Анагаах Ухааны сайт - Шээсний шинжилгээ
Tag Board
200

Эрүүл мэнд

Шээсний шинжилгээ

Шээсний шинжилгээ

Бөөрний өвчтэй гэж сэжиглэвэл шинэхэн шээсийг дунд хэсгээс нь авч шинжилнэ.

Үзүүлэлт:

Гематури

Бөрний шалтгаант: IgA нефропати; гломерулонефрит; интерстициал нефрит; бөөрний поликистоз; хөхлөгийн үхжил; тархилагийн хөндийт бөөр; халдварууд (давсагны үрэвсэл, пиелонефрит, сүрьеэ, шистосомиаз); чулуу; хавдар; гэмтэл; васкулит; судасны мальформаци.

Бөөрний бус: Чулуу; халдвар (давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, шээдэг сүвний үрэвсэл); хавдар (давсагны, түрүү булчирхайн, шээдэг сүвний); судасны үрэвсэл; даралт ихдэлт; хадуур хэлбэрт- улаан эсийн өвчин; гэмтэл; циклофосфамид.

Цус бүлэгнэлтийн өөрчлөлт: Гемофили ба бусад; антикоагулянт.

Шинжилгээ:

Шээсний микроскопийн шинжилгээ, шээсэнд нян үзэх, антибиотикийн мэдрэг чанар, 24 цагийн шээсэнд уураг, креатининий цэвэршилт, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, УЭТХ, С-реактив уураг, мочевин ба электролитууд. Бусад: цусны бүлэгнэлт, гемоглобины электрофорез; Хэвлийг рентгенээр харах ( бөөрний чулуу), бөөрний хэт авиан инжилгээ, ± бөөрний биопси.

Менежмент төлөвлөгөө: нэн түрүүнд урологийн эмчид илгээж бөөрний хэт авиан шинжилгээ хийнэ. Бөөрний эмчид үзүүлж шээсний замын хавдар, глоемерулонефрит байж болохыг магадлах (жишээ нь < 40-настай, креатинин ихэссэн, цусны даралт их, протеинури, системийн өвчний шинжтэй, гэр бүлийн бөөрний өвчний анамнезтай байх), бөөр шээсний замын халдвар дахин дахин илэрч цустай шээсэн эмэгтэй бүрийн давсагийг дурандах шаардлагагүй, гэвч дурандах хэрэггүй гэсэн сайтар нотлогдсон шалтгаан байх (Reynard-ийн дүрэм) ёстой.

Хуурамч гематури

Энэ үед чөлөөт гемоглобин: миоглобин илрэх ба түүнчлэн хүнсний хүрэн манжин идсэн өгүүлэмжтэй байж болно. Мөн порфири; алкаптонури; рифампицин, фениндион, фенолпталеин, хуурамч гематури үүсгэж болно.

Протеинури

Хэвийн үед шээсээр ялгарах уураг хоногт 150 мг-аас бага байна (халуурах, дасгал хөдөлгөөн хийх үед хоногт 300 мг хүртэл ихсэж болно) .

Бөөрний шалтгаант протейнури: Шээсний замын халдвар; байрлалын протеинури; гломерулонефрит; цус задрал уремийн хам шинж; СКВ; тархмал миелома; амилоидозын үед тохиолдоно. Бөөрний бус шалтгаан: халуурах; биеийн хүчний дасгал; жирэмсэн; цусны даралт ихдэх; чихрийн шижин ; цус тогтонгишлийн зүрхний дутагдал; савны салстжил; шинэхэн үрийн шингэн.

Шинжилгээ

АД; шээсний микроскопийн, нянгийн, мэдрэг чанарын, хоногийн шээсэнд (уураг, креатинин клеаренс); сийвэнгийн комплемент тус тус тодорхойлно. Мөн бөөрний хэт авиан шинжилгээ хийж хэрэв өөрчлөлттэй байвал бөөрний биопси хийнэ. Микроальбуминури (альбумин хоногт 25-250 мг ялгарна) байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай тохиолдлууд: Чихрийн шижин өвчин; АД ихсэлт; СКВ; минимал өөрчлөлтөт гломерулонефрит.

