Tag Board
200

Эрүүл мэнд

Хийжүүлсэн ундаа ба эрүүл мэнд

Хийжүүлсэн ундаа ба эрүүл мэнд

 

хийжүүлсэн ундаа, кока колаЭнэ ундааг та нар надаар хэлүүлэхгүй сайн мэдэх байх. Гэхдээ хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг төдий л сайн мэдэхгүй байх. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэхийг зорилоо.

Орчин үед тэр дундаа хот суурин хөгжсөн газруудад хийжүүлсэн ундаа, тэр дундаа "Coca-cola” ундаа нь амьдралын салшгүй хэсгийн нэг гэхэд буруутахгүй бизээ. Эмч бүхэн хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг бишгүй л хэлсэн байх. Энэ талаар эрүүл мэндийн салбарын судлаачид анхааруулсаар ирсэн. "Coca-cola” гэгч хийжүүлсэн, амтат ундааг ууж үзээгүй хүн гэж Монголд бүү хэл дэлхий дээр байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй байх.

Гэтэл олон зуун сая хүмүүсийн уух дуртай "Coca-cola” нь та бидний амаа олохгүй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргүй, заримдаа бүр илүү ч хортой байдаг ажээ. Юуны өмнө танд "Соса-соla”-ны найрлагын талаар сонирхуулъя.

 

"Coca-cola” түүх

1886 онд Жон С.Пембертон гэгч эмч анх энэ ундааны найрлагыг гаргасан байдаг. "Coca-cola” ны 90 хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бүрддэг. / нэр нь хаанаас үүссэн нь ойлгомжой болж байгаа байх/. Мөн энэ ундааны нэг хувийн найрлага нь "Мерхандиз-7″ гэсэн нэртэй маш нууц бөгөөд дэлхий дээр ердөө 10 хүн юугаар найруулсныг мэддэг хандыг агуулдаг байна.

 

Юунд ашигладаг бол...

"Coca-cola”-ны найрлагад ордог фосфорын хүчлийн РН нь 2.8 болохоор хүний хумсыг дөрвөн өдрийн дотор бурэн хайлуулах чадалтай. Цаашилбал бүр ч аймшигтай. АНУ-ын олон мужуудад замын цагдаа нар машиндаа үргэлж 2 баллон /7.2 литр/ "Соса-соla”авч явдаг ажээ. Шалтгаан нь тун энгийн бөгөөд аваар ослын дараа зам дээр үлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган арилгахын тулд. Аяга "Coca-cola”-нд  үхрийн давтсан мах хийвэл хоёр өдрийн дотор уусан алга болно. Машины хромоор өнгөлсөн гадаргуйн зэвийг арилгахын тулд "Соса-соla”-нд дүрсэн хөнгөн цагаан ялтсаар арчихад хангалттай. "Соса-соlа”-нд агуулагддаг фосфорын хүчин нь хромтой урвалд орсноор хромын фосфат үүсгэн зэвийг арилгадаг. Сонирхуулахад яг энэ шалтгааны улмаас АНУ-ын байзерууд байнга кока-колаг авч явдаг ажээ.

Халаалтын батарейны зэвийг арилгахын тулд дээр нь нэг лааз "Coca-cola” асгахад дээр өгүүлсэнтэй адил урвал явагдаж зэв арилах юм байна. Зэвэнд идэгдээд эргэхгүй байгаа боолтыг суллахын тулд бас ашигладаг байжээ.

 

Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

хийжүүлсэн ундаа, кока колаЭнэ нь хүчиллэг тул хүний биед нөлөөлөхдөө олон янзын нөлөө үзүүлдэг тэр дундаа та бидний шүдний цоорлыг түргэсгэдэг байна.

Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ.

Харин Грекийн Ионнинагийн их сургуулийн судлаачдын тогтоосноор хийжүүлсэн ундаа эмч нарын анхааруулдгаас ч илүү аюултай гэнэ. Өдөрт 3-7 литр хийжүүлсэн ундаа уудаг хүмүүсийг судалгаандаа хамруулсан грек эрдэмтдийн ажигласнаар хийжүүлсэн ундаа булчингийн үйл ажиллагааг доголдуулж, цус багадахад хүргэдэг байна. Мөн хүний биеийн онцлог, хууч өвчин зэргээс шалтгаалаад чихрийн шижин, бодисын солилцооны алдагдал болон яс сийрэгжих, шүд хорхойтох зэрэгт "тусалдаг” аж. "Кока-кола”, "Пепси” зэрэг хийжүүлсэн ундааг хүүхэд, залуус ихээр уудаг нь сэтгэл түгшээсэн баримт хэмээсэн грек эрдэмтэд коффейн, чихэр ихтэй хийжүүлсэн ундааг амтат хор гээд бүх нийтээрээ, тэр дундаа хөл хүнд эмэгтэйчүүд болон өсвөр насныхан хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй гэжээ.

Чихэрлэг ундаа уух болон эмэгтэйчүүдийн дунд зүрхний титэм судасны өвчин тусах эрсдэл хоорондоо холбоотойг Америкийн эмч нар илрүүлжээ. Чихэрлэг хийжүүлсэн ундаа хэд хэдэн удаа  байнга балгадаг эмэгтэйчүүдэд зүрх-судасны элдэв өвчин тусах  эрсдэл 35 хувиар их байдгийг Харвардын анагаах ухааны сургуулийн судалгаа харуулсан байна. Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, тамхи татах, согтууруулах ундаа их хэмжээгээр уух, өөх тос ихтэй хоол идэх зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэний дараа ч үр дүн өөрчлөгдөөгүй ажээ.

