Tag Board
200

Эрүүл мэнд

Эмийн жор бичих

Эмийн жор бичих

Та аливаа эмийн жор бичихийн өмнө Британийн Үндэсний эмийн лавлах, эсвэл түүнтэй дүйцэхүйц номыг ашиглаж байх нь зүйтэй.

Эмийн жор бичихийн өмнө тухайн өвчтөн аливаа эмэнд харшилтай эсэхийг асуух хэрэгтэй. Хариулт нь их төлөв "Тийм” байх боловч үүгээр хязгаарлаж болохгүй. Чухамхүү ямар урвал үзүүлж байсныг нь олж мэдэх, эсвэл таны өвчтөний амьдралын аюулгүй байдлыг хадгалах үүднээс аливаа эрсдлийг үгүйсгэх болон дотор муухайрах төдий хөнгөн урвал өгдөг пенициллин мэтийн аюул багатай эмийг сонгох нь зүйтэй.

Мөн урьд өмнө харшлын урвал, хортой нөлөө (ж-нь: хэрэв фенотоиныг өндөр тунгаар хэрэглэвэл атакси өгдөг), эсвэл урьдчилан хэлж болохуйц гаж нөлөө (ж-нь: аспирины улмаас ходоод-гэдэснээс цус алдах), эсвэл идиосинкразийн урвал өгч байсан эсэхийг асууж, тодруулах шаардлагатай.

Юуны түрүүнд хор учруулахгүй байх гэдгийг санаж байх ёстой. Энэхүү афоризм буюу мэргэн үгийг олон аар саархан зовиур шаналгаатай холбогдуулан ишлэл татдаг. Мөн олон ноцтой гомдол саналын учир аз турших хэрэггүй, яарах хэрэггүй гэсэн утгатай ишлэл үгсийг хэрэглэдэг.

Арван номлол

Тэдгээр нь эм бүр дээр бичигдэж байх ёстой.

1.    Эмийн жорын аливаа өөр хувилбаруудыг судлаж байх. Эмийн жорууд эмчээс хамааралтай байдал руу хөтөлдөг, тэр нь эргээд тааруухан эм рүү хөтлөх нь олонтаа. Тэгсэн мөртлөө тэдгээр эмүүд өндөр үнэтэй (Их Британид эмийн нийт зардал жилд 5 тэрбум фунт стерлингээс давдаг) байдаг. Эмийн үнийн өсөлт ерөнхий үнийн өсөлтөөс нэн илүү хурдтай байдаг.

Энд өөр хувилбар олох 3 газар байдаг.

(1) Агуулах: хоолой өвдсөн үед гахайн өөх, лимон болон зөгийн бал нь пенициллинээс дээр байж болно.

(2) Хар самбар: Ж-нь: өөрөө өөртөө эзофагит үүсгэх шалтгааны талаар ойлгуулж мэдүүлэх. Тухайлбал, их үнэтэй эм өгснөөс хоолыг их томоор нь залгихгүй байх, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэхгүй байх болон хэт бариу хувцас өмсөхгүй байх талаар зөвлөгөө өгнө.

(3) Өөрийгөө харуулах: Хэрэв та өөрийн сайхан сэтгэлийг зориулж чадах юм бол тэр нь айсан сандарсан эсвэл бүр амь насаа алдахад хүрсэн өвчтөнүүддээ таны өгдөг олон төрлийн эмүүдээс ч илүү үнэ цэнэтэй байж болох юм. Бидний өвчтөний нэг маань олон жилийн турш ажиглаад байхад түргэн өтлөж, параноид өвчин (шизофренийн нэг төрөл)-тэй болж, сар тутам үзүүлж, тариа хийлгэдэг ба чангаар тэврүүлдэг (мэдээж, түүнийг хүн дагалдаж ирдэг) байсаар нэгэн өдөр сэтгэцийн эрүүл мэндийн сувилагчийн үйлчилгээнд шилжсэн билээ. Түүнийг янз бүрийн сувилагч ээлжлэн үздэг байсан. Тэд түүнийг чангаар тэврэх ёстойг мэдэхгүй байсан, харамсалтай нь тэрээр үзүүлэхээ больж, тун удалгүй нас барсан байлаа.

