Tag Board
200

Эрүүл мэнд

Феохромоцитома

Феохромоцитома

Энэ нь катехоламиныг нийлэгжүүлдэг тун ховор тохиолддог хавдар бөгөөд даралт ихэсдэг аюултай боловч эмчлэгддэг эмгэг юм (<1%). 90% нь бөөрний дээд булчирхайн тархилаг давхаргад (- нэг талын) 90% тохиолддог. Зарим тохиолдолд аутосомын доминант байдлаар удамшина.

Хавсарсан эмгэгүүд

Шалтгааны 84%-д нь дангаараа, бусад нь MEN2a, нейрофиброматоз, вон Хиппел-Линдау хам шинж, Карней комплекстай хавсарсан байна.

Хоруу явцад шилжих

Шалтгааны 46% нь хорт хавдрын шинж бүхий зарим эмгэгүүд болон хавдрын өвчнүүд байна. Тархилаг давхаргаас гаднах хавдарууд нь зангилаа орчим (=феохром биеүд, адреналин ялгаруулдаг хромаффин эсийн бүлэг)- аортын бифуркаци орчимд (Зукеркандлын эрхтэн гэж нэрлэдэг) байрлана.

Өвчтөн

Даралт ихсэлт үе үе илрэх, тайван бус, цээж давчдах гм зовиур хэлнэ. (хүснэгтээс харна уу).

Шинжилгээ

Өвчний хөдлөлийн үед 30%-д нь шээсэнд глюкоз илэрнэ.

Илрүүлэх: хоногийн (24 цагийн) шээсэнд 4-OH-3-метоксиманделат (HMMA, VMA) эсвэл нийт (эсвэл чөлөөт) метадреналиныг тодорхойлно. Бүрэн шинжлэн судлахад: нарийн мэргэжлийн төвөөс зөвлөгөө авах: мета-иодобензилгуанидин (MIBG) скан эсвэл клонидин дарангуйлах сорил, хэвлийн КT/MRI хийнэ.

Эмчилгээ: Мэс заслын; цусны даралтыг хагалгааны өмнө 2 долоо хоног анхааралтай хянах: •-хориглогч (феноксибензамин, кардиоселектив β- хориглогч хэрэглэхийн өмнө).

+Нойрсуулагч эмчийн зөвлөгөө. Хагалгааны дараа: дээр өгүүлсэнтэй адил хоногийн шээсийг шинжлэх; цусны даралтыг хянах (цусны даралт↓↓ эрсдэлтэй).

Хяналт: Дахилт хагалгаанаас хойш хэдэн арван жилийн дараа ч, хэзээ ч илэрч болно.

 

Феохромоцитомын эмнэл зүйн шинжүүд

Феохромоцитома нь ховор тохиолддог бөгөөд тодорхой бус тохиолдлын шинжүүдээр илэрдэг. Жнь:

• Цээж давчдах

• Хэвлийгээр өвдөх

• ”Нүдний өмнө толбо харагдах”

• Чичрэх салганах

• Ирвэгнэх ба зүүгээр хатгах мэт

• Хөл хүйтэн

• Гемианопи

• Бөөлжих

• Лугшилттай скотома

• Ухаан алдах (байрлалаас шалтгаалан даралт уналт)

• Арьсан дээр мэнгэнүүд гарах

• Зүрх дэлсэх

• Биеийн жин буурах

• Цонхийх

• Диспноэ

• Доголох

• Пурпура

• Нүүр улайх

• Хөлрөх

 

Шинж тэмдэгүүд нь уналт, найтаах, стресс, секс, тамхи татах, мэс засал, төрөлт – эсвэл бяслаг, алкоголь зэрэг зарим бодисууд хэрэглэх, эсвэл өвчтөний этгээд гаж зовиурууд сэтгэл гутрал гм сэтгэцийн эмгэгээр зөвхөн тайлбарлагдана гэж бодон таны чин сэтгэлээсээ зөвлөсөн гурван цагирагт нэгдэл зэргийг хэрэглэсний улмаас илрэн гардаг.

Эдгээр хямралууд нь хэдэн минутаас хэдэн өдөр ч үргэлжилж болно. Өвчтөнд гэнэт үхэх гэж байгаа мэт мэдрэмж төрж -дараа нь арай дээрдэх, эсвэл цааш үргэлжлэн цус харвалт эсвэл зүрх судасны коллапсд орж болно.

Үзлэгээр ямар нэгэн шинж тэмдэггүй байж болох ба эсвэл даралт ихсэлт (±кардиомиопати эсвэл зүрхний дутагдал), бамбай хавагнах (тохиолдлын), хөдлөлийн үед шээсэнд глюкоз илрэх, давсагны феохромоцитомын улмаас шээсний төгсгөлийн хэсэг нь цустай гарна.