Tag Board
200

Эрүүл мэнд

рентген шинж

Зүрхний тодорхой өвчнүүдийн үед гарах рентген шинж

·         Артерийн даралт ихсэх өвчин

Уушигны артерийн нум цүлхийж уртсана. Уушигны артерийн том салаа өргөснө. Уушигны угийн сүүдэр өргөсөж хил хязгаар тод байна. Зүрхний баруун ховдолын томролын шинж тэмдэг, уушигны артерийн пульсац буурна. Уушигны захаар судас өргөсч цөөрнө.

·         Зүүн ховдолын томрол

Эгц байрлал:

Зүрхний зүүн доод нум уртсана. Зүүн ховдолын томролын үед ихсэхээс гадна дугуйрна. Тэлэгдэлтийн үед нум уртасч тэгширнэ. Өөрөөр хэлбэл зүүн ховдолын томролын үед зүрх өрцний өнцөг хурц, дилитацийн үед мохоо байна. Зүрхний зүүн хил зүүн тийш шилжинэ.

1-р ташуу байрлал:

Өвчүүний арын доод зай доод хэсгээр багасах буюу арилсан өөрөөр хэлбэл доод талын урд нум томорч цээжинд тулна, эсвэл өвчүүний арын зай багасна.

2-р ташуу байрлал:

Зүүн ховдолын нум уртасч өрц рүү илүү шургасан байна. Зүүн ховдолын сүүдэр нурууны сүүдэрт тулсан, давхарласан, хойшоо гарсан харагдана. Зүүн ховдолын томрол энэ байрлалд тодорхойлохдоо гүн биш амьсгал авахуулаад үнэлнэ.

Зүүн ховдолын томролыг 3 зэрэгт хуваана.

1-р зэрэг: зүүн ховдолын нум нурууны сүүдэрт тулна.

2-р зэрэг: зүүн ховдолыннум нурууны сүүдэрт давхарлана.

3-р зэрэг: зүүн ховдолын нум нурууны сүүдрээсгарсан байна.

Мөн 2-р ташуу байрлалд 1 халбага шингэвтэр Ва уулган улаан хоолойг харалт хийх ба зураг авахад зүүн ховдолын томролгүй үед зүүн ховдолын нум тодорсон улаан хоолойгоос урагш харагдана.

Зүүн ховдолын томролт:

1-р зэрэг: улаан хоолойн тодорсон сүүдэрт тулна.

2-р зэрэг: улаан хоолойн тодорсон сүүдэрт давхарлана.

3-р зэрэг: улаан хоолойн тодорсон сүүдрээсгадагш гарна.

·         Зүүн тосгуурын томролт

Эгц байрлал:

Зүүн 3-р нум цүлхийж, уртасна. Зүүн тосгуурын томрол нь митраль гажгийн үед илэрнэ. Зүрхний зүүн тосгуурын томрол зүрхний сүүдрийн баруун дээд хэсэгт тод илэрнэ. Бифуркацийн өнцөг мохоо болох ба зүрхний зүүн тосгуурыннэмэлт сүүдэр зүрхний дотор ба баруун дээд хэсэгт илэрнэ. Баруун судас тосгуурын өнцөг дээшилнэ. Митральний конфикурацитай болно. Зүрх хөндлөн тийш томорно ялангуяа баруун тийш томорно. 2 хавтаст хавхлагын нарийсалын үед зүрх судасны баруун дунд хэсэгт нэмэлт нум үүсэх ба үүнийг Перекресть хам шинж гэнэ. Митраль дутагдалын үед зүрх судасны баруун дунд хэсэгт зүрхний контур дотор дугираг нэмэлт сүүдэр үүснэ.

1-р ташуу байрлал:

Зүүн тосгуурын томролтод зүрхний арын зай нарийсах буюу арилна. (хэвийн хэмжээ 1-1.5 см) зарим судлаачид энэ байрлалд зүүн тосгуурын томролыг 3 зэрэгт хуваана.

1-р зэрэг: зүүн тосгуурын төвшинд зүрхний арын зай байрлана.

2-р зэрэг: зүүн тосгуурын төвшинд нурууны сүүдэр тулсан байна.

3-р зэрэг: зүүн тосгуурын төвшин нурууны сүүдэр давхарласан байна.

Энэ байрлалд зүүн тосгуурын томролыг тодосгогч бодис шингэн Ва-ийн уусмал уулган улаан хоолойг харах буюу зураг авч үнэлнэ. 3 зэрэг болгон авч үзнэ.

1-р зэрэг: Варигаар тодорсон улаан хоолой зүүн тосгуурын төвшинд түлхэгдэнэ.

2-р зэрэг: Варигаар тодорсон улаан хоолой зүүн тосгуурын төвшинд түлхэгдэхийн зэрэгцээ нурууны сүүдэрт тулна.

3-р зэрэг: Варигаар тодорсон улаан хоолой зүүн тосгуурын төвшинд түлхэгдэхийн зэрэгцээ нурууны сүүдэрт давхарлана. Энэ байрлалд улаан хоолой бага, дунд, их радиусаар түлхэгдэнэ. Үүнд: зай 5см бол бага, 5-6 см байвал дунд, 6.1 см-ээс дээш байвал их радиусаар түлхэгдсэн байна.

Митраль гажгийн үед улаан хоолой түлхэгдэх төдийгүй нум хэлбэрээр зүүн тийш хазайна.

2-р ташуу байрлал:

 Зүүн тосгуур томроход гол судасны гогцоо нарийсах буюу арилна. Зүүн тосгуурын нум нурууны сүүдэрт давхарлах ба гол судасны цонх арилна.

·         Баруун ховдолын томролт

Эгц урд байрлал:

Зүрх хөндлөн тийш буюу зүүн баруун тал руу томорно. Зүүн ховдолын нум баруун ховдолоор түрэгдсэнээс зүүн тийш шилжих боловч өрцөн доогуур шурган орохгүй, өрцөн дээр байрлана. Уушигны артерийн нум цүлхийнэ. Баруун судас тосгуурын өнцөг дээшилнэ. Баруун ховдол дангаараа томрох нь Фаллогийн дөрвөл, дээд хөндийн нэмэлт вен, уушигны артерийн нарийсалын үед тохиолдоно. Энэ үед зүрх цагийн зүүний эсрэг эргэсэнээс болж зүүн доод нум баруун ховдолоор үүсгэгдэнэ. Зүүн доод нум дугираг болж гүнзгий амьсгал авахуулахад зүүн өрцний төвгөрөөс дээш оршино. Ийм үед зүрхний хэлбэр нь модон шаахай хэлбэртэй болно.

1-р ташуу байрлал:

 Өвчүүний арын зай доод хэсгээр нарийсах ба арилна. Баруун ховдолын гарах хэсэг баруунховдолын цус гарах зам учраас баруун ховдол томорно. Уушигны зураглал олширно.

2-р ташуу байрлал:

Урд нум уртасна, цүлхийнэ. Өвчүүний арын зай багасна. Баруун ховдолын томролтыг 3 зэрэг болгоно.

1-р зэрэг: баруун доод нум бага зэрэг цүлхийнэ.

2-р зэрэг: баруун доод нум доод хэсгээр илүү цүлхийнэ.

3-р зэрэг: баруун доод нум том радиусаар урагш илүү цүлхийнэ.

·         Баруун тосгуурынтомро

 Лавлагаа

1.    О. Ганхуяг "Рентген оношлогоо” УБ хот, 2008 он, 2 дахь хэвлэл, хуудас 59-91