Tag Board
200

Эрүүл мэнд

Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижин

Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижин

Шалтгаан

Инсулин дутагдсанаас үүсдэг. Цусны глюкоз ихсэх нь чихрийн шижингийн үед илрэх бодисын солилцооны өөрчлөлтүүд болон судасны хүндрэлд (тархинд цус харвах, зүрхний шигдээс, нүдний хүндрэл, мөчдийн цусан хангамжийн дутал) хүргэдэг үндсэн шалтгаан болдог. 1 ба 2-р хэв шинжийн чихрийн шижингийн шалтгаан, мөн чанар, гарал үүслийн хувьд эрс ялгаатай. 1-р хэв шинжийн чихрийн шижин (инсулин хамааралт чихрийн шижин IDDM) нь ихэвчлэн хүүхдэд илэрдэг боловч аль ч насанд илрэх боломжтой, онцлог шинж нь инсулиний дутагдал юм. Өвчтөнд үргэлж инсулин тарих шаардлагатай, бодисын солилцооны хордлого болох, биеийн жин буурах хандлагатай байдаг.

Энэ өвчин бусад аутоиммун өвчинтэй хавсарсан үед HLA DR3 & DR4 эерэг арлын эсийн эсрэгбие илэрдэг. Нэг өндгөн эсийн ихрийн өвчлөх магадлал >30%, 4-р ген өвчний эмгэг жамд чухал үүрэгтэй байдаг бөгөөд үүнээс нэг нь (6q) арлын эсийн гэмтэлд (вирус, үнээний сүүгээр идэвхжсэн эсрэг биетэй солбицон урвалд ордог) мэдрэг байдлыг тодорхойлдог.

Өвчний илрэл

Цочмог: Хордлогын байдалтай – биеийн байдал хүнд, амьсгал гүнзгийрсэн, амьсгалахад кетон үнэртэнэ, турсан, их шээх, их уух, ядарч сульдана.

Цочмогдуу: Шинж тэмдэг нь дээрх шинжтэй адил боловч харьцангуй удаан явцтай, нойрмог байдалтай, халдвар хавсарсан (гадна бэлэг эрхтэн загатнах, хатигших) байна.

Онош

Эмнэл зүйн гол шинж нь венийн цусны сийвэнгийн сахар өлөн үед≥7ммоль/л. Сийвэнд НСО3- -ийн хэмжээ, артерийн цусны рН , шээсэнд кетон илэрнэ

Эмчилгээ

Цусны глюкозыг бууруулах үүрэгтэй, өвчтөний амьдралыг чанартай байлгахын тулд өвчтөнд дасгал хөдөлгөөн болон хоолны илчлэгт нийцүүлэн инсулины тунг тохируулан хийхэд сургана. Тамхи татахгүй байх, хөлний арчилгааны, түүнчлэн жирэмсний өмнөх зөвлөгөө өгнө (OHCS 94). Хэрэв өвчтөн жирэмсэн бол эх барих эмчтэй хамтран асаргаа сувилгааг хийнэ (OHCS х156).

Хяналт

Цусны даралт, HbA1c, креатинин, нүдний уг,. Хэрэв өвчтөнд микроальбуминури илэрвэл бөөр хамгаалах бэлдмэл, жнь: ACE-ингибитор хэрэглэх шаардлагатай.

Хэвийн хооллолтын үед инсулины тунг тохируулах:

Хяналтыг тогтвортой хангалттай байлгах нэг арга зам нь өвчтөнд зориулсан сургалтыг тал бүрээр мэргэшсэн багийн (чихрийн шижингээр мэргэшсэн сувилагч, хоолны болон хөлний мэргэжилтэн эмч) тусламжтай явуулах явдал юм (өөрөөр хэлбэл сургалтын тодорхой зорилготой, өвчтнийг бүлгээр нь сургах). Ингэснээр өвчтөн өөрийгөө бүрэн хянаж зохицуулах чадвартай болно. Гол зорилго нь өвчтөн бусдаас хамааралгүй, бие даасан (идэвхгүй биш) байх байдлыг дэмжихэд чиглэнэ. Уян хатан, эрчимтэй инсулин эмчилгээний аргад өвчтөнг сургаснаар цусан дахь сахарын хяналт сайжирч, өвчтөний амьдралын чанар сайн байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь эрч хүчтэй амьдралын эх сурвалж юм.

Тохиолдлын өвчний үед инсулины тунг тохируулах (ханиад томуу гм):

·         Өвчний үед идэх хоолны хэмжээг багасгаснаас үл хамааран инсулины хэрэгцээ ихэсдэг.

·         Хоолны илчлэгийг тохируулахын тулд сүү болон сахар агуулсан ундааг ашиглана.

·         Цусанд сахарыг ≥4 удаа хэмжиж шалгана: Хэрэв цусанд сахар ихэссэн бол инсулины тун . Өвчтөн мэргэшсэн сувилагч ба эмчээс зөвлөгөө авах шаардлага гарч болно.

·         Хэрэв өвчтөнд ам цангах, их шээх, усгүйжилт, кетозын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ.

·         Хүүхэд болоод жирэмсэн эмэгтэйчүүд цаг алдалгүй эрт хэвтэж эмчлүүлнэ.

