Tag Board
200

Эрүүл мэнд

Цирроз

Цирроз

Цирроз нь өөртөө элэгний буцалтгүй гэмтлийг агуулж байдаг. Гистологийн хувьд элэгний хэвийн бүтэц алдагдаж, холбох эдээр солигдож, зангилаат регенерацийн процесс явагддаг.

Шалтгаан

Архины архаг донтол, гепатитын В болон С вирусийн халдвар Бусад шалтгааны талаар Хайрцгаас үзнэ үү.

Өвчний илрэл

Энэ өвчин шинж тэмдэггүй хэлбэрээс элэгний үйл ажиллагааны сорилын үзүүлэлтүүд болон ээнэгшил нь алдагдсан элэгний өвчний төгсгөлийн үе шатны шинжүүд илрэх хүртэл янз бүрийн хувилбараар явагддаг.

Элэгний архаг өвчин: лейконихиа буюу хумсны толио цайх; гипоальбуминиеми; "Терри-гийн хумс”-ны шинж – хумсны уг нь цагаан байвч үзүүр хэсэг (30% орчим) нь телеангиоэктазийн өөрчлөлтийн улмаас улаан өнгөтэй болдог; алга улайх (цусны эргэлтийн гипердинамик өөрчлөлт); аалзан толбо; Дюпьютрений контрактура; гинекомасти; төмсөгний хатангиршил; чихний орчмын булчирхай томрох; хурууны үзүүр товгор болох; элэг томрох, эсвэл өвчний хожуу шатанд элэгний хэмжээ багасах г.м.

Хүндрэл

Элэгний дутмагшил: коагулопати буюу цусны бүлэгнэлт хямрах (цусны бүлэгнэлтийн II, VII, IX болон X хүчин зүйл); энцефалопати, өөрөөр хэлбэл элэгний шалтгаант сэтгэлийн түгшүүр + ухаан самуурал, оврого; гипоальбуминиеми (хаван, лейконихиа); сепсис (нянгийн шалтгаант перитонит)1; гипогликеми.

Порталь гипертензи: асцит; спленомегали; хаалган венийн системийн шунт, тухайлбал улаан хоолойн варикоз (± амь насанд заналхийлсэн ходоод гэдэсний цус алдалт); болон "медузийн толгой” (хүйс орчмын өнгөц венийн судсууд өргөсдөг). Элэгний өмөн хавдар үүсэх эрсдэл.

Шинжилгээ

Цусны шинжилгээ: элэгний үйл ажиллагааны сорил, тухайлбал: билирубин, АСТ, АЛТ, гамма-глютамилтрансфераза болон шүлтлэг фосфотаза. Хожим элэгний нийлэгжүүлэх үйл алдагдаж ирэхээр, альбумины± протромбины хугацааны болдог. Түүнчлэн цусны цагаан эсийн (ЦЦЭ) тооба ялтас эсүүдийн тоо бөгөөд энэ нь гиперспленизм болсныг харуулдаг. Зарим шалтгааныг тогтоох: ферритин, төмөр|төмрийг холбох нийт чадавх; гепатитын серологийн шинжилгээ; иммуноглобулинууд; эсрэг-бие (ANA - антинуклеар, AMA – антимитохондриаль, Бүлэг-11); α-фетопротеин; церулоплазмин; α1-антитрипсин зэргийг тодорхойлох хэрэгтэй.

Элэгний хэт авиан шинжилгээгээр гепатомегали, спленомегали, элэгний хэсэг газрын гэмтэл, элэгний венийн тромб, хаалган вен дэх сөрөг урсгал, асцит зэргийг тодорхойлж болно. Соронзон резонанст дүрслэл: элэгний сүүл хэлбэрт дэлбэнгийн хэмжээ томорсныг, регенераци бүхий зангилаанууд зэргийг тодорхойлохоос гадна чухамхүү элэгний баруун ар хэсэг онцгой гэмтсэн байх нь вируст гепатитаас илүү архины шалтгаант цирроз болохыг илэрхийлдэг. Мөн соронзон резонанст дүрслэлийн онооны системийг ашиглан, элэгний болон дэлүүний эзлэхүүн, асцит болон варикозын хэмжээг, улмаар элэгний циррозын хүнд хөнгөний байдлыг тооцоолж болох бөгөөд сүүлчийнх нь Child-ын зэрэглэлтэй (Хайрцгийг үзнэ үү) корреляцийн холбоотой байдаг.

