Tag Board
200

Эрүүл мэнд

Шархлаат колит

Шархлаат колит (ШК)

ШК бол бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн дахимтгай бөгөөд ээлжлэн солигдомтгой үрэвсэлт өвчин юм. Уг эмгэг зөвхөн шулуун гэдсээр хязгаарлах (проктит), эсвэл гүн рүүгээ өргөжин, бүдүүн гэдэсний тодорхой хэсгийг, эсвэл бүхэлд нь (панколит) хамарч болно. Улмаар эмгэг процесс цутгалан ба мухар гэдэсний уулзварын хавхлага хүртэл ("эргэн хуйлрах илеит”-ээс бусад хэлбэр) тархаж болох юм.

Эмгэг өөрчлөлт: Үрэвслийн улмаас бүдүүн гэдэсний салст бүрхүүл нь гиперемик буюу улайлттай, геморрагик буюу цусархаг, мөхлөгт хийгээд хуурамч полипот зэрэг өөрчлөлтөнд ордог. Толбот шархлаа нь гэдэсний ханын гүн рүү түрж орсон байж болно. Гистологийн өөрчлөлт

Доор өгүүлэх биопсийн тухай хэсгээс үзнэ үү. Шалтгаан: Тодорхойгүй байгаа1 ба энд генетикийн зарим хүчин зүйл рольтой. Тохиолдол: Өндөр хөгжилтэй орнуудад 4 – 11/100,000 байдаг. Их төлөв 15-30 насанд өвчин илэрдэг. ШК нь тамхи татдаггүй хүмүүст дахин илүүтэй тохиолддог (энэхүү байдал Кроны өвчний тухайд ч бас хамаатай).

Шинж тэмдэг

Их төлөв цустай болон залхагтай зүйлээр суулгах шинжээр эхлэн явагддаг. Гэдсээр базлан, эвгүй оргих шинж нэлээд түгээмэл ба өтгөнөөр бие засах давтамж нь өвчний хүнд хөнгөнтэй холбоотой байдаг (доор үзнэ үү). Өвчний хөдлөлтийн бүх үеийн турш халуурах, бүх бие өвдөх, хоолонд дургүй хүрэх, жин буурах зэрэг ерөнхий шинж тэмдгүүд гарах нь нэлээд түгээмэл байдаг. Ялангуяа шулуун гэдэсний өвчний үед гэдсээр хий базлуулж, гүйлгэж суулгах нь олонтаа.

Шинжүүд

ШК-ийн цочмог, хүнд хэлбэрийн үед халуурах, зүрх дэлсэх болон гэдэс дүүрч, чангарах шинж гарч болно. Гэдэснээс гадуурах шинжүүд: аман дотор шархлаа гарах, арьсанд зангилаат улайлт үүсэх, арьс идээлэн үхжих, зовхи үрэвсэх, нүд улайн үрэвсэх, том үе үрэвсэх, тухайлбал сакроилит, анкилоз бүхий спондилит, элэг өөхлөх, АСХ, холангиокарцинома болон нэлээд ховор тохиолдолд бөөрөнд чулуу үүсэх, яс зөөлрөх, тэжээлийн дутал хийгээд системийн амилоидозын шинжүүд илэрч болно.

Шинжилгээ

Цусанд: цусны дүрст элементүүдийг тоолох, эритроцитын тунах хурд, С-урвалжит уураг, мочевин ба электролит хийгээд нян өсгөвөрлөх зэрэг шинжилгээнүүдийг хийнэ. Халдварын гаралтай (Cl.difficile, Salmonella, Shigella, Campylobacter, E.coli, amoebae) суулгалтуудыг үгүйсгэх үүднээс баасанд микроскопийн, нян судлалын, мэдрэг чанарын болон Clostridium difficile toxin (CDT)-ийг тодорхойлох зэрэг шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай.

