Tag Board
200

Эрүүл мэнд

Бөөрний архаг дутагдал

Бөөрний архаг дутагдал (БАД)

Тодорхойлолт

Бөөрний үйл ажиллагааны тогтвортой, эргэлтгүй, урт хугацааны алдагдлыг хэлнэ. БАД–ыг хөнгөн хэлбэрийн(түүдгэнцрийн фильтрацийн хурд 30-50 мл\мин), дунд хэлбэрийн (түүдгэнцрийн фильтрацийн хурд 10-29 мл\мин) хүнд хэлбэрийн (<10мл\мин ба эцсийн үе шат <5 мл\минаас бага) гэж ангилдаг. Бөөрний дутагдлын эцсийн үе шатанд бөөрний үйл

ажиллагааг орлуулахгүй бол үхэлд хүргэдэг.

Тохиолдол

Нийтлэг: түрүү булчирхайн томролт; гломерулонефрит; пиелонефрит; интерстициаль нефрит; ЧШӨ; АД; поликистоз; өвчин намдаах эмийн нефропати; бөөрний судасны өвчин; бөөрний чулуу. Ховор тохиолдолд миелома; амилоидоз; люпус нефрит; склеродерма; васкулит; цус задрал гемолитик уремийн хам шинж; бөөрний шохойжилт; тулай; бөөрний хавдар; цистиноз; оксалоз; Альпортын хам шинж, Фабрын өвчин зэргийн үед БАД үүснэ.

Өвчний түүх

Урьд нь бөөр шээсний замын халдвараар өвчилсөн эсэх, даралт ихэсдэг эсэх, ЧШӨ- тэй эсэх. Гэр бүлийн хүмүүс бөөрний өвчнөөр өвчилж байсан эсэх, хэрэглэж байсан эмийн талаар нарийвчлан тодруулна. Ядрах, сульдах, амьсгалын хэм алдагдах, хөлийн шагай орчмоор хавагнасан эсэх, цээжээр өвдөх, хөл бадайрах, загатнах, хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, шээс шингэрэх, ясаар өвдөх, бэлгийн сулрал, үргүйдэл, сарын тэмдгийн алдагдал байгаа эсэх зэрэг холбогдох асуудлыг тодруулбал зохино.

Шинж тэмдэг

Цайж цонхийх; арьсанд шаравтар пигментацти үүсэх; хумсны өнгө боровтор болох; тууралт гарах; арьсанд хөхрөлт үүсэх; арьс хуулрах; АД.; кардиомегали; перикардит; уушигны хөндийд шингэн хурах; уушигны ба зах хязгаарын хаван үүсэх; ретинопати; проксмал миопати; захын невропати.

Төгсгөлийн шатанд: хэм алдагдал; энцефалопати; таталт; комын шинж тэмдэг тус тус илрэнэ.

Шинжилгээ

Цус: Hb (нормохром, нормоцитар) УЭТХ; мочевин ба элекролитууд (мочевин, реатинин), цусны сахар (ЧШӨ) Ca2+, PO3 -4. Шүлтлэг фосфат (бөөрний остеодистрофи) паратогормон (гиперпаратироидизм) урат ихсэнэ.

Шээс: Шээсийг микроскопоор харах ба өсгөвөрлөх; шээсний уургийг 24 цагийн хугацаанд тодорхойлно; креатинины цэвэршилтийг тодорхойлох:

Бөөрний хэт авиа: бөглөрлийг үгүйсгэн, бөөрний хэмжээг анхаарна. (ихэнхи тохиолдолд бөөр жижгэрсэн, харин ЧШӨ, бөөрний поликистоз өвчин, амилоидоз, миелома, системный склероз, бөөрний судасны ассимметрик өвчний үед хэвийн ба томорсон байна) Венийн урографи эсвэл DTPA скан хийнэ.

Цээж гэрэлд харах: зүрх томрох, гялтангийн ба үнхэлцэгэнд шингэн хуралдах, уушигны

хавангийн шинжүүд илрэнэ. Рентген зурганд: бөөрний остеодистрофи илэрч болно. Бөөрний биопсийн шинжилгээг бөөрний хэмжээ хэвийн байгаа өвчтөнд хийж болно.

Эмчилгээ

Бөөрний эмчид аль болох эрт илгээнэ. Эргэх боломжтой шалтгаан: бөглөрлийг арилгах, бөөр гэмтээх эмнүүдийг хэрэглэхийг зогсоох, гиперкальциеми.

