Tag Board
200

Эрүүл мэнд

Органик нитрат

Органик нитрат

Нитроглицерин (глицерил тринитрат) ба изосорбид динитрат нь азотын хүчил, поливалент спиртийн янз бүрийн нийлмэл эфирийн холбоог агуулж судасны гөлгөр булчинг сулруулна. Артерийн венийн судаст илэрхий нөлөө үзүүлнэ. Судас тэлсэнээр гемодинамикт чухал нөлөө үзүүлэхийг эмчилгээнд ашигладаг. Үүний нөлөөгөөр зүрхний өмнөх ачаалал ба зүрхний дараах ачаалал, зүрхний үйл ажиллагаа буурна. Үүний үр дүнд зүрхний хүчилтөрөгчийн хангамж сайжирна. Титэм том судасны гэнэтийн агшилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглээ: Органик нитратыг голдуу зүрхний бах өвчинд хэрэглэнэ,  архаг ба цочмог бөглөрөлт зүрхний дутагдалын хүнд хэлбэрт олон удаа хэрэглэдэг. Өндөр тунгаар үргэлжүүлэн хэрэглэхэд тогтвортой цусны ийлдсэнд өндөр тунгаар байснаас болоод организм дасаж эхлэнэ. Ингээд нитратад тэсвэртэй болно. Эмчилгээ эхлэхэд тархины судас тэлсэнээс шалтгаалан толгой лугшиж өвдөх гаж урвал олонтаа үзэгдэнэ. Энэ нөлөөнд бие нитратад тэсвэртэй болж дарангуйлах бөгөөд нитратыг зогсооход ажиглагдана. Илүүдэл тунгаар өгөхөд гипотензи, рефлексийн тахикарди ба цусны эргэлтийн коллапс үүсэж болно.

Үйлдлийн механизм: Судасны гөлгөр булчингийн тонусыг багасгаснаар гуанилат циклаза ба цагирагт ГМФ хэмжээ нэмэгдэнэ. Органик нитратаас нитрит оксид (NO) үүсдэг. NO бол физиологийн мэдээлэл дамжуулагч молекул бөгөөд эндотель эсээс ялгаран гөлгөр булчингийн эсийг сулруулах үйлдэлтэй. (Эндотелээс ялгарах сулруулагч хүчин зүйл "EDRF”) Органик нитратын физиологийн нөлөөг ашиглаж практикт өргөнөөр хэрэглэж байна. Органик нитратаас NO энзимийн нөлөөгөөр үүсэж (Митохондрийн альдегид дегидрогеназа) гөлгөр булчингийн эсэд чөлөөт сулфьгидрил бүлэг (-SH) SH бүлгийг эсэд өгсөнөөр нитратад тэсвэртэй болно.

Нитроглицерин (NTG)

Өндөр хэмжээгээр тогтвортой байх ба маш багаар нэвтэрнэ. Энэ эмийг зүрхний бахын хөдлөлийн эмчилгээнд сонгож хэрэглэдэг. Үүнд тулгуурлаж шүршиж хэрэглэх ба хэлэн дор шахмалаар хэрэглэхэд салстаар шимэгдэнэ. Үүний үйлдэл нь 1-3 миниутын хооронд гарна. Системийн өмнөх элиминаци үүнтэй адилхан ууж хэрэглэхэд муухан тохирно. Арьсаар тарьж хэрэглэхэд (нитроглицериныг тарих) системийн өмнөх элиминацид ордоггүй.

Изосорбид динитрат (ISDN) эсийн ханаар нэвтэрч тогтвортой нитроглицерин үүсгэх ба үйлчлэх хугацаа маш урт, 5-изосорбит мононитратыг үүсгэнэ. (ISMN) ISMN хэлэн дор тавьж хэрэглэдэггүй яагаад гэвэл өндөр хэмжээгээр хоёр туйлтай болох ба шингээлтийн хэмжээ нэмэгддэг. Ууж хэрэглэхэд шингэсэн ба анхны өмнөх элиминацид ордоггүй.

Молсидомин

Өөрөө идэвхитэй хэлбэр. Ууж хэрэглэсний дараа идэвхтэй метаболит ликсидомин болон хувирна. Артери ба венээр тарьж хэрэглэхэд харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Хэдий тийм боловч нитратын тэсвэртэй чанарыг нэмэгдүүлнэ. Үүний янз бүрийн идэвхээр NO чөлөөлөгдөх механизм өөр өөр. Үүний тод жишээ натрийн нитропруссид.

Натрийн нитропруссид

Нитрозо (-NO) бүлэг агуулдаг гэвч нийлмэл эфирийн холбоогүй. Энэ нь артери ба венийн судасыг тэнцүү хэмжээгээр өргөсгөнө. Хэрэглэхдээ даралт багасалтын хяналтыг үргэлжлүүлэн хянах хэрэгтэй. Цианидын ион нитропруссидыг натрийн тиосульфатаас идэвхгүйгээр чөлөөлнө.