Tag Board
200

Эрүүл мэнд

Бүслүүр үлд

Бүслүүр үлд

Тодорхойлолт

Мэдрэлийн гаралтай өвдөлтөөр эхэлж, хэд хоногийн дараа арьсан дээр тууралт гардаг, хурц явцтай өвчин юм. Бүслүүр үлд эрэгтэй, эмэгтэй хүнд адил тохиолдох ба ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10 хүртэл насны хүүхдүүд өвчлөх нь цөөн байдаг.

Ангилал

Эмнэл зүйн хэлбэрээр:

• Хөнгөн хэлбэр

• Тархмал хэлбэр

• Үхжилт хэлбэр

Эмнэл зүйн шинж тэмдэг

      Өвчин эхлэхийн өмнө өвдөх, ирвэгнэх зэрэг урьдал шинж илэрнэ

      Улайж хавагнасан арьсан дээр бүлэг бүлгээрээ байрласан шар будаа, вандуйн чинээ хэмжээтэй цэврүүнцрүүд гарна

      Цэврүүнцрийн шингэн тунгалаг байж байгаад хэд хоногийн дараа булингартана

      Цэврүүнцрүүд шинээр нэмэгдэж гарна

      Тууралт нь аль нэг мэдрэлийн судлыг дагаж, ихэнхдээ хавирга хоорондын мэдрэлийн судлын дагуу байрлана

      Тууралт биеийн аль нэг талд, харалдаа бус байрлалтай байна

Биеийн эсэргүүцэл султай буюу хүнд өвчтэй хүмүүст бүслүүр үлдийн үхжилт хэлбэр үүсэх бөгөөд тууралт гарсан хэсэгт шарх үүсч, сорâèжиж эдгэрнэ.