• Даралт ихсэлт - цусны даралт бага зэрэг буурахад бөөрний үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч болох юм. Цусны даралт хэвийн байвал (шээсээр ялгарах уураг >3 гр\хоногт –аас бага) ингибитор АХФ-г хэрэглэснээр үйл ажиллагааны алдагдлыг бууруулах боломжтой. Зорилго нь цусны даралтыг >130\80 байлгах (хэрэв шээсний уураг

>3гр/хоногт байхад) Гиперлипидеми: энэхүү өөрчлөлт нь бөөрний гэмтлийг даамжруулан, зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Статинаар эмчлэх .

• Хаван: Энэ үед гогцоонд үйлчлэх шээс хөөх эмүүдийг өндөр тунгаар хэрэглэхийг шаарддаг. Фуросемидыг 250 мг-2г\хоногт + метолазон 5-10 мг\ хоногт (дээд тун 80 мг\хоногт)

• Цус багадалт: Төмөр дутал, архаг халдвар (Бүлэг 15) болон бусад шалтгаанууд үгүйсгэгдсэн тохиолдолд Нв хэмжээг >11гр/дл-ээс доошгүй хэмжээнд барихын тулд эритропоэтин хийнэ.

• Бөөрны гаралтай ясны эмгэг (остеодитрофи) паратогормоны ихсэлтийг яаралтай засах эмчилгээ хийнэ. Хүнсээр авах PO3 -4 хэмжээг (уураг, бяслаг, өндөгийг) багасгах, фосфатыг нэгдүүлэгч бэлдмэл (зажилдаг кальци) Витамин Д-ийн аналог (алфакальцидол=1 альфа гидрооксихолекальциферол ) болон бусад Ca2+ нэмэгдэл бүтээгдэхүүнийг ясны эмгэг, гиперпаратироедизм үүсэх эрсдлийг (Бүлэг 9) бууруулах зорилгоор хэрэглэнэ.

• Хоолны дэглэмийн хувьд: Хоол хүнс болон шингэнийг ялгаруулах үйл ажиллагаатай уялдуулан тохируулна. Ихэнхи тохиолдолд уургийн хязгаарлалт шаардлагагүй. Na+ хязгаарлалт нь АД-ын хянах, хавангаас сэргийлэхэд тустай байдаг. K+-ийн хязгаарлалтыг гиперкалиеми, ацидозын үед хийх ба НСО3- бүтээгдэхүүн хэрэглэнэ.

• Диализид бэлтгэх: Гемодиализ хийхээс 2-3 сарын өмнө артери венийн фистул тавина. Тенкофийн гуурсыг хэвлийн диализ хийхээс 2-3 долоо хоногийн өмнө тавьсан байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бөөр шилжүүлэн суулгалтын асуудлыг анхаарч үзнэ. Бөөрний дутагдлын үеийн эмчилгээ Креатинины цэвэршилтээс хамаарч тунг тохируулан хэрэглэнэ. Ямар эм бөөрөөр ялгарч байгааг анхаарна. Ялангуяа аминогликозид (гентамицин), цефалоспорин, бусад антибиотикууд, (Бүлэг 14) литиум, опиат, дигоксин зэрэг эмнүүдийг анхаарна.

+Бөөрний дутагдалтай өвчтөнд эмийг хэрэглэхээс өмнө өөр боломжит аргуудыг судалсны дараа эмээ бичиж болно. Ачааллын тунг өөрчлөх шаардлагагүй. Хэрэв өвчтөн диалез (гемодиализ, хэвлийн диализ) хийлгэж байгаа бол диализаар элиминаци хир зэрэг явагдаж байгаагаас хамаарч эмийн тунг тохируулна. Эмийн мэдээллийн хуудаснаас эсвэл мэргэжилтнээс зөвлөлгөө авах хэрэгтэй. Диализын хугацааг харгалзан тунг тааруулах хэрэгтэй.

+Бөөрөнд халтай эмнүүд –Тунг бууруулна. (Тунг тохируулах хүчин \ТТХ\ зүйл шээсээр өөрчлөгдөхгүй гарах фракцийг илэрхийлнэ. ТТХ=1/(F(kf-1)+1)) Kf гэдэг нь бөөрний харьцангуй үйл ажиллагаа= креатинины клеранс/120. Ердийн тунг (ачааллын тун бус) ТТХ-д хуваана. Цөөн эмүүдийн хувьд F нь ач холбогдолтой өндөр түвшинд байдаг.

·         Аминогликозид 0.9 Цефалоспорины 1.0

·         Литиум 1.0 Сульфаметаксазол 0.3- 0.5

·         Дигоксин 0.75 Прокайнамид 0.6

·         Этамбутол 0.7 Тетрациклин 0.4-0.6