Tag Board
200

Эрүүл мэнд

Далд шинж бүхий бамбайн дутмагшил

 

Бамбайн дутмагшлын шинж тэмдэг яагаад ийм олон, янз бүрийн, тодорхой бус байдаг вэ?

Бидний бараг бүх эсийн бөөмөнд Т3-т өндөр мэдрэг хүлээн авуурууд байдаг: TR*-1 нь булчин ба өөхний эдэд элбэг, TR*-2 нь тархинд, TRβ-1 нь тархи, элэг, бөөрөнд элбэг байна. Эдгээр хүлээн авуурууд нь янз бүрийн ферментүүдэд нөлөөлснөөр дараах үйл ажиллагаанд нөлөөлдөг:

Субстрат, витамин, эрдэс бодисуудын бодисын солилцоо.

Бусад бүх даавар, тэдгээрийн бай эсүүдийн хариу үйлдлийг дэмжих.

Хүчилтөрөгчийн хэрэгцээг идэвхжүүлж бодисын солилцооны дулааныг үүсгэн бий болгох.

Уургийн нийлэгшилт болон нүүрс-ус ба өөх тосны солилцоог зохицуулах.

Туслах фермент ба холбогдох аминдэмүүдийн хэрэглээг идэвхжүүлэх.

 

Далд шинж тэмдэг бүхий бамбайн дутмагшил

Үзүүлэлтүүд: TSH боловч Т4 ба Т3, тэнцүү байх эсвэл илэрхий шинж тэмдэг үгүй байна. Энэ нь бүрэн бус тиреодэктоми ба I131 эмчилгээний дараа, эсвэл зүгээр л тогтмол хийгддэг шинжилгээгээр илэрч болно (>55 настай хүмүүсийн ~ 10% -д нь TSH 3.5-20mU/l). Даамжрах илэрхий бамбайн дутмагшилд шилжих эрсдэл ~2%, гэхдээ TSH ихсэх тусам эрсдэл ихэснэ. Гэсэн хэдий ч бамбайн аутоэсрэгбие байгаа бол энэ эрсдэл 2 дахин нэмэгддэг ба эрчүүдэд ~10% байна.

Эмчилгээ

Бамбайн аутоэсрэг биеийг шалга.

Өвчний түүхийг давтан шалга: хэрэв ямар нэгэн өвөрмөц бус шинж тэмдэг (жнь: сэтгэл гутрал) байхгүй бол, өвчтөнтэй эмчилгээний ач тусын тухай ярилцах: үйл ажиллагаа нь бүрэн явагдахгүй байгааг мэдэлгүйгээр, тэд зүгээр л өөрийгөө сайн байна гэж мэдэрч болдог.

Эмчилгээний нэг хандлага нь TSH>10 өвчтөн, бамбайн аутоэсрэг бие эерэг өвчтөн, урьд нь Грейвсийн өвчнөөр өвчилж байсан, эсвэл бусад эрхтэн өвөрмөц аутоиммун байдал (1-р хэлбэрийн чихрийн шижин, миастени, витамин В12, фолийн хүчлийн дутлын цус багадалт, витилиго) өвчтөнүүдийг тироксиноор эмчлэх. Хэрэв өвчтөн дээрх байдлуудын аль нэгэнд нь ч хамаарахгүй бол TSH-ийг жил бүр хянах.

Сайн эмчлэгдсэн далд шинж тэмдэг бүхий бамбайн дутмагшилын эрсдэл бага байдаг (хэрэв хэт эмчлэгдсэн бол тосгуурын чичиргээ, яс сийрэгжих эрсдэл нэмэгдэнэ).