Бусад бодис-глюкоз: бөөрний доод зааг (жнь бөөрний архаг дутагдал); ЧШӨ; жирэмсэн; үжил; бөөрний сувганцрын гэмтэл. Кетон: өлсгөлөн; кетоацидоз.

Лейкоцитууд: шээсний замын халдвар, савны шүүрдэс. Нитрит: шээсний замын халдвар; уураг ихтэй хоол. Билирубин: механик шарлалт.

Уробилиноген: элэгний гаднахи шарлалт. Хувийн жин: хэвийн үед 1.000–1.030 (гематури/ протеинурийн зэргээс хамаарна).

рН: хэвийн хэмжээ: 4.5–8 (хүчил – шүлтийн тэнцвэр).

Микроскопи: Харуур шилэн дээр шинэхэн шээснээс (Шээсний дунд хэсгээс буюу умдагны дээгүүр хатгаж соруулж авсан) дусааж бүрхүүл шил тавьж бага ба их өсгөлтөөр цусны цагаан эс, улаан эс, нян, талст, бортгонцор зэргийг харна. Хэрэв бөөрний өвчин сэжигтэй байвал шээсийг центрфугдэж шинжлэнэ. Цагаан эс центрифугдээгүй шээсэнд >10/мм3 байх нь хэвийн бус гэж үзнэ.

Тохиолдол: давсагны үрэвсэл; шээдэг сүвний үрэвсэл; түрүү булчирхайн үрэвсэл; пиелонефрит; сүрьеэ; бөөрний чулуу; гломерулонефрит; аппендицит; интерстициаль нефрит; анальгетик нефропати; химийн бодисоор давсаг үрэвсэх эмгэг.

Улаан эс: центрифугдээгүй шээсэнд >2/ мм3 байх нь хэвийн бус гэж үзнэ.

Тохиолдол: гематурийг хар.

Бортгонцор биет нь тахир сувганцрын хол хэсгийн дотор хэлбэржин үүснэ. Жижиг мөхлөгт ба гөлгөр бортгонцор (тунгалаг, өнгөгүй) хэвийн өтгөрүүлэлт бүхий шээсэнд: халуурах, биеийн дасгал хийсний дараа, гогцоонд шээлгэх үйлчлэлт эм хэрэглэхэд үүснэ.

Мөхлөг ихтэй бортгонцор: гломерулонефрит, ЧШӨ-ний нефропати,  амилоидоз, интерстициал нефритийн үед

Өөхлөгийн бортгонцор: Нилээд хэмжээнд протеинури илрэх. Өөхлөгийн бөмбөлгийг улаан эс гэж андуурч болохгүй. Улаан эсийн бортгонцор нь оношлогооны гайхамшигт баталгаа гематури нь түүдгэнцрийн гэдгийг харуулна. Юуны өмнө бөөрний эмч нартай ярилцаж тэр нь васкулит, гломерулонефрит, хоруу явцат АД ихдэлт байгааг тогтоох.

Цагаан эсийн бортгонцор нь пиелонефрит, пролифератив гломерулонефритийн үед гарна.

Хучвар эсийн бортгонцор сувганцрын цочмог үхжил, гломерулонефритийн үед тохиолдоно. Талст нь ихэвчлэн удсан хүйтэн шээсэнд байх бөгөөд өвчний холбогдолгүй. Цистины талст нь цитинури оношлох ач холбогдолтой. Оксалатын талст нь шинэхэн шээсэнд байх нь чулуу үүсэх магадлал ихсэж байгааг харуулна.

Хэрэв улаан эс илэрч байгаа бол бүтцийг үзэж шээс бэлгийн замын аль хэсгээс гарч байгааг тогтооно. Хэрэв >10% улаан эсийн хэлбэр дүрсээ алдсан G1 эсүүд байвал түүдгэнцэрийн шалтгаант, хэрэв G1 эс цагираг боовны хэлбэртэй бол мембран овойж цүлхийсэнтэй холбоотой. Акантоцитури = улаан эс өргөслөг болно.

G1 эсийн зураг (шээсний цитологийн шинжилгээнд): Хоногийн шээсэнд Na+, K+, Ca2+, мочевин, креатинин±уургийн ялгаруулалтыг үзнэ. Цусанд нэгэн зэрэг креатинин, креатинины цэвэршилтийг үзнэ