Асцитын шингэнээс авч, яаралтай микроскопын болон өсгөвөрлөх шинжилгээнд хүргүүлэх шаардлагатай. Хэрэв асцитын шингэнд цусны цагаан эсийн тоо >250|мм3 байвал нянгийн шалтгаант перитонит болсныг илэрхийлдэг.

Элэгний биопсийн шинжилгээгээр эмнэл зүйн оношийг нотолгоожуулж болно. Үүнд, арьсыг нэвт хатгах (хэрэв цусны бүлэгнэлт хэвийн байвал) замаар, эсвэл гүрээний судсаар дамжуулан гүйцэтгэж болох юм.

Менежмент

Ерөнхий арга хэмжээ: Сайн бөгөөд зөв хооллох (уургийн илүүдлээс зайлсхийх), хоол нь давс багатай (хэрэв асцит байгаа бол) байх. Архи 1Циррозын үе дэх хавдар: Шээсний замын халдвар,пневмони, септикопиеми. Mattos A. 2004. Arg, Gastroentirol. хориглох. Стероид бус, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй эм, тайвшруулах болон опийн төрлийн эмнээс зайлсхийх. Арьс загатнаж байгаа бол холестирамин (4г/8цагаар бусад эм хэрэглэснээс хойш 1 цагийн дараа уулгах) тустай байж болох юм. Элэгний өмөнгөөс сэрэмжилэх үүднээс 3-6 сар тутамд элгийг хэт авиан аргаар шалгаж, α-фетопротеин шинжилж байх.

Өвөрмөц эмчилгээ: α-Интерферон (±рибофлавин) эмчилгээ нь элэгний биохимийн үзүүлэлтүүдийг сайжруулахаас гадна гепатитын С вирусээр үүсгэгдсэн циррозын үед (Бүлэг 14) элэгний өмөн хавдар үүсэх явдлыг саатуулдаг. Анхдагч билиар циррозын үед урсодехолийн хүчил бага боловч үр дүн өгдөг талаар зарим судалгаанд дурдсан байдаг. Мөн Вильсоны өвчинд пеницилламин тус нэмэр болж болох юм.

Асцит: Хэвтрийн дэглэм сахиулах, шингэнийг хязгаарлах (< 1.5л/хоног), давс багатай хоол (40-100 ммоль/хоног) өгөх. Спиронолактон (100мг/24 цагаар уулгах ба 48 цаг тутам тунг нь нэмж, 400мг/24цаг хүргэх) өгөх. Өдөр тутам биеийн жингийн хяналтын карт хөтлөж, жингийн алдагдлыг <1/2 кг/хоног-оос ихэсгэхгүй байх зорилт тавих. Хэрэв шээсний гаралт хангалтгүй байвал фуросемид <120мг/24 цагаар уулгана. Ойр ойрхон мочевин, электролит болон креатининыг шинжилж байх. Түүнчлэн эмчилгээний зорилгоор асцитын шингэнийг авах болон альбумин (6-8г/л) хийж болох юм.

Аяндаа үүссэн нянгийн шалтгаант перитонит: Эмчилгээ: Жнь, цефуроксим 1.5г/8цаг + метронидазол 500 мг-аар өдөрт хэрэглэж, нянгийн мэдрэг чанарыг тодорхойлтол үргэлжлүүлж болох юм. Сэргийлэлт: Ципрофлоксацин 250 мгаар уулгах, эсвэл ко-тримоксазол 960 мг-аар зөвхөн ажлын өдрүүдэд хэрэглэж болно.

Тавилан. Ерөнхийдөө 5 жил хүртэл амьдрах чадвар ойролцоогоор 50% байдаг. Тавилан муу болох үзүүлэлт: энцефалопати; ийлдэс дэх Na+< 110ммоль/ л; ийлдэс дэх альбумин < 25г/л байх.

Элэг шилжүүлэн суулгах нь циррозын үед зөвхөн эцсийн ганц эмчилгээний арга хэмжээ байдаг. Энэ аргыг хэрэглэснээр өвчний эцсийн шатанд 5 жил амьдрах боломжийг 20%-иас 70% хүртэл нэмэгдүүлж болох юм.