·         Хэрэв бөөлжилт илэрвэл эмнэлэгт хэвтүүлж судсаар шингэн хийж, инсулинээр эмчилнэ. Үүнтэй адил төстэй дэглэм бусад хүнд өвчний үед шаардагдаж болно.

Чихрийн шижингийн I хэв шинжийг эмчлэх

Зорилго нь гипогликемид маш гүнзгий оруулалгүйгээр цусан дахь сахарыг тогтвортой хянах явдал юм. Бусад 5 хэсгийг хянах шаардлагатай.

(1) Бөөрний үйл ажиллагаанд чиглэсэн; энэ нь ихэвчлэн ACE-ингибитор, эсвэл AT-2 хориглогчийг хэрэглэх гэсэн утгатай.

(2) Цусны даралтыг хянах.

(3)Тогтмол шинжилгээгээр (тухайлбал торлогийн зураг авалтаар) нүдний хүндрэлээс сэргийлэх.

(4) Жирэмслэлтэнд бэлтгэх (хэрэв жирэмслэхийг хүсээгүй бол жирэмслэлтээс хамгаалах аргыг шалгах).

(5) Эрүүл биш амьдралын хэвшилд түлхэж буй сэтгэл хөдлөл болон сэтгэл зүйн хүчин зүйлийг арилгах.

Инсулины хүч чадал:

100u/ml. Олон төрөл байдаг бөгөөд 6 бүлэг болгон ангилна.

1.    Хэт хурдан үйлчилгээтэй, Humalog® ба Novorapid® ; хоол идэж эхлэхдээ (эсвэл хоолны дараа шууд) тарина.

2.    Богино хугацаанд үйлчилдэг (уусдаг) Humulin S® , Actrapid: хоолноос 15-30минутын өмнө тарина.

3.    Дунд хугацааны үйлчилгээтэй Humulin I® ,Insulatard®.

4.    Удаан үйлчилгээтэй (Ленте), Ultratard® .

5.    Удаан үйлчилгээтэй инсулины аналог, Lantus/insulin glargine, доор дурдана.

Хэт хурдан үйлчилгээтэй инсулин агуулсан холимог инсулин (Humalog® Mix 25); уусдаг инсулин агуулсан холимог инсулин (Humulin® M3 Mixtard 30).

Инсулиныг тарих үндсэн дэглэмүүд

Өвчтөний амьдралын хэв маягт тохируулж инсулин хэрэглэх дэглэмийг тогтооно.

·         Холимог инсулинийг үзгэн тариураар өдөрт 2 удаа тарих – 2-р хэлбэрийн чихрийн шижин ба тогтмол амьдралын хэвшилтэй 1-р хэлбэрийн чихрийн шижингийн үед хэрэглэнэ.

·         Хоолны өмнө хэт хурдан үйлчилдэг эсвэл хурдан үйлчилгээтэй инсулин, унтахын өмнө дунд хугацааны эсвэл удаан үйлчилдэг инсулины аналог: тогтмол биш (хоол алгасдаг) амьдралын хэвшилтэй 1-р хэлбэрийн ЧШ үед.

·         Өдөрт нэг удаа унтахын өмнө дунд хугацааны үйлчилгээтэй эсвэл удаан үйлчилдэг инсулины аналог – 2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед эмнээс инсулинд шилжих эхэн үед хэрэглэхэд тохиромжтой.

·         Инсулиныг эхэлж тарихдаа насанд хүрэгсдэд биеийн жингийн индексийн нэг нэгж тутамд инсулины нэг нэгжээр бодож хоногийн тунг тохируулна.

Анхаарах нь: Insulin glargine нь удаан үйлчилгээтэй рекомбинант хүний инсулины аналог бөгөөд 1ба 2-р хэлбэрийн ЧШ үед өдөрт 1 удаа унтахын өмнө тарьж хэрэглэнэ; гэсэн хэдий боловч 2-р хэлбэрийн ЧШ –ийн үед ердийн дэглэмээр хэрэглэгдэггүй (BNF, NICE-ын удирдамжаас үз). Инсулины молекулыг өөрчлөн сайжруулсанаар хүчиллэг рН орчинд уусамтгай шинж чанартай болгосон боловч арьсан доорхи эдэд хуримтлагдан тунаж, тэр хуримтлалаасаа цусанд орохдоо удаан байдаг байна. Insulin glargineийг

өдөрт нэг удаа тарьдаг ба өдөрт хоёр удаа тарьдаг бусад инсулинээс харьцангуй үр дүнтэй. Insulin glargine хэрэглэхэд гипогликеми үүсэх нь бусад стандарт инсулинтэй харьцуулахад бага , шөнийн гипогликемид орох нь бага байдаг нь нотлогдсон. Энэ инсулиныг хэт хурдан үйлчилгээтэй, хоол идэх үед хэрэглэдэг инсулинтэй хавсарч хэрэглэж болно. 2-р хэлбэрийн ЧШ үед сахар бууруулах эм үр дүнгүй үед мөн хүндрэлтэй тохиолдолд л инсулиныг 2 удаа тарьж хэрэглэнэ.

+Цусанд сахарыг нарийн хянах нь бөөр, төв мэдрэлийн тогтолцоо, нүдний торлогийн хүндрэл үүсэхийг бууруулдаг.