Tag Board
200

Эрүүл мэнд

Диспепси ба шархлаа

Диспепси ба шархлаа

Диспепси буюу ходоод гэдэсний хямрал гэдэг бол ходоод-гэдэсний дээд замд хамаатай, өвөрмөц бус, бүлэг шинж тэмдгүүд юм. Ялгах онош: шархлаагүй диспепси; дээрх гэдэсний шархлаа (ДГШ); дуоденит; ходоодны шархлаа (ХШ); гастрит; ходоодны хорт хавдар; ходоод-улаан хоолойн сөргөө; эзофагит.

Шинж тэмдгүүд

Аюулхай орчим өвдөх, жнь өлсөх, зарим өвөрмөц хоол идэх, эсвэл өдрийн цагаар; эсвэл гэдэс дүүрэх, хоол идээд цадсаны дараа өвдөлт бий болох; цээж хорсох (ялангуяа өвчүүний ард хорсч өвдөх нь ходоодны шүүсээр гулгих буюу сөргөө үүсэхтэй холбоотой байх нь олонтаа) зэрэг шинж тэмдгүүд илрнэ.

Шинжүүд

Аюулхай дээр хатуулдана (өвөрмөц биш). Хэвлийд болон эгэмний дээд булчирхайн томролт эсвэл элэг томрох нь хорт хавдрын шинж байж болно.

Диспепсийн үеийн менежмент

Эмнэл зүйн ур чадварын үндэсний хүрээлэнгийн хайрцагласан мэдээллээс (тэдгээр нь байнга өөрчлөгдөж байдаг) үзэхийг зөвлөж байна. Хэрэв өвчтөн 55 ба түүнээс доош настай бол: Helicobacter pylori-ийг илрүүлэх сорил тавьж, хэрэв сорил эерэг бол доор дурдсан1 зарчмаар эмчилгээ хийнэ. Ер энэ сорил ба эмчилгээ нь ходоодны хүчлийг саармагжуулахаас илүү их үр дүнтэй байдаг (жнь лансопразол хоногт 30 мг-аар 4 долоо хоног хэрэглэх. Гаж нөлөө нь: суулгалт ба бөөлжилт, хавагнах, бронхоспазм, СтивенсЖонсоны хам шинж, хордлогот эпидермал некролиз, үс унах, нарны гэрэлд хэт

мэдрэг болох, интерстициаль нефрит, элэгний үйл ажиллагааны сорилуудын үзүүлэлт ихсэх, агранулоцитоз г.м.).

Helicobacter pylori-ийн тухайд С-амьсгалын сорил бусад аргуудаас хамгийн найдвартай нь юм. Хэрэв 55 ба түүнээс дээш настай бол: өвчтнийг дурангийн шинжилгээнд яаралтай илгээх нь зүйтэй. Ходоод гэдэснээс цус гарах, дисфаги, жин буурах, ахин дахин бөөлжих, цусны ихсэх гемоглобины хэмжээ багасах, тромбоцитын тоо олшрох, улаан эсийн тунах хурд (УЭТХ) нэмэгдэх болон элэгний үйл ажиллагааны сорилуудын үзүүлэлт ихсэх зэрэг шинжүүд ажиглагдаж байвал органик шалтгаантай гэж үзнэ.

Дээрх гэдэсний шархлаа (ДГШ) нь ходоодны шархлаанаас 4 дахин илүүтэй тохиолддог. Гол эрсдэлт хүчин зүйлс: Н. pylori (~ 90%), эмийн бэлдмэлүүд (аспирин, стероид бус, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй эмүүд, стероидууд г.м.). Бага эрсдэлт хүчин зүйлс: Ходоодны шүүрэл ба хүчиллэг ихсэх, ходоод хоосролт олон давтагдах (дээрх гэдэсний рН багасах), цусны 0 бүлэгтэй байх, тамхи татах зэрэг. Стресс ямар рольтойг янз бүрээр тайлбарладаг. Шинж тэмдгүүд: гол төлөв хоол идэхийн өмнө юмуу шөнө аюулхай дээр өвдөж, тэр нь хоол идэхээр, эсвэл сүү уухаар хөнгөрөх талтай байдаг. Нийт тохиолдлын 50%-д шинж тэмдэггүй байх ба бусад шинж тэмдгүүд давтагдан гарч болно. Шинжүүд: Аюулхай дээр

