Tag Board
200

Эрүүл мэнд

Үений хэрлэг төст үрэвсэл

Үений хэрлэг төст үрэвсэл (ҮХТҮ)

Энэ бол ихэнхдээ захын үенүүдийн хоёр талдаа ижил, хэлбэр алдагдсан, зогсолтгүй явцтай эмгэг юм. 40-өөд насан дээр хамгийн илүүтэй тохиолддог бөгөөд эмэгтэй: эрэгтэйн харьцаа > 2:1.

Тархалт

0.5–1% (тамхичдад илүү их)

Удамшил

Цагаан арьстанд HLA-DR4 –тэй холбоотой байдаг DRB 1 эпитоп).

Илрэх шинж

Ихэнхдээ гарын сарвуу, хөлийн тавхай хавдаж, ялангуяа өглөөгүүр хөндүүрлэн, хөшингө болно. Ийм шинж тогтворгүй байх бөгөөд арай томоохон үенүүд бас хамрагдана.

Арай ховордуу илэрдэг шинжүүд гэвэл

1.    Янз бүрийн үенүүдийн аль нэгний нь үрэвсэл дахиад байх (палиндромын–"байсан, би харсан"2)

2.    Нэг үений үрэвсэл удаан үргэлжлэх (голдуу аль нэг өвдөг )

3.    Түгмэл өвчин (үнхэлцэг, цээжний гялтан хальсны үрэвсэл, жин алдах г.м),

4.    үений шаналгаа эхэндээ туйлын бага байна (эрэгтэйчүүдэд илүү элбэг )

5.    Үений бүслүүрээр битүү өвдөнө.

6.    Үений тархмал үрэвсэл гэнэт эхэлдэг.

Шинжүүд

Эхлээд хуруунууд хавдах ба тэгээд алганы үе хавдана. Арай хожуу хуруунууд гадагшаа тохой тал уруу мурийж, бугуйн үе ар тийшээгээ хагас мултрана. Хуруунуудын хэлбэр алдагдаж, товчны шилбэ шиг, мөн хунгийн хүзүү шиг хэлбэртэй болох (дөрвөлжин хайрцаг доторх зургийг харна уу) ба эсвэл эрхий хуруу Z хэлбэртэй болдог. Сарвууны тэнийлгэх шөрмөс ханзарч болох бөгөөд залгаа булчингууд шуугдана. Хөлийн тавхайнд мөн ижил өөрчлөлтүүд үүснэ. Арай томхон үенүүд бас хамрагдаж болно. Аман хүзүү - хатан хүзүү хоёрын үе хагас мултарч, нугасанд гэмтэл учруулж болдог.

Үенээс гадуур шинжүүд

Цус багадалт; зангилаанууд; лимфийн булчирхайн эмгэг; судасны үрэвсэл; бугуйн туннелийн хш, олон голомтод мэдрэлийн эмгэг; дэлүү томролт (5%; гэвч дөнгөж 1% нь Фелтийн хш-тэй байдаг: лейкопени, лимфийн булчирхайн эмгэг, жин алдана.

Нүд

Нүдний цагаан бүрхүүл ба түүний дээрх зөөлөн хальсны үрэвсэл, нүдний эвэрлэг салст бүрхүүлийн хуурайших үрэвсэл. Бусад шинжүүд гэвэл: цээжний гялтангийн үрэвсэл, үнхэлцэгний үрэвсэл, уушигны фиброз. Яс сийрэгжих. Амилоидоз. Зүрхний цус тасалдах өвчний эрсдэл, лимфомууд.

Рентген шинжилгээнд

Зөөлөн эд ихсэх; үе орчны яснууд сйирэгжих; үений завсар нарийсах. Яваандаа яс шалбарах ± үе тулгарах ± бугуй бүрэн бяцрах зэрэг шинж илэрнэ.

Цус шинжилгээнд: УЭТХ; Гб; ЭДЭ(МСV); лейкоцит; ялтас. Хэрлэг төстийн фактор эхэндээ гол төлөв илэрдэггүй, цаашдаа 80% -д илэрнэ (+). Мөн Шьёгрений ХШ –ийн үед: 100%; ТЧЯ: 30%, холбогч эдийн холимог өвчний (ХЭХӨ) үед 30%; түгмэл склерозын үед 30% илэрнэ. АНА нь ХТҮҮ-ийн 30%-д илэрдэг.