Хэвлийн рентген шинжилгээ: Баасны сүүдэр харагдахгүй; бүдүүн гэдэсний салст бүрхүүл арал маягтай хэсэг хэсэг зузаарсан; бүдүүн гэдэс тэлэгдсэн (хордлогын улмаас 6 см-ээс илүүтэй болтлоо тэлэгддэг); цооролт үүссэн харагдаж болно.

Сигмоидоскопийн шинжилгээ: гэдэсний салст үрэвсч, хөвсийсөн байна. Шулуун гэдэсний биопси: үрэвслийн нэвчдэс; гэдэсний салстын хундага хэлбэрийн эсүүдийн хоосролт; булчирхайлаг эдийн гаж өөрчлөлт; салстын шархлаа; нуугдмал буглаа зэрэг илэрдэг. Барийн бургуйтай шинжилгээнд: бүдүүн гэдэсний гаустр буюу нугалаас алга болох салстат мөхлөгт өөрчлөлт гарах бүдүүн гэдэс богинохон болсон зэрэг өөрчлөлт харагддаг. Харин өвчний хурц хөдлөлтийн ид үед барийн бургуйтай шинжилгээ хийж болохгүй. Колоноскопийн шинжилгээгээр өвчин нэлээд түгмэл болох нь харагдах ба биопсийн шинжилгээнд материал авч болно.

Хордлогын улмаас бүдүүн гэдэс тэлэгдэх (салстын арлууд, бүдүүн гэдэсний голч 6 см-ээс илүүтэй болох)

Бүдүүн гэдэсний өмөн: эрсдэл 20 жилийн явцтай панколитын үед ~15% байдаг иймд 2-4 жил тутам колоноскопийн шинжилгээ хийж байх нь зүйтэй, гэхдээ ингэснээр аюулгүй амьдралыг хангах нь түвэгтэй асуудал юм.

Менежмент

Хөнгөн хэлбэрийн ШК-ийн үед: Хэрэв өдөрт < 4 удаа өтгөнөөр бие засдаг, өвчтөний байдал сайн байвал преднизолон (20мг/хоног тунгаар уулгах юмуу шулуун гэдсээр хэрэглэх) + месалазин, Жнь Pentasa®(500 мг-аас 2г/12 цаг хүртэл тунгаар уулгах) эсвэл Asacol MR®(=400мг шахмал; өвчний хурц хөдлөлтийн үед 2шахмал/8цаг-аар; дараа нь 1шахмал/8цаг гэсэн барих тунгаар) хэрэглэнэ. Үүнийг бас өдөрт хоёр удаа стероид хөөстэй (Colifoam®) хамт шулуун гэдсээр хавсруулан хэрэглэх, эсвэл преднизолон 20 мг-аар клизмээр (Predsol®) хэрэглэж болох юм. Хэрэв өвчний шинж тэмдэг намжвал стероидын тунг аажимхан багасгана. Хэрэв 2 долоо хоногийн дараа байдал дээрдэхгүй бол энэ өвчний дунд зэргийн хэлбэрийн адил зарчмаар эмчилнэ.

Дунд зэргийн хэлбэрийн үед

Хэрэв өдөрт 4-6 орчим удаа хүндээр бие засдаг, биеийн ерөнхий байдал хүнд биш бол преднизолоныг өдөрт 40 мг-аар 1 долоо хоног, дараа нь өдөрт 30 мг-аар 1 долоо хоног, тэгээд 20 мг-аар 4 долоо хоногоос илүү хугацаагаар сульфасалазин 1г/12 цагаар уулгах

стероидон клизм өдөрт 2 удаа тавих.1 Хэрэв засрал авбал стероидын тунг алгуур багасгана. Хэрэв 2 долоо хоногийн дараа байдал дээрдэхгүй бол энэ өвчний хүнд хэлбэрийн адил зарчмаар эмчилнэ.

