Tag Board
200

Эрүүл мэнд

Оношлогоо

Оношлогоо
1. Асуумж
2. Эмнэл зүйн шинж тэмдэг
3.Лабораторийн шинжилгээнүүд:
      Цусны ерөнхий шинжилгээ
      Шээсний ерөнхий шинжилгээ
      Биохимийн шинжилгээ: АлАТ, АсАТ, глюкоз, холестерин, триглицерид, нийт билирубин, креатинин
      Эдийн шинжилгээ: гипер ба паракератоз, агранулез, акантоз, папилломатоз, нейтрофилын микроабсцесс Мунро, хөхлөг давхаргад судасны хаван ба өргөсөл.
 
Ялгах оношлогоо
Хавтгай улаан үлд
Олон хэлбэрт гялалзсан гүвдрүүт тууралт, голдоо хүйс маягийн хонхорхойтой, хөхөлбөр өнгөтэй, Ауспитцийн гурвал шинж тэмдэг (-), гүвдрүүний гадаргууд торлог зураастай
Тэмбүүгийн 2-р үеийн гүвдрүүт хэлбэр
Гүвдрүү нь хагас дугуй хэлбэртэй, бараан улаан өнгөтэй, гүвдрүүг тэмтрэхэд хатуувтар, "Биетèéí зах”-ын шинж тэмдэг (+), Ауспитцийн гурвал шинж тэмдэг (-), захын тунгалгийн булчирхай тэмтрэгдэхгүй, серологийн шинжилгээ (+)
Иж хайрст үлд (парапсориаз)
Брок-Поспеловын үзэгдэл (+), Брокын үзэгдэл (+), "Коллодийн хальсны” шинж тэмдэг (+), далд гуужилтын шинж (+), Ауспитцийн гурвал шинж тэмдэг (-).
Рейтерийн өвчин
Шээсний сүвний үрэвсэл, нүдний салстын үрэвсэл, үе мөчний үрэвсэл, хөлийн ул, бэлэг эрхтний толгой, амны хөндийд хайрст үлдийн тууралттай төстэй тууралт гарна, тууралт нь цаашаа томорч, нэвчдэс үүсч, идээлэх хандлагатай. Ауспитцийн гурвал шинж тэмдэг (-).
Толгойн үстэй хэсэгт байрласан хайрст үлдийг хажирас, хажираст намарсаас ялгана
Ауспитцийн гурвал шинж тэмдэг (-) "Хайрст үлдийн титмийн” шинж (-), тууралтын өнгө
шаргалдуу, гадуураа зузаан, тослог хайрстай, загатнаа их. Гэр бүлийн асуумж (-).