Анагаах Ухааны сайт - Бөөрний чулуу (Nephrolithiasis)
Tag Board
200

Эрүүл мэнд

Бөөрний чулуу (Nephrolithiasis)

Бөөрний чулуу (Nephrolithiasis)

Бөөрний чулуу (calculi) нь ихэвчлэн талстуудын бөөгнөрлөөс тогтоно. Чулуу нь цуглуулах суваг болон бөөрний тэвшинцрээс шээсний сүв хүртэл хаана ч байрлаж болно.

Эпидемиологи

Тархалт: 0.2%. Амьдралын хугацааны тохиолдол 12% хүртэл. Нас: 20-50 нас. Эр: эм= 4:1. Эрсдэлийн хүчин зүйлс: дегидратаци, ШЗХ, гиперкальциеми, гиперкальциури, хоолны оксалат/ гипероксалури, нарийн гэдэсний эмгэгүүд, гэдэс тайруулах, цистинури, бөөрний сувганцарын ацидоз, берилл, кадмийн хордлого, эм (триамтерин), удам зүйн хүчин зүйлс.

Чулууны төрлүүд: Кальцийн оксалат (39.4%), кальцийн оксалат/ фосфат (13.8%), гурван фосфат (15.4%), кальцийн фосфат (13.2%), шээсний хүчил (8%) цистин (2.8%), холимог чулуу (6.4%).

Эмнэл зүйн онцлог

Бөөрний чулуу нь шинж тэмдэггүй явагдах эсвэл олон шинжээр илэрч болно. Өвдөлт: Бөөрний чулууны үед ууц нуруугаар өвдөнө. Шээлэйд чулуутай үед бөөрний хатгаа өвдөлт илэрнэ. Өвдөлт нь ууц нуруу, цавь руу дамжих ба огиулж бөөлжүүлнэ. Давсаг, сүвний чулуу байгаа бол шээх үед өвдөх ба странгури, шээсний урсгал тасалдах шинжүүд илэрнэ. Халдвар: хурц, архаг халдвар сэдэрнэ. Цистит (ойрхон шээх, дизури), пиелонефрит (халуурах, чичрэх, ууцаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих) пионефроз ( халдварлагдсан

гидронефроз). Бусад: гематури, протеинури, стерил пиури, калкулёз, анури.

Шинжилгээ

Цус: мочевин, электролит, микроскопын болон өсгөвөрлөх шинжилгээ хийж, Са2+, PO3-

4, нийт уураг, альбумин, бикарбонат, урат тодорхойлно:

Шээс: уураг, рН (хэвийн үед 4.5-8), 24 цагийн шээсэнд: креатинин, Са2+, урат, оксалатыг тус тус тодорхойлно.

Багажийн шинжилгээ

Хэвлийн тойм зураг: шээлэйн явах зам дагуу харах: бөөрний чулууны 80% (КТ-д 97%) харагдана. Гидронефроз, гидроуретерийг хэт авиан шинжилгээгээр илрүүлнэ.

Эмчилгээний удирдамж

Шээсний замын бөглөрөлгүй болон өвдөлтгүй үед консерватив аргаар эмчилнэ. Уух шингэний хэмжээг нэмэгдүүлэх. Чулууны найрлагыг тогтоох зорилгоор биохимийн шинжилгээ шээсэнд хийх. < 5 мм диаметртэй бөөрний чулуу гарах боломжтой байдаг ба гарсан эсэхийг зураг авч тодорхойлно. Үүний зэрэгцээ чулууг жижиглэн эндоскопиор дурандан авч болно. Аяганцар тэвшинцрийн < 5 мм доош чулуу нь шээсний замын бөглөрөл үүсгээгүй болон халдвар хавсраагүй үед эмчилгээ шаарддаггүй. <2 см диаметртэй чулууг литотрипси хийж бутлан гаргана. 2-4 см бол мөн адил литотрипси хийнэ. 2 см бол литотрипси хийж шууд гаргана. Чулууны улмаас үүссэн бөөрний хатгааны үед их хэмжээний шингэн уулгахын зэрэгцээ, дуслаар шингэн явуулж өвчин намдаалтыг 100 мг диклофенак лааг шулуун гэдсэнд хийх буюу 5-10 мг морфиныг судсанд + метоклопрамид 10 мг судсанд, халдвар хавсарсан үед антибиотик (цефуроксин 1,5 г 8 цагаар судсанд) хийнэ. Бөглөрөл болсон үед урологийн яаралтай тусламж шаардлагатай. Үүнд: ретроград стенд тавих, нефростоми, ретроград пиелографи, литотрипси. Мэс засал эмчилгээ цөөн тохиолдолд хийгдэх ба гол нь хүндэрсэн үед шаардагдана.

