Tag Board
200

Эрүүл мэнд

Зүрхний ишеми өвчин

Зүрхний ишеми өвчин

Тодорхойлолт

Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэхийг зүрхний ишеми өвчин (ЗИӨ) гэнэ.

Шалтгаан

        Титэм судас атеросклерозын эмгэг өөрчлөлттэй болох

        Титэм судас эмгэг өөрчлөлтгүй боловч сэтгэл санааны хүчтэй хямралд орох

        Архаг тамхичдын титэм судасны мэдрэлийн зохицуулга алдагдаж судас рефлексын замаар гэнэт хүчтэй агших

        Титэм судас тромб буюу эмболигоор гэнэт бөглөрч, цусны урсгал тодорхой хэсэгт хаагдах

        Титэм судасны эндотель өөрчлөгдөх

        Титэм судасны төрөлхийн гаж өөрчлөлт

        Зүрхний булчингийн цусны бичил эргэлт (микроциркуляци) хямрах

        Цус бүлэгнүүлэх системийн идэвхжил нэмэгдэх

        Зүрхний булчингийн гипертрофи

        Эдгээр шалтгаанууд заримдаа хэд хэдээрээ ч хавсарсан байж болно.