2. Та тулгамдсан асуудал бүрийг шийдэхийг хүсч, эрүүл мэнд нь яльгүй хямарсан тохиолдлуудад ч эмийн жор бичдэг үү? Харин өвчтөнүүд эрүүл мэндийн хямралаа яльгүй зүйл болохыг мэдээд дорхноо сэтгэл нь тайвширч болох юм. Хэрэв хэн нэгэн тэрхүү яльгүй зүйл нь юу болохыг мэдэх юм бол тийм зүйлтэй амьдарч байгаадаа ч сэтгэл ханамжтай болж болох юм. Мөн зарим хүмүүс эмийн зүйлст итгэж найдахгүй байвал та түүнийг бас анзаарах ёстой.

3. Тухайн өвчтөн хэр зэрэг хариуцлагатай болохыг тооцсоны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй. Хэрэв тэрээр хининий үрлүүдийг бүгдийг нь нэг мөсөн залгиж байвал та түүний таталтанд зориулсан эм бичихэд анхаарах хэрэгтэй ба магад ч үгүй түргэн зуур үхэж болно.

4. Таны бичсэн эмийг буруу хэрэглэж болох өөр арга замын талаар ч мэдэж байхад илүүдэхгүй. Тухайн өвчтөн нойргүйдэлтэй байж, та түүнийг эмчилтэл таны бичсэн эм түүнд таалагдаагүй тул тэрээр өөртөө тариа хийхийг чухалчлан, улмаар цөхрөлийн байдалд оржээ. Тэгээд тэрээр буцаж ирээд, таны бичиж өгсөн эмийн жорыг гээчихсэн гэж хэлбэл та эргэлзэнэ биз дээ?

5. Өвчтөний палатанд эмийн жор бичээд дуусахын алдад дараахь асуултууд тавигддаг:

·         Өдөрт хэдэн тунгаар хэрэглэх вэ? (1-2 байх нь 4-өөс дээр).

·         Өөр бусад эм олныг хэрэглэх үү? Тэдгээрийг цөөлж болно биз дээ?

·         Эмийн савлалт: тухайн өвчтөн зааврыг нь унших болон түүнийг задлаж чадах байгаа?

·         Өвчтөн эргэж ирэхээ (эмээ хэрэглэсний дараа) мартах юм бол та хэрхэн мэдэх билээ?

·         Хэрэв өвчтөн зөвшөөрч байгаа бол тухайн эмүүдийг хэрэглэхийг түүнд сануулж байх талаар туслахыг гэрийнхнээс нь хүсэх нь зүйтэй. Дараачийн үзлэгт ирэх үед хэдэн ширхэг эм үлдсэн байхыг тооцоолон шалгаж байх шаардлагатай. Энэ эмнээс тухайн өвчтөнд ямар үр ашиг гарахыг тооцох

6. Бас эрсдлийг (эмийн гаж нөлөө, цээрлэх заалт, харилцан үйлчлэл, харшил үүсгэх эрсдэл гэх мэт) тооцох ёстой. Мөн аливаа тулгамдсан шинэ асуудлын тухайд ямагт өөртөө "Энэ ер нь гаж нөлөө мөн үү?” гэсэн асуултыг тавьж байх хэрэгтэй.

7. Өвчтөнд гарч болох эрсдлийг хүлээн зөвшөөрч байгаа бол үр ашгийнх нь түвшинг бас тооцож үзнэ. Таны болон таны өвчтөний хоорондох үнэнхүү зохистой харьцааг тогтооход чиглэсэн арга хэмжээ авах ёстой.

8. Эм тус бүрийн тухайд тэрхүү өвчтөнд ямар эрэлт хэрэгцээ байгааг хэрхэн тоймлохоо тооцоолох.

9. Цаашдын тоон үзүүлэлтийг тусгайлан гаргаж, зорилгоо зөвшөөрөх, жишээ нь: β-блокаторын ямар тунгийн үед судасны цохилтын тоо буурч байгааг тэмдэглэх, багтрааны үед стероидыг хэрэглэх удирдамжид амьсгал гаргалтын хамгийн дээд хэмжээг тооцох гэх мэт.

10. Өгсөн бүх эмийн тооцоог гаргах. Тухайн өвчтөнд хуулбарыг нь санал болгох.