Урьдчилан сэргийлэлт

Их хэмжээний шингэн уух, ялангуяа зуны халуун, дулааны улиралд (шээсний хэмжээ >3л/24 ц байх) их шингэн хэрэглэх; Оройд шингэн их ууснаас шөнөд 2-3 удаа шээж болно. Кальцийн давс: кальцийн хэмжээ (хүнсний бүтээгдхүүнд) витамин Д-гийн нэмэгдэл бүтээгдхүүнээс зайлсхийх.

Оксалатын чулуу: оксалатын хэмжээ (цай, шоколад, самар, гүзээлзгэнэ, бууцай, вандуй г.м), витамин С (нимбэг). Фосфатын чулуу: антибиотикууд, Шээсний хүчлийн чулуу: шээсийг шүлтшүүлэх (pH >6); аллопуринол (100-300 мг/24 ц уух). Цистины чулуу: их гидратаци, Д-пеницилламин, шээсийг шүлтшүүлэх (бикарбонатын уусмал 5-10 г/24 ц усанд найруулж уух).

 

Чулуутай холбоотой гарах асуултууд:

Ямар найрлагатай болох?

- Кальцийн оксалатын чулуу: шовх, хурц ирмэгтэй (туяа нэвтрүүлэхгүй)

- Кальцийн фосфатын чулуу: гөлгөр, том хэмжээтэй (туяа нэвтрүүлэхгүй)

- Гурван фосфатын чулуу: том, шүр мэт (туяа нэвтрүүлэхгүй)

- Урат, ксантин: гөлгөр, хүрэн, зөөлөн (туяа нэвтрүүлнэ)

- Цистины чулуу: шар, талсархаг (туяа хагас нэвтрүүлнэ)

Яагаад чулуутай болдог вэ?

Юу иддэг вэ? Шоколад, цай, бууцай, гишүүнэ (оксалат) оксалатын түвшинг ихэсгэнэ. Зуны цагт? Улирлын байдлаас хамаарч кальци ба оксалатын түвшин янз бүр байх ба наранд арьс ээгдэж витамин Д –ийн нийлэгжилт их болдог.

Ямар ажил хийдэг вэ? Шингэн хангалттай уудаг уу? Хуурай, халуун орчин (дегидратаци)-д ажилладаг уу?

Ямар өвчин эмгэгтэй байсан болон эм хэрэглэж байсан эсэх? Чулуу байж болох магадлалууд:

·         Гиперкальциеми/гиперкальциури, гиперпаратироидизм, саркоидоз, неоплази, Аддисон, Кушингийн хам шинж, Т3 ихсэх, лити, витамин Д-ийн илүүдэл хэмжээгээр авах)

·         Бөөрний тархилагийн уйланхай

·         Шээсний замын халдвар (кальци фосфатын болон шүр хэлбэрт чулуу үүсэх урьтал нөхцөл )

·         Цистинури

·         Бөөрний сувганцрын ацидоз

·         Анхдагч, хоёрдогч гипероксалури

·         Нефрокальциноз

·         Тулай ба сийвэнгийн урат ихсэх

·         Нарийн гэдэснээс шүлтлэг алдагдах, жишээ нь нарийн гэдсэнд гуурс тавих (шээсний хүчлийн чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ).

·         Аминоацидури

·         Синдром: Шегрен, Lesch-Nyhan (IQ буурах, хөдөлгөөн хоцрох, толгой савах)

·         Ямар нэг удамшлын анамнез байгаа эсэх?

·         Х хромосом дагасан

·         нефролитиаз эсвэл Дентийн өвчин: сонгомол протеинури, гиперкальциури,

·         нефрокальциноз

Чулуунаас гадна халдвар байгаа эсэх? Халууралт? Ууцаар өвдөх?, Пиури? ажиглагдсан уу гэдгийг тодруул