хатуулдах (өвөрмөц биш). Оношлогоо: Ходоод гэдэсний дээд замыг дурандах (түүнээс 1 долоо хоногийн өмнө шархлааны эсрэг эм хэрэглэхийг зогсоох хэрэгтэй). Н. pylori-ийг илрүүлэх сорил тавих.

Хэрэв Золлингер-Эллисоны хам шинж хэмээн сэжиглэвэл цусан дахь гастрины түвшрүүлгийг тодорхойлох хэрэгтэй. Ялгах онош: Шархлаагүй диспепси, Кроны өвчний дээрх гэдэсний хэлбэр, сүрьеэ, лимфома, нойр булчирхайн өмөн зэрэг.

Ходоодны шархлаа (ХШ) гол төлөв настай хүмүүст тохиолддог ба ходоодны бага махирт байршилтай байдаг. Нөгөө талаар, хорт хавдар болж хувирах нь олонтаа. Эрсдэлт хүчин зүйлс: Н. pylori (~ 80%); тамхи татах; стероид бус, үрэвслийн эсрэг үйчлэлтэй эмүүд; дээрх гэдэсний доторх зүйл ходоод руу орж ирэх; ходоодны хоосролт саатах; стресс жишээ нь, мэдрэлийн мэс засал (Кушингийн шархлаа) эсвэл түлэгдэл (Курлингийн шархлаа).

Шинж  тэмдгүүд: Шинж тэмдэггүй явагдаж болох, эсвэл аюулхай орчим өвдөх (хоолтой

холбоотой бөгөөд антацид хэрэглэхээр намждаг) ба жин буурдаг. Түүнчлэн ямар нэгэн хүндрэлээр, жишээ нь, цус алдалт юмуу ходоод цооролтын шинжээр илэрч болно. Сорилууд: Ходоод-гэдэсний дээд замыг дурандаж, хорт хавдрыг үгүйсгэх; шархлааны зах, ёроол зэрэг хэд хэдэн газраас биопси (гистологийн шинжилгээ, Н. pylori) авах болон наацын шинжилгээ (цитологийн шинжилгээ) авна.

Шархлааны эмчилгээ

Амьдралын хэв маяг: Өвчний шинж тэмдгийг дордуулдаг хоолноос зайлсхийх хэрэгтэй. Тамхинаас (ХШ-ны эдгэрэлтийг удаашруулдаг, ДГШ-ны үед сэдрэлтийн давтамжийг ихэсгэдэг) гаргах. Н. pylori-ийг устгах: Гурвалсан эмчилгээ явуулна. Ходоодны хүчлийг багасгах эмүүд: Протоны насосын ингибитор, жишээ нь лансопразол хоногт 30 мг-аар ДГШны үед 4 долоо хоног, ХШ-ны үед 8 долоо хоног уулгана. Эмчилгээний өөр хувилбар: Н2-рецепторын антагонист, тухайлбал ранитидин 300 мг-аар, эсвэл циметидин 800 мг-аар нийтдээ 8 долоо хоногийн турш унтахын өмнө буюу шөнө уулгана. Стероид бус, үрэвслийн эсрэг үйчлэлтэй эмүүдээс шалтгаалсан тохиолдолд: Боломжтой бол стероид бус, үрэвслийн эсрэг үйчлэлтэй эмүүдийг хэрэглэхийг зогсооно (хэрэв боломжгүй бол Н2-рецепторын антагонист, протоны насосын ингибитор, эсвэл урьдчилан сэргийлэлтийн зорилгоор мизопростол хэрэглэх). Хэрэв шинж тэмдгүүд үргэлжилсээр байвал дахин дурандах, Н. Pyloriийг дахин шалгах болон ялган оноштой холбогдсон асуудлыг дахин авч үзнэ.