л эмгэгийг танин мэднэ. Бөөрний архаг дутагдлын үед бөөр хэмжээгээр жижиг байх тул биопси хийхэд бэрхшээлтэй бөгөөд гарах үр дүн ч онцын ач холбогдол багатай байдаг.

Бөөрний биопси хийх заалтууд:

Бөөрний цочмог дутагдал ямар шалтгаантай вэ? Гломерулонефритийг судлах. IgA нефритээс хамааралтай байнгын цустай шээх,суурийн мембраны өвчин буюу төрөлхийн нефропати? Протеинури болж байгаа шалтгаан (жнь, > 1г/хоногт энэ нь амилоидоз, ЧШӨ-ний шалтгаан биш гэдгийг мэднэ )

Бөөр шилжүүлэн суулгасны дараа бөөрний үйл ажиллагаа алдагдах: суулгасан бөөрний эд ондоошиж байгаа, эмийн хортой нөлөө, бөөрний өвчин дахиж байгааг мэднэ.

Үйлдэл хийхийн өмнө: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх ба цусны бүлэгнэлт, цус гоожих хугацааг тус тус тодорхойлно. Өвчтөнөөс зөвшөөрөл бичүүлж авна. Хэт авиан шинжилгээ (хэрэв нэг бөөртэй бол эрсдэлт хүчин зүйл их болно).

Хийх үйлдэл: Өвчтөнг орон дээр хэвтүүлж амьсгал түгжүүлж чанд авиан тусламжтайгаар биопси хийнэ. Авсан материалыг эсийн шинжилгээнд илгээж, ердийн болон электрон микроскопи, иммунофлюресцентийн микроскопийн шинжилгээ хийнэ. Тодорхой заалт захиалгаар шинжилгээг хийх, жнь, амилоидозыг үгүйсгэхийн тулд шинжилгээг тусгайлан сонгож иммунофлюресцент болон электрон микроскопоор харна.

Үйлдэл хийсний дараа: 12-24 цагийн хугацаанд өвчтөн орондоо хэвт рийн дэглэмд байна. Ажиглалт хийж судасны цохилт, цусны даралт, шээсний өнгө, бусад шинж тэмдгүүдийг хянана. Цус алдах нь гол хүндрэл болно.