Tag Board
200

Эрүүл мэнд

Бамбайн хордлого

Бамбайн хордлого

Зовиур

Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй хөдөлгөөн илрэх, сэтгэл санаа тогтворгүйтэх, дэмийрэх, бие загатнах, биений юм ирэх нь багасах. Үргүйдэл илэрч болно.

Шинж тэмдэг

Зүрхний цохилт, тосгуурын чичиргээ, биеийн захын хэсгүүд халуун байх, жижиг чичиргээ, бахуу ± зангилаа, гарын алга улайх, үс шингэрэх, зовхи арагш татагдах (эмчийн гарыг дагуулан өвчтөн доошлуулан харахад нүдний зовхи арагш татагддаг). Хэрэв цусны даралт бол феохромоцитома байж

болохыг анхаар.

Грейвсийн өвчний нэмэлт шинж тэмдэгүүд: нүд бүлтийх (экзоофтальм); бамбайн шуугиан, офтальмоплеги, витилиго, претибиал микседем (гадна талын шагайнаас дээш хаван төст хавдах, микседем гэдэг нэр томьёо энд маргаантай); бамбайн acropachy (бамбайн аутоиммун өвчний дээд илрэл, хурууны үзүүр бөмбөрийн цохиур мэт болох, гар хөлийн хуруу хавдаж өвдөлттэй байх, мөчдийн яснуудад периостийн урвал үүсэх) .

Шинжилгээ

TSH, чөлөөт Т3 ба чөлөөт Т4 Хэрэв бамбайн цочмогдуу үрэвсэл байж магадгүй гэж сэжиглэж байгаа бол, эсвэл нэг зангилаат/тархмал олон зангилаат бахууг оношлохын тулд бамбайн скан хийнэ; бамбайн аутоэсрэгбиеүүд. Хэрэв офтальмопати байвал харааны талбай, харах чадвар ба нүдний хөдөлгөөнийг шалгана. Зовхи бүрэн хаагдаж байна уу? Хэрэв үгүй бол кератопати үүсэх эрсдэлтэй (тусламж шаардлагатай).

Шалтгаан

Грейвсийн өвчин: 30-50 насныхан дунд элбэг тохиолдоно. Удамшлын нөлөө. C:X≈9:1. TSH-рецепторын эсрэгбие (нүдний аутоэсрэг төрөгчтэй харилцан үйлчилдэг) тодорхойлогдоно. Бамбай тархамлаар томорно. Нормохромын нормоцитын цус багадалт, улаан эсийн тунах хурд Са2+ , элэгний үйл ажиллагааны сорил, мөн 1-р хэлбэрийн чихрийн шижин, витамин В12 ба фолийн хүчлийн дутлын цус багадалт хавсарч байгаа эсэхийг ажигла. Өвчтөн ихэвчлэн гипертиреозын байдалтай, гэхдээ гипо-, эутиреоид байдалтай байж, эсвэл цаашдаа шилжиж болно.

Хордлогот аденома: Т3 ба Т4 ялгаруулдаг зангилаа байна. Скан шинжилгээнд зангилаа "халуун” байх ба булчирхайн бусад хэсэг дарангуйлагдсан байна.

Олон зангилаат хордлогот бахуу: Настай хүмүүст илрэх тиреотоксикозын элбэг тохиолдох шалтгаан юм (иод дутагдалтай газарт ч адил). Тиреотоксикозыг эмчилж радио идэвхит иод , эсвэл мэс заслын эмчилгээг заалтаар хийнэ. Дарагдлын шинж илрэх үед, хоруу явцад шилжих эрсдэлийн үед, гоо сайханы хэлбэр алдагдвал мэс засал эмчилгээ хийх заалттай.

Өөрөө эмчлэгдэх: Т4, Т3 тиреоглобулин үед Цочмогдуу (de Quervam-ийн) тиреоидит: Аяндаа эдгэдэг, өвдөлттэй бахуу, УЭТХ Скан шинжилгээнд радио идэвхит иодын шингээлт илрэхгүй. Шалтгаан:? Удамшлын өртөмтгий байдлын дээр нэмэгдээд вирусын халдвар байж болно.

Бамбайн фолликуляр карцинома: Үйл ажиллагаа ихэссэн үсэрхийлэл байж болно.

Хориокарцинома: Өндгөвчний бахуу(struma ovarii): (бамбайн эд агуулсан өндгөвчний тератома).

Эмүүд: Амиодарон, литиум (Т4 нь элбэг); Li+ эсийн хариу өгөх чадварыг алдуулж гипертиреодизмыг далдалж болно (. .Li+ зогсоох нь аюултай).

Гадны иод: Тодотгогч бодис, халдваргүйжүүлэгч, хүнсний бохирдол.

Эмчилгээ

Эмийн эмчилгээ: шууд шинж тэмдгийн хяналт: пропранолол 40мг/6ц уух. Бамбайг дарангуйлах карбимазол 15-40мг/24ц-аар 4 долоо хоног уух, 1-2 сар тутам бамбайн үйл ажиллагааны шинжилгээг хийж түүний дагуу тунг аажмаар бууруулна. 15мг/24ц –барих тунгаар 12-18 сарын турш хэрэглээд зогсооно. >50% нь дахидаг; хэрэв биеэр тууралт гарах, хоолой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрвэл зөвлөгөө авахыг сануулна.

