Tag Board
200

Эрүүл мэнд

Оношлогоо

Оношлогоо:

1. Асуумж

2. Эмнэл зүйн шинж тэмдэг

3. Цэврүүнцрийн ёроолоос наалдац бэлтгэн цитологийн шинжилгээ хийх

4. Цусны ерөнхий шинжилгээ

5. Шээсний ерөнхий шинжилгээ

Ялгах оношлогоо:

Еломын цэврүүт хэлбэр

Дахилтат явцтай халдварт өвчин. Нүүр, шилбээр байрлана. Хязгаарлагдмал, хавагнасан улайрал үүсч, хажуу тийшээ тархана. Ойролцоох тунгалгийн булчирхай томорсон, эмзэглэлтэй.

Энгийн герпес

Мэдрэлийн ширхэг дагаж тууралтууд гарахгүй, эмзэглэл харьцангүй бага. Тууралтууд биеийн аль ч хэсэгт гарч болно, гэхдээ уруулын булан, хацар, хамрын угалз, бэлэг эрхтэнд илүүтэй байрлана.

Дюрингийн герпес хэлбэрийн дерматит

Тууралт гарахаас өмнө хүчтэй загатнах шинж илэрнэ. Тууралтууд биеийн харалдаа хэсэгт байрлана. Олон янзын тууралт гарна: цэврүүнцэр, цэврүү, толбо, гүвдрүү, бэлцрүү, улайрал. Тууралт шимэгдсэний дараа тод бор нөсөө үлдэнэ.