    Соодтой болон хийжүүлсэн амтлаг ундаа нь хоолны дэг барих эрүүл биш сонголт бөгөөд эдгээрийг хамгийн бага хэрэглэх ёстойг зүрх-судасны эмч нар сануулж байна. Хийжүүлсэн ундаа тогтмол уух нь  эмэгтэйчүүдэд зүрхний элдэв өвчин даамжрах магадлалыг нэлээд ихэсгэдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна.

34-59 хүртэлх насны 88 мянган эмэгтэйчүүдийн биеийн байдлыг үзэж, хоолны дэглэмд нь дүн шинжилгээ хийжээ. Кофеинтай кола, чихэрлэг хийжүүлсэн ундаа, хийжүүлээгүй илчлэг ундаа, байгалийн юмуу хиймэл  амт оруулагч найрлагад нь ордог соодны болон жимсний шүүсүүдийг эмч нар зүрхэнд хортой гэж үзэж байна. Сүүлийн 30 жилд ийм ундааны хэрэглээний давтамж ялангуяа өсвөр насныхан болон залуучуудын дунд хоёр гаруй дахин нэмэгдсэнийг судлаачид тэмдэглэжээ.

 

Тэгвэл хийжүүлсэн ундаа ууж эхлэхэд хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Арван минутын дараа

Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрх­дэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.

Хорин минутын дараа

Цусан дахь чихэр «тэсэрч», инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.

Дөчин минутын дараа

Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуу лахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.

45 минутын дараа

Тархины таатай мэдрэмж «хариуцагч» хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

Тавин минутын дараа

Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийнхээс хэт өснө. Мөн шээсэн дэх кальци нэмэгдэнэ. Энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ясны сийрэгжил буюу остеопорозын процесс түргэснэ гэсэн үг.

Жаран минутын дараа

Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофеиний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадаг шуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн «ноёрхол» мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болдог хэмээн судлаачид тогтоожээ.

 "Соса-соla”-нд дэвтээсэн алчуураар боон хэдэн минут байлгасны дараа эргүүлэхэд болно гэжээ. Баруунд "Coca-cola” тээвэрлэдэг машинууд нь 20 гаруй жилийн туршид энэ ундааг машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн юм байна. Хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгаагаар "Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдийн зүрхний шигдээс болох, тархинд нь цус харвах эрсдэл кофе уудаг эмэгтэйчүүдийнхээс илүү байдгийг тогтоожээ. Нэг литр "Coca-cola” төрлийн ундаанд 100 грамм орчим сахар агуулагддаг гэсэн тооцоо бий.

 

Тэгвэл хэдий хэмжээгээр хэрэглэхэд зохистой вэ?

Гэтэл насан хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг ажээ. Үр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ хэл хугалмаар нэртэй бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэж болзошгүй байдаг аж. "Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундаа их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд хүргэж болзошгүйг эмч нар анхааруулдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь маш хүндээр тусдаг ажээ. "Coca-cola” мэтийн ундаанд агуулагддаг фосфорын хүчил нь бөөрний чулуу үүсэхэд "эерэгээр” нөлөөлдөг гэдгийг эмч нар судалгааны явцад тогтоосон байдаг юм байна. Дэлхийн маш олон оронд "Coca-cola” мэтийн ундааны сөрөг нөлөөнөөс хүн амаа хамгаалахын тулд сургууль, цэцэрлэгт зарж борлуулахыг нь хориглох зэргээр эрс шийдэмгий алхам хийдэг ажээ.

 

Энэтхэгт "кока кола”-г шавьж устгахад ашигладаг.

Энэтхэгийн хэд хэдэн мужуудад "Coca-cola” ундааг зарж борлуулахыг бүрэн хориглосон байна. Эдгээр мужуудад зарагдаж байсан "Соса-соla”-нд эдгэрэшгүй өвчин үүсгэх аюултай пестицид мэтийн хортой бордоо их хэмжээгээр илэрсэн болохоор арга буюу ийм шийдвэр гаргажээ. Тэр бүү хэл эдгээр мужийн тариачид хөвөнгийнхөө тариаланг хортон шавьжаас хамгаалахын тулд "Соса-cola”-raap шүршин ариутгах явдал нэг бус удаа гарч байсан байх юм. Тухайн үедээ Энэтхэгийн зургаан ч мужид энэ ундааг зарахыг бүрэн хориглож байсан байна.

 

Латви хүнсний "кока кола”-ны амттануудыг худалдахыг хориглосон.

Латви нь энэ жилийн наймдугаар сард сургуулиудад хүнсний будаг агуулсан сэрүүцуулэгч ундаа, чипс, өнгөтэй чихэр бохь, хий болон синтетик бодис ихээр агуулсан хортой хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдахыг бүрэн хоригложээ. Эдгээрийн дотор "Coca-cola” орсон нь ойлгомжтой. Хачирхалтай нь цагтаа АНУ-ын төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан хатагтай Мадлен Олбрайт нь Латвийн ерөнхийлөгч Вайре Вике-Фрейбергед захидал бичин энэ шийдвэрийг цуцлах талаар бодож үзэхийг хүссэн байна. Шалтгаан нь тун энгийн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Олбрайт нь одоо "соса-соlа” компанид өндөр албан тушаал хашдаг ажээ.

 

Сэнгэнэсэн хүйтэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгд дөгийг анхааралтай уншина уу. Тэгээд дараагийн лааз хийжүүлсэн ундаагаа задлахаас өмнө түр азнаарай.