Tag Board
200

Эрүүл мэнд

Бамбайн булчирхайн шинжилгээ

Бамбайн үйл ажиллагааны сорилууд (TFTs)

Бамбайн даавруудын өөрчлөлт нь ихэвчлэн бамбай булчирхайгаас өөрөөс нь шалтгаалдаг. Бамбайг идэвхжүүлэгч даавар (TSH) ба тиротропиныг чөлөөлөгч (TRH) даавруудын анхдагч өөрчлөлт ховор тохиолддог.

Физиологи

Гипоталамус нь трипептид болох TRH-ийг ялгаруулдаг ба энэ нь өнчин тархины өмнөд хэсгээс ялгардаг гликопротейн болох TSH-ийн ялгарлыг идэвхжүүлдэг. TSH нь бамбай булчирхайд тироксин (T4) ба трииодтиронин (T3) нийлэгжилт болон ялгаралтыг ихэсгэдэг. Эдгээр нь эргээд сөрөг эргэх холбоогоор TSH-ийн нийлэгжилтэнд нөлөөлдөг. Бамбай булчирхай нь ихэвчлэн Т4-ийг нийлэгжүүлдэг ба Т4 нь Т3-аас 5 дахин бага идэвхтэй даавар юм. Т3-ийн 85% нь захад Т4-ийн хувиралтаас үүснэ. Сийвэн дэх Т3 ба Т4-ийн ихэнх нь уурагтай холбоот хэлбэрээр байх бөгөөд, ихэвчлэн тироксин –холбогч глобулинтай (TBG) холбогддог. Уурагтай холбогдоогүй хэсэг нь идэвхтэй хэсэг болно. Т3, Т4 нь бөөмийн рецепторт үйлчилж эсийн бодисын солилцоог ингэснээр биеийн өсөлт болон оюун ухааны хөгжилд чухал үүрэгтэй. Мөн катехоламины үйлчлэлийг нэмэгдүүлдэг.

Үндсэн сорилууд:

Бамбайн хордлого хэмээн эргэлзэж буй үед. Т3, Т4, TSH-ийг шинжилнэ. Цөөн тохиолдолд бамбайн зөвхөн аль нэг даавар ихэсдэг боловч ихэнх тохиолдолд TSH (ховор тохиолддог TSH- ялгаруулдаг гипофизийн аденомаас бусад үед).

Бамбайн дутмагшил хэмээн эргэлзэж буй үед, эсвэл даавар орлуулах эмчилгээг хянах үед: Зөвхөн Т4, TSH-ийг шинжилнэ. Т3-ийг хэмжих нь ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгдөггүй.

Сорилын тайлбар:

TSHба Т4 бол: Бамбайн анхдагч дутмагшил батлагдана.

TSH ба Т4 хэвийн: бамбайн дутмагшилын дасан зохицох үе ба эмнэл зүйн шинж тэмдэг нь далд бамбайн дутмагшил (өмнөх хуудсанд байгаа 2-р дан хүснэгт ) батлагдана. Эмчилгээ нь эмнэл зүйн төлөв байдлаас хамаарна.

TSH ба Т4 бол: Т4 орлуулах эмчилгээний хүндрэл, TSH ялгаруулдаг хавдар, эсвэл бамбайн дааварт тэсвэрт байдал үүссэн аль нь болохыг тогтооно.

TSHба Т4Т3: бамбайн хордлого батлагдана.

TSH ба Т4, Т3 хэвийн: Эмнэл зүйн шинж тэмдэг нь далд бамбайн хордлого, шалтгааныг тогтооно.

TSH ба Т4 Т3Өнчин тархины эмгэг, эсвэл эмгэг эутиреодизм гэж үзнэ.

TSH хэвийн ба Т4 хэвийн бус бол:даавар холболтонд асуудал байж болно, жнь: жирэмсэн; тиреод холбогч уура амиодарон; өнчин тархины TSH ялгаруулдаг хавдар.

Эмгэг эутиреодизм

Аль ч системийн өвчний үед бамбайн үйл ажиллагааны сорилууд алдагдаж болно. Энэ үеийн онцлог шинж нь "бүх үзүүлэлтүүд бага” байдаг. Иймээс эдгээр өвчтөнүүдэд бамбайн үйл ажиллагааны сорилыг онц шаардлагагүй бол хийдэггүй.

