Tag Board
200

Эрүүл мэнд

Шарлалт

Шарлалт

Шарлалт гэдэг бол арьс, салст болон нүдний склер шар өнгөтэй болж, цусны сийвэн дэх билирубины хэмжээ ихсэхийг (мэдэгдэхүйц шарлах үед > 35 μmol/L) хэлдэг. Шарлалтыг эргэлдэж буй цусан дахь билирубины хэв шинжээр (холбогдсон, холбогдоогүй), эсвэл эмгэг процессын мөн чанар (элэгнээс өмнөх, элэгний эсийн, цөс тогтонгишил бүхий|бөглөрөлтөт)-ыг харгалзан ангилж авч үздэг.

Билирубины солилцоо

Билирубин нь гемоглобины задралын улмаас үүсдэг. Тэр нь элгэнд гепатоцитуудын тусламжтайгаар глюкуроны хүчилтэй холбогдож, усанд уусдаг нэгдэл үүсгэдэг. Холбоот билирубин цөсний зам руу ялгарч, түүгээр дамжин гэдэс рүү ордог. Түүний зарим хэсэг нь гэдэсний ханаар цусанд шимэгдэж, эргээд элгэнд ирэх маягаар эргэлддэг (энтерогепатик буюу гэдэс-элэгний эргэлт гэгддэг), зарим нь гэдэсний нянгуудын нөлөөгөөр уробилиноген болж хувирдаг байна. Уробилиноген нь цусанд эргэн шимэгдээд бөөрөөр гадагш ялгарах, зарим нь стеркобилин болж хувирч, баасны өнгийг бор хүрэн болгож буддаг.

Пре-гепатик буюу элэгний өмнөх шарлалт

Хэрэв билирубин их хэмжээгээр үйлдвэрлэгдэж (гемолиз буюу цус задрах, элгэнд коньгаци буюу холбогдох нь багасах), юутай ч холбогдохгүйгээр цусанд орох юм бол элэгний өмнөх шарлалт үүсдэг. Холбогдоогүй билирубин усанд уусахгүй бөгөөд шээсэнд шууд орохгүй, харин цусанд хуралдаж, ахолеурик гипербилирубиниеми үүсгэдэг.

Шалтгаан: физиологийн (нярайн); гемолиз; дисэритропоэз буюу эритроцитын үүсэлт хямрах; глюкуронил трансферазын дутал (Жильбертийн хам шинж; Криглер-Нажжарын хам шинж, Оксфордын гарын авлага) зэрэг.

Гепатоцеллюляр буюу элэгний шарлалт

Энд, элэгний эсийн гэмтэл ± холестаз зэрэгцэн явагддаг. Шалтгаан: Вирус: гепатитын (Бүлэг 14, А, В, С г.м.), цитомегаловирус , Эпштейн-Баррын вирус; эмүүд (Хайрцгаас үзнэ үү); архинаас үүдэлтэй гепатит; цирроз; элэгний үсэрхийлэл|буглаа; гемохроматоз; аутоиммун гепатит; септициеми; лептоспироз; α1-антитрипсиний дутал; БаддКиарын өвчин; Вильсоны өвчин; холбоот билирубины ялгаралтын дутмагшил (Дабин-Жонсоны хам шинж, Роторын хам шинж); зүрхний баруун ховдлын дутмагшил; хорт бодисууд, жнь 4-хлорт нүүрстөрөгч; мөөгөнцрүүд (Amanita phalloides) г.м.

Холестатик (механик) шарлалт

Хэрэв цөсний ерөнхий цоргонд саад үүсвэл холбоот билирубин их хэмжээтэй цусанд орж, гипербилирубиниеми үүсдэг. Холбоот билирубин нь усанд сайн уусдагийн хувьд шээсээр ихээр ялгарч, түүний өнгийг бараан болгодог. Харин холбоот билирубин нь гэдэс рүү ордоггүй учраас баас цагаан өнгөтэй болдог. Шалтгаан: цөсний ерөнхий цорго доторхи цөсний чулуу; нойр булчирхайн өмөн хавдар; элэгний хаалга томорсон тунгалгийн булчирхайд дарагдах; эмүүд (Хайрцгаас үзнэ үү); цөсний замын өмөн хавдар; соривжилт бүхий холангит; анхдагч билиар цирроз; цөсний цоргоны киста; цөсний зам битүү байх г.м.