Карбимазол хэрэглэсэн 0.03%-д нь агранулоцитоз илэрдэг; бусад гаж нөлөө нь: тууралт, толгой өвдөх, үс халзрах, бие загатнах, шарлалт. Бусад эм: пропилтиоурацил.

Бүрэн бус тиреодэктоми: төвөнхийн рекуррент мэдрэл ба бамбайн ойролцоох булчирхайг гэмтээх эрсдэлтэй. Мэс заслын дараа өвчтөн гипо эсвэл гипертиреоид байдалтай байж болно.

Радио идэвхит иод (I131): Эутиреоид хүртэл эмчилгээг давтан хийж болох боловч олонхи өвчтөнүүд эцсийн үр дүнд гипотиреоид байдалд ордог.

Идэвхтэй явагдаж байгаа Грейвсийн өвчний үед болгоомжтой хэрэглэнэ, залуу эмэгтэйчүүдэд эсрэг заалтгүй.

Жирэмсэн ба нярайд: Нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай.

Хүндрэл

Зүрхний дутагдал (бамбайн хордлогын кардиомиопати), гүйлсэн булчирхайн үрэвсэл, тосгуурын фибрилляци (Бүлэг 5, ~25%-д нь илэрдэг, гипертиреодизмыг хянах замаар эмчилнэ; эсрэг заалтгүй бол варфарин хэрэглэнэ, Бүлэг 15, 40%-д нь эмболи үүсдэг). Түүнчлэн: Яс сийрэгжих; хөх ургах; тиреоид

криз, офтальмопати, (хүснэгтээс харна уу).

Бамбайн шалтгаант нүдний эмгэг

Бамбайн шалтгаант нүдний эмгэг нь эмнэл зүйн онош бөгөөд бамбайн ауто эсрэгбие байсан ба байгаагүй үед ч ялгаагүй онош тавигддаг юм. Ретроорбитал хэсгийн үрэвсэл болон лимфоцитын инфильтрацийн дүнд нүдний ухархайн булчин ба өөхөн эд хавагнаж үүсгэдэг. Илэрсэн үед өвчтөн эутиреоид, гипотиреоид, эсвэл гипертиреоид байдалтай байж болно.

Зовиур

Юм хоёрлож харах, нүд зовиуртай, эсвэл нүд урагшаа бүлтийсэн± хараа муудсан.

+Хараа муудах,эсвэл өнгө ялгах чадвар алдагдах нь харааны мэдрэл дарагдсаныг илтгэж болно: Дарагдлыг арилгахын тулд яаралтай нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авна . Мэдрэлийн гэмтэл нь нүд бүлтийлттэй заавал хамт байдаггүй. Үнэн хэрэгтээ, хэрэв нүд анатомын шалтгаанаар бүлтийгээгүй бол харааны мэдрэлийн дарагдал бүхэлдээ гаж өөрчлөлт шиг санагдаж болно !

Шинж тэмдэг

Экзофтальм – нүд бүлтийх; проптоз – нүд аяган дотроо бүлтийх (духтай ижил түвшинд дээрээс харах ); нүдний салстын хаван; эвэрлэг шархлах; харааны хөхлөгийн хаван; өнгө ялгах чадвар алдагдах.

Офтальмоплеги (ялангуяа дээш чиглэн гөлрөх) нь мөн ялгаагүй нүдний булчингийн хавагналт, фиброзын улмаас үүсдэг.

Шинжилгээ

Rose Bengal-ийг дусаан эвэрлэгийг будан харж дээд limbic кератитийг илрүүлнэ. Нүдний ухархайн КT/MRI-аар томорсон нүдний булчингууд тод харагдах болно.

Эмчилгээ

Гипертиреоидизмыг хяна; офтальмоплеги эсвэл их хавантай үед стероид эмчилгээ хийнэ. Гипотиреозоос сэргийл. Нүдний мэс заслын тусламж ав (жнь: харааны мэдрэлийн хөхлөгийн хаван, хараа). Тамхи татахаа зогсоох нь хүндрэлийг багасгах болно. Viscotears® plus Lacrilube® гелийг шөнийн цагаар, шаардлагатай хэмжээгээр хиймэл нулимс байдлаар хэрэглэнэ. Дээд доод 2 зовхийг гадна булангуудтай нь нийлүүлж оёж (lateral tarsorraphy) болох ба эсвэл пластераар нийлүүлэн нааж болно. Эмээр дарагдлыг арилгахдаа стероидыг өндөр тунгаар схемээр хэрэглэж болно. Зовхи арагш татагдвал гуанетидинийг нүдэнд дусааж багасгаж болно. Гэхдээ эдгээрийг удаан хэрэглэхэд нөлөөлөх нь ховор. Мэс заслаар дарагдлыг арилгахдаа дунд-доод хүрцээр самалдаг яс, далавч яс, хоншоор ясны синусын хөндийг ашиглана. Нүдний алимны туяа эмчилгээг эрт үед нь хэрэглэх нь ихэсч байгаа ч цитотоксик эм, плазмоферез нь тохиромжтой эмчилгээ биш юм.

Юм хоёрлож харахыг Фреснелийн призм нааж нүдний шил тааруулж засдаг.

Ингэснээр экзофтальмаас үүсэх өөрчлөлтийг амархан засаж болно.

Нүдний эмгэг нь Грейвсийн өвчний бусад шинж тэмдгийн урьдал шинж

байж болох ба, бамбайн эмчилгээнд үргэлж засрал авдаггүй. Цаашилбал

гипертиреоидизмын эмчилгээний дараа анх удаа илэрч