Өвөрмөц сорилууд

Чөлөөт Т4 ба чөлөөт Т3: Т4 ба Т3-ийн хэмжээ алдаатай бага, эсвэл өндөр байж болзошгүй гэж тээнэгэлзсэн үед хийнэ. Хэрэв боломжгүй бол тироксин холбогч глобулины тироксин холбогддог сул хэсгийг хэмжиж чөлөөт Т4-ийг баримжаалж олдог чөлөөт тироксин индексийг үзэж болно. Зарим үед TSH бага байх нь бамбай булчирхайн бус бусад өвчний улмаас байж болно: хэрэв чөлөөт Т4 > 25пикомоль/л байвал бамбайн өвчин байх магадлалтай. Бамбай булчирхайн анатом/патолог-ийн бусад сорилууд: Дараах тохиолдолд изотоп скан хийх шаардлагатай:

·         Бамбай булчирхай томорсон.

·         Бамбай булчирхай томроогүй боловч бамбайн хордлогын шинж илэрсэн (тархмал шингээлт? эсвэл зангилаа?).

·         Бамбайн хордлого нэг зангилаатай бол (ганц нэг зангилаа эсвэл олон зангилаа?).

·         Өвчүүний арын байрлалтай бахуугийн хэмжээг тодорхойлохын тулд; эктопик бамбайн эдийг илрүүлэх.

·         Бамбайн хавдрын үсэрхийллийг илрүүлэх (бүх биеийн КT).

·         Бамбайн цочмогдуу үрэвсэл: маш бага шингээлт .

Тайлбар: Гол асуулт нь: Томорсон хэсэгт пертехнетатын шингээлт бамбайн бусад хэсэгтэй харьцуулахад нэмэгдсэн (халуун), эсвэл багассан (хүйтэн), эсвэл ижил (саармаг) байгаа эсэх? "Хүйтэн” зангилаануудын 20% нь хоруу явцтай байдаг. Цөөн тооны саармаг зангилаа хоруу явцтай байдаг бол, халуун зангилааны ихэнх нь хоргүй байдаг.

Хэт авиан шинжилгээ

Энэ шинжилгээгээр уйланхайг (ихэвчлэн хоргүй, гэвч байнга биш,) цул (хортой байх магадлалтай) "хүйтэн” зангилаануудаас ялгана.

Бамбайн ауто эсрэгбие: антитиреод глобулин, микросомын антитиреод. Хашимотогийн өвчин болон зарим тохиолдолд Грейвсийн өвчний үед ихэсдэг - хэрэв эерэг илэрвэл цаашдаа гипотиреодизм үүсэх эрсдэл өндөр байна.

Бамбайг идэвхжүүлэгч иммуноглобулин: TSH-рецепторын эсрэг. Грейвсийн өвчний үед ихэсч болно. Ийлдсийн тиреоглобулин: Карциномын эмчилгээг хянахад болон хуурамч (өөрөө эмчлэгддэг) гипертиреодизмыг илрүүлэхэд хэрэгтэй байдаг.

 

Бамбайн хорт хавдрын хяналтанд скан шинжилгээний үүрэг

Бамбайн ялгаран хөгжсөн эсийн хорт хавдар (DTC) ба медулляр бамбайн хавдрыг (MTC) хянахад дүрс шинжилгээ маш чухал байдаг. DTC-ийг ийлдсийн тиреодглобулин ба ийлдсийн тиреоглобулиний түвшин үед бүх биеийн I131 сцинтиграфийн шинжилгээгээр хянаж болно. I131 сцинтиграмм сөрөг үед

таллиум сцинтиграфи (201Tl) нь дахисан DTC-ийн хэсгийг хамгийн сайн тодорхойлно. Бусад радиоизотопууд, хэт авиа, КT нь DTC-ийн үсэрхийллийн байрлалыг тогтооход тусалдаг. MTC-ийн дахилт ба үсэрхийллийг дүрслэх нь илүү төвөгтэй байдаг. Селектив венийн сэтгүүрдэлт нь MTC-ийн дахисан хэсгийг илрүүлэхэд хамгийн мэдрэг, өвөрмөц арга юм. Өндөр-тодролтой хэт авиа, КT, MRI, сцинтиграфи зэргийн аль нь ч хэрэглэгдэж болно.