Эмчилгээ

Байнгын дасгал, физик эмчилгээ, болон мэргэжлийн эмчилгээг аль болохоор хөхөөн дэмжих нь чухал.

·         Гэр оны ажилд туслах, согог заслын тусламжууд, ж.нь, бугуйвчин чиг г.м

·         Гэмтсэн хэсэг үрүү стероид тарих (үенд тариа хийх OHCS).

·         Мэс засал - өвдөлт намдаах, ажиллагааг нь сайжруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх (ж. нь, тохойн ясны хурц хэсгийг авах; үе солих г.м)

Уулгах эмнүүд

Хэрэв хэрэглэж болохгүй заалт (багтраа , ходоодны идэвхтэй шарх) байхгүй бол үрэвслийн эсрэг стероидын биш эм (ҮЭСБЭ=NSAID)–нүүдийг өгч эхлэх хэрэгтэй. Голдуу ибупрофенийг 400мг/8 – цагаар уулгах зэргээр ҮЭСБЭ–ийг хоолны дараагаар хэрэглэхэд шаналгааг дардаггүй, эсвэл тохиромжоор муу байдаг (ходоод-гэдэснээс цус алддаг). Хэрэв ҮЭСБЭ–ийг тогтмол өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай юмуу эсвэл өвчтөн 65-аас дээш настай бол ЦО II (COX II) –ын сонгомол үйлчилгээтэй ҮЭСБЭ-үүдийн талаар бодвол зохино. (Иice=эмч нарын мэргэжил дээшлүүлэх үндэсний хүрээлэн – ЭМДҮХ – гийн зөвлөмж): рофекоксиб (виокс 25 мг/24 цагаар уулгана); целекоксиб 200мг/12 цагаар уулгах эсвэл этодолак 60мг өгнө. Хэрэв варфарин хэрэглэж байгаа бол ҮЭСБЭ болохгүй. Бага тунтай аспирин ± преднизолон хэрэглэх шаардлагатай өвчтөнд Лансопразол мэтийн протоны шахуургын хориглогчийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Аль ҮЭСБЭ уг өвчтөнд нөлөө үзүүлнэ гэдгийг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй; янз бүрийн л эмнүүдийг туршдаг шүү дээ. Өвчин сайжруулах хэрлэгийн эсрэг эм (ӨСХЭЭ=DMARD) хэрэглэх талаар эрт бодвол зохино (доорхи дөрвөлжинд бичсэнийг хараарай). Байнга хянаж байх нь чухал.

Стероидууд үений гэмтлийг багасгаж, хэцүү шаналгааг арилгадаг; жишээ нь, преднизолоныг өдөрт 7,5 мг-аар уулгана. Гэвч тэдгээрийг эмчилгээний төлөвлөгөөний хаана нь оруулах талаар тогтсон санал алга байна. Удаан хугацаагаар хэрэглэхэд ясны нягтрал багасдаг нь нэг бэрхшээл болдог юм.

Лефлуномид нь ауто-иммун нөлөөг бууруулдаг ( үйлчилгээ нь илэртэл хэдэн сар болдог). Эхний 6 сард: 2 долоо хоног бүрд цусны дэлгэрэнгүй шинжилгээ + сар бүр элэгний үйл ажиллагааны сорил, цусны даралт, креатинин, электролит. Хэрэв ялтас <150х109 /л, лейкоцит <4х109 /л, эсвэл Аспартат трансаминаза (АСТ) 3-аас илүү дахин ихэссэн юмуу тууралт гарсан бол эмчилгээг зогсооно.

 

+Британийн эмийн үндэсний лавлах (БЭҮЛ= BNF)-д үзэх нь чухал. Артеросклроз түргэсдэг тул зүрх-судасны эрсдэлтэй хүчин зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.

*Дотор талын булчин шуугдсан нь

*Тэнийлгэх шөрмөс дээр анхаарал татаж байна.

*Хуруунууд тохойн тал руу гадагш мурийжээ.

*Товчны шилбэ шиг болж хэлбэрээ алдсан байдал

Бугуйн тулгарсан байдал

Бугуйн үзүүр товойсон байдал

Хунгийн хүзүү шиг болж хэлбэрээ алдсан байдал