Эмнэл зүйн ялгаа

Цус сэлбүүлсэн, судсаар тариа хийлгэдэг, арьсны бүтэн байдал алдагдаж байсан эсэх, шивээстэй, бэлгийн амьдрал, хэлийн чанадад аялсан, шарласан хүнтэй хавьтсан, гэр бүлийн үүх түүх, архи хэрэглэдэг, аливаа эмчилгээ хийлгэсэн байдал (өмнөх өвчний түүх, өрхийн эмчийн тэмдэглэл г.м.) зэргийг асууж тодруулах шаардлагатай. Үзлэг хийж, элэгний архаг өвчний, элэгний шалтгаант энцефалопатийн, лимфоаденопатийн, гепатомегалийн, спленомегалийн, цөсний хүүдий томорсны, хэвлийд шингэн хуралдсаны шинж тэмдгүүд байгаа эсэхийг шалгана. Цагаан баас болон бараан өнгийн шээс = механик шарлалт.

Шинжилгээ

Шээс: элэгний өмнөх шарлалтын үед билирубин үгүй; механик шарлалтын үед уробилиноген үгүй (хэрэв хэт авиан шинжилгээгээр цөсний цорго өргөссөн байвал уг шарлалт нь мэс заслын тулгамдсан асуудал болно) байна. Цусны шинжилгээ: цусны дэлгэрэнгүй шинжилгээ, бүлэгнэлт, наалдамхай чанар, ретикулоцитыг тоолох, Кумбсын сорил зэрэг шинжилгээ хийнэ. Биохимийн шинжилгээ: элэгний үйл ажиллагааны сорилууд1 (билирубин, АЛТ, АСТ, шүлтлэг фосфотаза, гамма-глютамилтрансфераза, нийт уураг, альбумин г.м.) болон электролит, аммиак зэргийг шинжлэх шаардлагатай. Вирус

судлал: Эпштейн-Баррын вирус, цитомегаловирус, гепатитын А, В, С вирусийн серологийн шинжилгээ хийх. Бусад өвөрмөц сорилууд, жишээ нь гемохроматозын (ферритин, төмөр, нийт төмөрийн холбогдох чадвар), α1-антитрипсин дутлын (сийвэнд генетикийн шинжилгээ хийх), Вильсоны өвчний (жишээ нь ийлдэс дэх зэс, церулоплазмины хэмжээ), анхдагч билиар циррозын (антимитхондрын эсрэг-бие), аутоиммун гепатитын (антинуклеар, гөлгөр булчингийн эсрэг-бие болон IgG) шинжилгээнүүдийг тус тус хийх

нь зүйтэй.

Хэт авиан шинжилгээ: Цөсний цорго өргөссөн (механик шарлалт) байна уу? Цөсний чулуу, элгэн дэх үсэрхийлэл, эсвэл нойр булчирхайд ямар нэгэн үүсгэвэр харагдаж байна уу? Хэрэв цөсний цорго өргөссөн байвал дурангийн тусламжтайгаар ретроград холангиопанкреатографийн шинжилгээ хийх шаардлагатай. Хэрэв цөсний цоргоны хэмжээ хэвийн бол элэгний биопсийн шинжилгээ чухал. Түүнчлэн хэвлийн компьюторт томографи, эсвэл цөмийн соронзон резонанст томографийн шинжилгээ хийх асуудлыг авч үзэх.

Эмнээс шалтгаалсан шарлалт

Гепатит Парацетамолыг өндөр тунгаар хэрэглэх

Сүрьеэгийн эсрэг эмүүд (изониазид, рифампицин, пиразинамид)

Статинууд

Вальпроат натри

Моноамины оксидазын ингибитор

Галотане

Холестаз Антибиотик (флоксациллин, фузидик хүчил,

Амоксициллин (клавулонат, нитрофурантоин)

Анаболик стероид

Ууж хэрэглэдэг контрацептив

Хлорпромазин

Прохлорперазин

Сульфанил мочевин

Алтны бэлдмэл

Циррозтой байсан өвчтөнд шарлалт үүсэх шалтгаан

• Сепсис

• Архидалт

• Эм хэрэглэх

• Хорт хавдар (жишээ нь гепатоцеллюляр карцинома) болж хувирах

• Ходоод гэдэснээс цус алдах

 

IАльбумин ба протромбины хугацаа нь элэгний нийлүүлэх үйлийг харуулах чухал үзүүлэлт юм. Трансаминаза (АЛТ, АСТ)ихсэх нь гепатозит гэмтэснийг харуулдаг. Шүлтлэг фосфатаза өсөх нь механик шарлалтын чухал шинж боловч элэгний эсийн гэмтлийн шалтгаант шарлалт, хорт хавдрын нэвчдэс. Пажетийн өвчин, жирэмсэн үед ч тохиолддог.