Tag Board
200

Эрүүл мэнд

Шээсний замын халдвар

Шээсний замын халдвар (ШЗХ)

Тодорхойлолт

Бактериури: шээсэнд нян илрэх, шинж тэмдэггүй болон тодорхой шинж тэмдэгтэй байна. ШЗХ: шээсэнд > 108 unit/L дээш нянгийн колони ургах (шээсний дунд хэсгээс авах) ШЗХ-д: давсагны үрэвсэл (цистит), түрүү булчирхайн үрэвсэл (простатит) бөөрний үрэвсэл (пиелонефрит) орно. Эмэгтэйчүүдийн гуравны нэг хүртэлх хувьд нь бактериуригүй халдварын шинжүүд илэрдэг ба үүнийг абактериал цистит эсвэл шээсний сүвийн хам шинж гэнэ.

Ангилал: ШЗХ-ыг хүндрэлгүй (шээс дамжуулах зам хэвийн болон бөөрний үйл ажиллагааны алдагдалгүй) болон хүндрэлтэй (эрэгтэйчүүд шээс дамжуулах замын саадтай, бөөрний үйл ажиллагаа алдагдсан, биеийн эсэргүүцэл суларсан, микроорганизмын хоруу чанар). Дахисан ШЗХ нь шинэ нянгаар халдварлагдах, тухайн бичил биетэн нянгаар дахин халдварлагдах. Шээсний сүвний үрэвсэл үүсэх.

Эрсдэлт хүчин зүйлст: хүйс; бэлгийн харьцаа; жирэмслэхээс хамгаалах диафрагм; үтрээний спермицид; ЧШӨ; дархлаа дарангуйлагдах; жирэмслэлт; цэвэршилт; шээсний замын бөглөрөл; бөөрний чулуу; багажийн шинжилгээ; дутуу хөгжил зэрэг хамаарна.

Үүсгэгч бичил биетэн нянгууд: E. coli голчлон үүсгэнэ (нийт халдварын >70% байх ба эмнэлгийн халдварын ≤41%). Бусад нянгууд: Staphylococcus saprophyticus, Enterococcus faecalis, Proteus mirabilis, Klebsiella species, Enterobacter species, Acinetobacter species, Pseudomonas aeruginosa, Serrata marascens

Шинж тэмдэг

Цистит: ойрхон шээх, дизури, шээсээ барихгүй болох, странгури, гематури, умдагны дээгүүр өвдөх. Цочмог пиелонефрит: халуурах, чичрэх, бөөлжих, ууц нуруугаар чилж өвдөх, олигури (хэрэв цочмог дутагдал бол). Простатит: ханиадны шинжээр илрэх, нурууны доод хэсгээр өвдөх, шээсний хам шинж илрэх, түрүү булчирхай хавдаж, зөөлөрсөн байна.

Эмнэл зүйн шинж

Халууралт, хэвлий болон ууцаар хөших, бөөр чинэрэх, давсаг чинэрэх, түрүү булчирхай томрох.

Анхаарах: үтрээний ялгадсыг харах.

Шинжилгээ: Шээсний дунд хэсгээс: шээсний микроскоп шинжилгээ болон уураг, лейкоцит, нитрит, улаан эс илрүүлэх дип-тестээр шинжлэх. Хэрэв эдгээр үзүүлэлтүүдээс ≥2 дээш нь эерэг бол шээсийг лабораторид бактериологийн шинжилгээ хийхээр илгээнэ. Хүүхэд болон жирэмсэн эхчүүд, өвчтэй хүмүүст бактериологи шинжилгээ заавал хийнэ. Шээсний өсгөвөрт > 108 unit/L дээш нянгийн колони ургавал оношлогооны ач холбогдолтой ба хэрэв <108 unit/L доош пиури (>20 лейкоцит/мм3) илэрч байвал халдвартай гэж үзнэ. Бактериологийн шинжилгээгээр нянгийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлно.

Цусны шинжилгээ: цусны эсүүдийг тоолох, мочевин, электролит, С-реактив уураг, цусны өсгөвөр шинжлэнэ.

Чанд авиа, ялгаруулах урограмм/цистоскоп: нярай, хүүхэд, эрэгтэйчүүд, дахисан ШЗХ, пиелонефрит, гематури, байнгын халууралт, байнгын гематури, нян илрэх үед хийнэ. Чанд авиа эсвэл ялгаруулах урограмм хийх үү? Гэдгийг тогтоох. Чанд авиан шинжилгээгээр чулуу, хөхлөгийн үхжил, жижиг карциномыг илрүүлэхгүй байж болох боловч тодотгогч бодис, туяаны нөлөөлөлгүй учир эхэлж хийнэ.

Эмчилгээ

Зөвлөгөө: Шингэн их уух; ойрхон шээх; дахин шээх (шээж дууссанаас 5 мин дараа дахин шээх); бэлгийн харьцааны дараа шээх, шээсний дараа бэлэг эрхтнийг урдаас хойш чиглэлтэй арчихыг зөвлөнө.

Антибиотик: нянгийн тэсвэрт байдлыг мэдэх, хортой эмүүдийг сонгохгүй байх (налидиксийн хүчил). Тухайн нянд мэдрэг антибиотик сонгох

Цистит: Триметоприм 200 мг/12 ц уух, (3 хоног). Орлох нь: цефалексин 1г/12ц хүндрэлтэй хэлбэрийн ШЗХ-ын үед шаардлагатай бол урт курс эмчилгээ (10-14 хоног) хийнэ.

Цочмог пиелонефрит: Цефалоспорин, цефуроксим 1.5г/8 ц судсаар хийх эсвэл 250 мг/12 ц уух.

Простатит: Ципрофлоксацин 500 мг/12ц 4 долоо хоног уух.

Жирэмсэн үед: мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах.

Урьдчилан сэргийлэлт: антибиотикоор сэргийлэх: бэлгийн харьцааны дараа хэрэглэх нь эмэгтэйчүүдийн дахилттай ШЗХ-ыг багасгана. Цангисны шүүс нь хэдийгээр бүрэн судлагдаагүй ч E.coli давсагны хананд бэхлэгдэхийг саатуулж сэдрэлээс сэргийлнэ.

+Ахимаг насны нийт 153 эмэгтэйчүүдэд өдөрт 300 мл цангисны шүүс (туршилтын-плацебо) 6 сарын турш уулгасан байна. Судалгаагаар цангисны шүүс уусан бүлэгт бактериури 15 хувь байхад туршилтын бүлэгт 28 хувь байжээ. Бусад судалгаанууд мөн ижил үр дүнтэй байсан байна.