Анагаах Ухааны сайт - Цусны сахар багасах
Tag Board
200

Эрүүл мэнд

Цусны сахар багасах

Цусны сахар багасах

Энэ нь дотоод шүүрлийн яаралтай тусламж шаарддаг эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог эмгэг юм. Оношлогоо эмчилгээг хурдан шийдэх нь чухал байдаг.

Тодорхойлолт

Сийвэн дэх сахар <2.5ммоль/л. Шинж тэмдэг илрэх босго янз бүр байна.

Шинж тэмдэг

Автономик – хөлрөх, өлсөх, чичрэх

Нейрогликопеник – толгой эргэх, татах, ховор тохиолдолд голомтот шинжүүд, жнь: түр зуурын тал саажилт, ком. Хэлгүй болох, маннеризм, зан ааш өөрчлөгдөх, тавгүйтэх, замбараагүй байдал зэрэг нь истери эсвэл психоз гэж буруу оношлогдож болдог.

2 хэлбэр байна:

1. Өлөн үеийн гипогликеми: (хэрэв оношлогдсон бол бүрэн шинжилгээ хийх шаардлагатай)

Шалтгаан: хамгийн элбэг тохиолддог шалтгаан нь урьд нь оношлогдсон ЧШ-тэй хүнд инсулин эсвэл сульфонилуреа эмчилгээ хийсэн. ЧШ-гүй, өлөн үеийн гипогликемитэй хүнд EXPLAIN тайлбарла гэсэн үгээр шалтгаануудыг томъёолж болно.

(Ex) Exogenousе drugs – Гадны эм (жнь: сахар бууруулах эм эсвэл инсулин. Уг хүн энэ эмийг хэрэглэх боломж байгаа эсэх (гэр бүлийн гишүүн нь ЧШтэй). Бодибилдингээр хичээллэдэг хүмүүс заримдаа бяр чадлаа сайжруулахын тулд инсулин хэрэглэдэг. Архи, жнь: хоол унд хэрэглэлгүй байнга архи хэрэглэх.

Мөн аминогликозид, 4-хинолин, Пентамидин, кинин сульфат

Р (Pituitary insufficiency)- гипофизын дутагдал

L (Liver) – Элэгний дутагдалтай хамт, удамшлын гаралтай зарим ховор ферментийн дутагдал

А – Аддисоны өвчин

I – Арал эсийн хавдар (инсулинома), иммуны гипогликеми (жнь: Ходжкины өвчний үед инсулины рецепторын эсрэг эсрэгбие)

N (neoplasia) – нойр булчирхайн бус хавдрууд (ялангуяа гялтангийн гаднах фибросаркома ба гемангиоперицитома)

(Эдгээр эхний латин үсгүүдийг босоо чиглэлийн дагуу үг болгоход EXPLAIN тайлбарла гэсэн үг болно. Г.Д)

Оношлогоо:

Гипогликемийн хөдлөлийн үед өндөгний цуснаас дээж авч баримт болгоно (дараа нь шинжлэхийн тулд гэрийн нөхцөлд уудаг цаасан дээр), эсвэл эмнэлэгт байгаа бол лабораторид илгээнэ. Элэгний дутагдал ба хумхааг ялгана. 72 цагийн дотор эмнэлэгт хэвтүүлнэ. Шинж тэмдэг илэрсэн бол глюкоз, инсулин, С-пептидийг шинжилнэ.

Үр дүнг тайлбарлах:

1.    Гипогликеми, инсулиний түвшин их эсвэл хэвийн ба кетон ихсээгүй.

Шалтгаан: инсулинома, сулфонилуреа хэрэглэх, инсулин хэрэглэх (Спептид илрэхгүй), инсулины аутоэсрэг бие

2.    Инсулин бага эсвэл илрэхгүй, илүүдэл кетон байхгүй. Шалтгаан: нойр булчирхайн бус хавдар, инсулины рецепторын эсрэг эсрэгбие

3.    Инсулин буурсан, кетон ихэссэн: Шалтгаан: архи, өнчин тархины болон бөөрний дээд булчирхайн дутагдал

2. Хоолны дараа цусанд сахар багасах

Ходоод тайрах мэс заслын (dumping) дараа ба 2-р хэлбэрийн ЧШ гм өвчний үед үүсч болно.

Шинжилгээ: Глюкозын ачаалалт сорил уртасгасан цагаар (5цаг) хийнэ.

Эмчилгээ: Сахар эсвэл удаан үйлчлэлтэй цардуул уулгана. Хэрэв комд байгаа бол судсаар глюкоз 25-50гр (флебитээс сэргийлэхийн тулд 0.9% давсны уусмалаар шингэлж том венээр хийнэ) эсвэл глюкагон 0.5-1мг арьсан дор/судсаар/булчинд (±20 минутын дараа давтах, нүүрс-усаар үргэлжлүүлэн хийх). Хэрэв үе үе давтан гипогликемид ороод байвал ойр ойр бага багаар цардуул ихтэй хооллохыг зөвлөдөг. Хэрэв хоолны дараах сахар байвал удаан шимэгддэг нүүрс-ус өгнө (ислэг ихтэй). ЧШ-тэй хүмүүст дахин давтагдахаас сэргийлж инсулин эмчилгээг сайн хянана.

Инсулинома: MEN-1тэй холбоотой, ихэвчлэн арал эсийн хоргүй хавдар,

Илрүүлэх сорил: гипогликеми + удаан өлөн байх үед сийвэнгийн инсулин

Дарангуйлах сорил: Судсаар инсулин өгч С-пептидыг хэмж. Хэвийн үед гаднаас инсулин өгөхөд С-пептид дарангуйлагддаг, инсулиномагийн үед ийм болдоггүй.

Артериар өдөөж1 венээс дээжлэн шинжлэх: Дэлүү ба дээд гэдэсний артериар өдөөж шинжлэхэд цусанд инсулин их байх.

Дүрс оношлогоо: CT/MRI ± эндоскопик нойр булчирхайн хэт авиан шинжилгээ (бүгд алдаж болно, иймд мэс заслын үед шууд харж болох тул хэрэглэж цаг алдах хэрэггүй. ± мэс заслын явц дахь хэт авиан шинжилгээ хий!)

Эмчилгээ: Мэс засал

 

1-судсаар 10% кальцийн глюконат, жнь 0.2мл/кг, арай өндөр тун шаардагдаж болно, дэлгэрэнгүйг www.endcrinesurgeon.co.uk/atoz/calcium%20infusion%test.html- аас харж болно, нарийн мэргэжлийн эмчид ханд.