ШК-ын хүнд хэлбэр

Хэрэв өвчтөн өдөрт > 6 удаа хүндээр бие засч, үе үе бие нь муудаж байвал дараахь арга хэмжээнүүдийг авна: Амаар нь юм өгөлгүй, судсанд дуслаар шингэн (Жнь, 0.9%-ийн хоолны давсны уусмал 1л + декстроз-давсны уусмал 2л/24ц + 20 ммоль К+|л) хийх.

Гидрокортизон 100мг/6цагаар судсанд тарих.

Шулуун гэдсээр стероид, Жнь, гидрокортизон 100мг-ыг 0.9% - 100мл давсны уусмалд найруулж, 12 цагийн зайтай шулуун гэдсээр хийх. Биеийн халуун, судасны цохилт, А/Д зэргийг хянаж, баасны давтамж, шинж байдлын талаар тэмдэглэж байх.

Өдөрт өвчтөнийг 2 удаа үзэж: гэдэсний тэлэнгэ, хуржигнуур болон хэвлийн чангарлын байдлыг ажиглаж байх. Өдөр тутам цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эритроцитын тунах хурд, Сурвалжит уураг, мочевин болон электролит ± хэвлийн рентген шинжилгээ хийж, өмнөх үзүүлэлтүүдтэй нь харьцуулан үзэж байх.

Цус сэлбэх (хэрэв Hb < 10г/диц.л байвал) болон самшуу замаар хооллох (хэрэв өвчтөн илэрхий турж эцэж байгаа бол) асуудлыг авч үзэх. Булчинд аминдэмүүд тарих.

1Budesonide (Entocort)-ыг клизмээр унтахын өмнө хэрэглэнэ. Цусан дахь кортизолыг багасгах гаж үйлчлэл үзүүлдэг. [@ 7696452]

Хэрэв 5 хоногийн дотор өвчтөний байдал дээрдвэл стероид эмчилгээг преднизолон (40мг/24ц) уулгах аргад шилжүүлэх ба өвчний намжилтыг дэмжих үүднээс 5-аминосалицилын хүчил (дор өгүүлсэнчлэн, Жнь сульфасалазин 1г/12ц) хавсруулан хэрэглэх. Сульфасалазин нь 5- аминосалицилийн хүчил (5-ASA) ба сульфапиридин (5-ASA-г бүдүүн гэдсэнд авчирах үүрэгтэй)-ээс бүрдсэн нийлмэл найрлагатай бэлдмэл юм.

Хэсэг газрын эмчилгээ

Проктитын үед нийлмэл найрлага (преднизолон 5мг, эсвэл месалазин, Жнь Asacol® 250мг/8ц-аар, эсвэл Pentasa® 1г-аар унтахын өмнө шулуун гэдсэнд хийх) бүхий лаа хэрэглэж болох юм. Проктосигмоидитийн үед хөөс (20мг Predfoam®/12-24ц, эсвэл 5-ASA, Жнь Asacol®1г/хоног шулуун гэдсээр) нэг удаагийн зориулалтын аппликатор буюу зориулалтын багажаар нямбай хийх хэрэгтэй. Зүүн талын колитын үед хэрэв шаардлагатай гэж үзвэл бургуй эмчилгээ (Жнь Predsol® 20 мг) хийж болох юм.

Мета-анализийн аргаар судлаж үзэхэд, 5-ASA-гаар хэсэг газарт эмчилгээ хийх нь хэсгийн стероид эмчилгээнээс давуутай байжээ.

Мэс засал хийх заалт

Гэдэс цоорсон юмуу их хэмжээний цус алдалт өгч буй тохиолдол. Бас дараахь нөхцөл байдлуудыг анхаарч үзэх хэрэгтэй болно:

Хордлогоос үүдсэн бүдүүн гэдэсний тэлэгдэл (салст бүрхүүлийн арал, бүдүүн гэдэсний голчийн хэмжээ > 6 см байх).

