Tag Board
200

Эрүүл мэнд

Дотор муухайрах ба бөөлжих

Дотор муухайрах ба бөөлжих

Сорилууд: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, мөн цусанд электролитууд, мочевин, креатинин, элэгний үйл ажиллагааны сорилууд, глюкоз, Ca2+ болон амилаза зэргийг шинжилнэ. Хэрэв метаболик алкалоз (pH > 7.45, HCO3 байх) болсон байвал бөөлжилт нэлээд хүнд гэсэн үг. Хэрэв гэдэсний түгжрэл гэж сэжиглэвэл хэвлийн ердийн рентген шинжилгээ хийх шаардлагатай. Бөөлжилт үргэлжлээд байвал ходоод-гэдэсний дээд замыг дурандах асуудлыг авч үзнэ. Боломжтой бол шалтгааныг тогтоож, түүнийг арилгахад чиглэгдсэн арга хэмжээ авна.

Эмчилгээ

Ходоод-гэдэсний шалтгаантай (гэдэсний түгжрэлээс бусад) бол метоклопрамид 10 мг-аар судсанд тарина. Харин бодисын солилцооны юмуу эмнээс шалтгаалсан бөөлжилтийн үед прохлорперазин 12.5 мг-аар булчинд тарина. Вестибуляр буюу тэнцвэрийн эрхтэний хямралаас үүдсэн бөөлжилтийн үед циннаризин 15-30 мг-аар, эсвэл прохлорперазин 5 мг-аар 8 цагаар уулгана. Настай хүнд домперидоныг 20 мг-аар уулгах, эсвэл 60 мг-аар шулуун гэдсээр хийх нь илүү зохимжтой байдаг. Жирэмсэн хүнд эм хэрэглэхээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Шингэн: хэрэв хүнд хэлбэрийн дегидратаци болсон бол судсанд дуслаар шингэн хийж, шингэний тэнцвэржилтийг хянаж байх шаардлагатай.