Tag Board
200

Эрүүл мэнд

Сарвууны сувгийн хамшинж

Сарвууны сувгийн хамшинж: зонхилон тохиолдох мононевропати

Бугуйны сувагт дунд мэдрэл 9 шөрмөсний хамт орон зай булаацалдан байрладаг. Дунд мэдрэлийн дарагдал, ялангуяа, нарийн бугуйтай эмэгтэйчүүдэд зонхилон илрэх бөгөөд мөн тийм хэмжээний шөрмөстэй эрэгтэйчүүдэд ч тохиолдоно (Мөн тийм шалтгаанаар шаантны мэдрэл дарагдаж болно: шагайн сувгийн хамшинж - нэг талын хөлийн ул төөнөж өвдөх шинжээр, жнь: явах, зогсоход илэрдгийг анхаарна).

Шинж тэмдэг

Төөнөсөн өвдөлт сарвуу, хуруунд (зонхилон шөнийн цагаар) илэрч, эрхий, долоовор, дунд хуруу бадайрна, орны толгой дээр гараа унжуулан тавих болон сэгсрэхэд өвдөлт үгүй болдог. Мэдрэхүйн өөрчлөлт үүсч болох ба эрхий хурууг гадагшлуулагч богино булчин сулрахын хамт ±эрхийний овгор хатангиртана. Хүрэлцэхийн болон хоёр-цэгт ялгах мэдрэхүй, хөлс ялгаралт өөрчлөгдөнө.

Холбогдох эмгэгүүд

Жирэмсэн, ревматоид полиартрит, чихрийн шижин, гипотироидизм, диализ, гэмтэл.

Шинжилгээ

Нейрофизиологийн аргаар гэмтлийн байршил, хүнд хөнгөн зэргийг (мөн заслын дараах сэргэлтийг) тодорхойлно. Бугуйгаар тултал нугалж 1 минут байлгахад (Phalen’s test) шинж тэмдгийг сэдрээнэ (найдваргүй!). Бугуйны орчимд мэдрэлийн дээгүүр тогшиход бадайралтыг өдөөнө (Tinel’s test, мөн өвөрмөц бус).

Эмчилгээ

Чиг тавих, хэсгийн стериод тарилга (OHSC, х658) ± дарагдлыг чөлөөлөх мэс засал; туршигдсан олон хувилбар аргууд бий: мета-анализ эргэлзээтэй.