Эмэн эмчилгээ үр дүн өхгүй байх. Эдгээрийн 85% нь баасны давтамжтай (өдөрт > 8, эсвэл 3-8 удаа байх, мөн С-урвалжит уураг > 45 байх) холбоотой байдаг ба зайлшгүй колэктоми хийхэд хүргэдэг. Ажилбар: Проктокол эктоми+ терминал илеостоми (энэ нь илеоцекаль хэсгийн хавхлагыг хадгалах боломжийг олгодог ба ингэснээрээ шингэн алдалтыг багасгах ач холбогдолтой);1 хожмын илео-аналь цүнх буюу уут үүссэн үед мөн колэктоми хийнэ. Мэс заслын дараахь нийт нас баралт: 2-7%; гэдэс цоорсон тохиолдолд 50% хүрдэг.

Шинэлэг эмчилгээ

Стероидод дөжирөлтэй болсон ШК-ын үед циклоспорин (=cyclosporin) зарим үр дүн өгдөг. Дундаж тун нь: 2-4мг/кг-аар судсанд тарина. Гаж нөлөө: бөөрийг хордуулах; К+ , А/Д зэрэг. Багахан туршилтаар tacrolimus хэмээх бэлдмэл өвчний намжилтыг барихын хувьд циклоспориноос дээр байжээ. Мөн моноклонал anti-TNF хэмээх эсрэг-бие, infliximab зэргийг бүдүүн гэдэсний зарим үрэвсэлт өвчний үед эд эсийн эдгэрэлтийн процессыг түргэтгэх зорилгоор өгч болох юм, гэхдээ чухам ШК-ын үед тэдгээрийг ашиглах нь төдийлөн тустай биш гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.

Өвчний намжилтыг дэмжих. Бүх төрлийн 5-ASA (сульфасалазин, месалазин, олсалазин г.м.) нь 1 жилийн хугацаанд өвчний дахилтын давтамжийг 80%-иас 20% хүртэл бууруулдаг. Дэмжих тусламжийг өвчтөний амьдралынх нь турш үргэлжлүүлэх шаардлагатай. Сульфасалазин (1г/12ц-аар уулгах) нь хэрэв хямд эм нэн чухал бол 1-р шугаманд үлдэх учиртай. Гаж үйлчлэл нь сульфапиридиний тэсгэл чанар алдагдахтай холбоотой буюу толгой өвдөх, дотор муухайрах, хоолонд дургүй болох, бүх бие өвдөх зэрэг шинжээр илэрдэг.

Бусад харшилт/хорт гаж үйлчлэл нь: халууралт, тууралт, гемолиз, гепатит, панкреатит, колитын байдал гэнэт муудах болон эргэх чанар бүхий олигосперми зэрэг. Цусны дэлгэрэнгүй шинжилгээтэй хяналт чухал. Шинэлэг 5-ASA-г хүргэх идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг нь болох сульфасалазины гаж нөлөө (диспепси, бөөлжис хутгах ± толгой өвдөх; олсалазин нь шүүрлийн шалтгаант суулгалт үүсгэж болно)-г багасгах нь чухал юм. Ховор тохиолдолд хэт мэдрэг урвал: колитын байдал дордох, панкреатит, перикардит, нефрит г.м. гарч болзошгүй. Жишээ нь, месалазин (400-500мг/8ц-аар уулгах), эсвэл олсалазин (500мг/12ц-1Nio Y 2004 Dig Surg. [@14639037] аар уулгах)-ийг сульфасалазиний тэсгэл чанар алдагдсан тохиолдолд болон залуу эрэгтэйчүүлд (спермид нөлөөлөхгүй) хэрэглэж болох юм. Азатиоприн (2-2.5мг/кг |хоног уулгах)-ийг стероид орлогч маягтайгаар стероидын гаж нөлөө илэрсэн үед, эсвэл стероидын тунг багасгахаар өвчин түргэн дахих хандлагатай үед хэрэглэж болох юм. Эмчилгээг хэдэн сараар үргэлжлүүлэх шаардлагатай ба гэхдээ энэ хугацаанд 4-6 долоо хоног тутам цусны дэлгэрэнгүй шинжилгээтэй хяналт тавьж байх ёстой.