Tag Board
200

Эрүүл мэнд

Өнчин тархины хавдрууд

Өнчин тархины хавдрууд

Өнчин тархины хавдрууд (бараг бүгд хоргүй хавдар) нь гавлын доторх хавдаруудын 10%-ийг эзэлдэг. Шинж тэмдэгүүд нь хэсэг газрын даралт, дааврын шүүрэл, эсвэл гипопитуитаризмаас шалтгаална. Гистологийн 3 төрөл байна.

Хромофоб – 70%. Зарим нь даавар ялгаруулдаггүй, гэвч гипопитуитаризмын шалтгаан болдог. Хэсэг газрын даралт үүсгэх нь 30%. Тэн хагас нь пролактин, цөөн хэсэг нь АСТН эсвэл өсөлтийн даавар ялгаруулдаг.

Ацидофил – 15%. Өсөлтийн даавар эсвэл пролактин ялгаруулдаг. Хэсэг газрын даралт үүсгэх нь 10%.

Базофил – 15%. АСТН ялгаруулна. Хэсэг газрын даралт үүсгэх нь ховор.

Ялгаруулж буй даавраар нь ангилан (иммунгистологоор илрүүлж болно) үзвэл:

зөвхөн Пролактин

35%

зөвхөн Өсөлтийн даавар

20%

Пролактин ба Өсөлтийн даавар

7%

АСТН

7%

LH/FSH/TSH

≥1%1

Илэрхий даавар ялгаруулахгүй

30%2

 

Хэсэг газрын даралтын нөлөөнөөс илрэх шинжүүд:

Толгой өвдөх, харааны талбай өөрчлөгдөх (2 талын гемианопи, эхэндээ дээд дөрөвний нэгт), гавал тархины III, IV, VI хос мэдрэлийн саажилт. Ховор тохиолдолд чихрийн бус шижин (DI) энэ нь ихэвчлэн гипоталамусын өвчнөөс үүдэлтэй), биеийн халуун, нойр, хоолны дуршил өөрчлөгдөх ба турк эмээлийн ёроол гэмтсэнээс тархи нугасны шингэн хамраар гоожих шинж тэмтгүүд илрэнэ.

Шинжилгээ

Өнчин тархины MRI (турк эмээлийн дотор болон эмээлийн дээрх тодролыг тодорхойлно); харааны талбайг нарийн тодорхойлох; пролактин; бамбайн үйл ажиллагааны сорилууд; богино synacthen сорил, LH/FSH, тестостерон, хэрэв акромегалийг сэжиглэж байвал глюкозын ачаалалт сорилыг хийнэ. Хэрэв

чихрийн бус шижинг сэжиглэж байвал усыг хязгаарлах сорил хийнэ.

Эмчилгээ

Дээр өгүүлсэний дагуу шаардлагатай бол даавар нөхөх эмчилгээ эхэлнэ.

Мэс засал: Хэрэв турк эмээл доторх хавдар байвал транс сфенойдал мэс заслаар авна. Эмээлийн дээрх тодрол нь трансфронтал мэс засал шаардана. Хагалгааны өмнө: Мэдээгүйжүүлэгч эмч/мэс засалчтай хамт шалга – жнь: эхлээд гидрокортизон натри сукцинат 100мг булчинд хийж, дараа нь 72 цагийн турш 4 цаг тутам, дараа нь өглөө бүр 20мг гидрокортизон уулгана. Хагалгааны дараа: Хэдхэн долоо хоногийн дараа орлуулах эмчилгээ шаардлагатай эсэхийг үнэлэхийн тулд гипофизын үйл ажиллагааг дахин шалгана.

Эмийн эмчилгээ

Ихэнх пролактин ялгаруулдаг хавдаруудын хувьд Допамин агонист хамгийн сайн эмчилгээ болдог (пролактиныг багасгаж, хавдарын хэмжээг багасгаж болдог: MRI-аар хянана). Энэ үед заавал мэс засал хийх заалт шаардлагагүй. Энэ нь зарим өсөлтийн даавар ялгаруулдаг хавдар ба мөн ”үйл ажиллагаагүй хавдарт” (зарим нь *-субнэгж нийлэгжүүлдэг) үр дүнтэй байж болно; өндөр тунгаар хэрэглэнэ, жнь: бромокриптин хоногт 20-40мг ууж хэрэглэнэ.

Туяа эмчилгээ: Хагалгааны дараа хэрэв хавдарыг бүрэн авах боломжгүй бол хийнэ.

Өнчин тархины апоплекси: Цус алдалтын улмаас хавдар гэнэт томрон гавлын суурин хэсгийн судас болон мэдрэлийн эдийг дарж, урьдал зовиур шинж тэмдэггүйгээр ком, үхэлд хүргэж болно. Хэрэв хавдар нь оношлогдсон хүнд гэнэт толгой өвдөх, эсвэл гэнэт толгой өвдөхийн хамт ухаан алдвал (субарахноид цус алдалттай ижил шинжтэй байж болно) цаашид сайн ажигла.

Ялгах оношлогоо

Фронтал синусит, жнь: дух эмзэглэлтэй±нүд орчим хавагнах.

Эмчилгээ: Стероид өгч яаралтай хагалгаанд оруулна.

Краниофарингиома: Өнчин тархины жинхэнэ хавдар биш. Энэ нь Раткегийн халааснаас үүсдэг тул өнчин тархи болон 3-р ховдлын ёроолын хооронд байрлана. Хүүхдүүдэд 50%-д нь хэсэг газрын даралтын нөлөөний шинжүүд илэрдэг: толгой өвдөх (50%), бөөлжих (30%), хараа өөрчлөгдөх (20%), их шээх; их уух (17%), бэлгийн бойжилт хоцрох (20%), намхан нуруу (14%), бэлгийн бойжилт эрт эхлэх (3%). Чихрийн бус шижин элбэг тохиолдоно. Шинжилгээ: КT/MRI (кальцификаци 50%). Эмчилгээ: Мэс засал, туяа эмчилгээ, өнчин тархины үйл ажиллагааны сорил (дээр).

1-2003 оны тоо баримтаар TSH хэмжих өндөр мэдрэмжтэй шинэ аргууд гарснаар илрүүлэлт сайжирсан. Микроаденомын шатанд, голын байрлалд TSH ялгаруулдаг хавдар илүү олон удаа тохиолддог бөгөөд шүүрэл их хэмжээгээр ялгаруулдаггүй. Энэ хавдарын үед соматостатины аналогууд үр дүн сайтай байна.

2-Олонхи нь *-субнэгжийг нийлэгжүүлдэг ба энэ нь хавдарын маркер байдлаар үйлчилдэг.