Анагаах Ухааны сайт - Үсжих, эрших, хөх ургах, бэлгийн сулрал
Tag Board
200

Эрүүл мэнд

Үсжих, эрших, хөх ургах, бэлгийн сулрал

Үсжих, эрших, хөх ургах, бэлгийн сулрал

Гирсутизм буюу үсжих хам шинж нь (эмэгтэйчүүдийн 10%) элбэг тохиолддог бөгөөд ихэвчлэн хөнгөн хоргүй байдаг. Эмэгтэй хүнд эрэгтэйчүүд шиг сахал хууз ургахыг хэлнэ. Хэрэв биений юм хэвийн явцтай байвал тестостероны ялгаралт ихсээгүй нь тодорхой байдаг. Харин биений юм хэвийн бус байвал шалтгаан нь ихэвчлэн өндгөвчний олон уйланхайт хам шинж байдаг (Штейн-Левенталь хам шинж): Хоёр талын өндгөвч олон уйланхайтай; хоёрдогчоор биений юм хомсдох; үргүйдэл; таргалалт; үсжилт. Шалтгаан нь андрогений илүүдэл ялгаралт юм.

Оношлогоонд: Хэт авиан шинжилгээ; сийвэнгийн LH:FSH харьцаа, тестостерон, эстрадиол (OHCS 13-аас эмчилгээг үз). Зарим өвчтөнд метформин хэрэглэх нь хэвийн мөчлөгт эргүүлэн оруулж үр тогтолтыг хэвийн болгож болно. Гирсутизм ба тогтмол бус биений юмны нөгөө нэг шалтгаан нь хожуу эхлэлтэй бөөрний дээд булчирхайн төрөлхийн томролт байдаг – бөөрний дээд булчирхайд 21-гидроксилаза ферментийн дутагдалаас үүсдэг. Өндгөвчний хавдар ховор тохиолддог шалтгаан юм Эмчилгээ

Сэтгэл засал. Эрэгтэй хүн болж хувирахгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Лав болон тос ашиглан үсийг авах, эсвэл электролиз хэрэглэх (үнэтэй, цаг их зарцуулдаг боловч үр дүнтэй). Устөрөгчийн хэт ислийн 1:10 сулруулсан уусмалыг хэсэг газарт хэрэглэх

Үсийг тогтмол хусах

Ийлдсэнд бэлгийн даавар холбогч глобулин ихэссэн үед эстроген хэрэглэх нь үр дүнтэй боловч ихэвчлэн прогестеронтой хавсарсан бэлдмэл (=”Pill”)-ийг умайн неоплази үүсэх эрсдэлээс сэргийлж хэрэглэдэг ба

ципротерон ацетат (анти андроген, прогестоген) 1-11 өдөрт 100 мгаар, 1-21 хоногт эстрогентай хавсарч ууж хэрэглэнэ. Ципростерон нь жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл Dianette®-д агуулагддаг.

Кломифен (=clomiphene) үргүйдлийн үед хэрэглэнэ.(Нөхөн үржихүйн эмчийн зөвлөгөөгөөр).

Вирилизм (эрших хам шинж) ховор тохиолдоно. Түүний илрэх шинж тэмдэг нь: биений юм ирэхгүй, хэлүү томрох, дуу бүдүүрэх, шанааны үс шингэрч халзрах; үсжилт. Эдгээр нөхцөлүүд нь андроген ялгаруулдаг бөөрний дээд булчирхайн ба өндгөвчний хавдрыг тогтоохын тулд цаашид хийх судалгаа шинжилгээг шаарддаг.

Хөвчрөх үйл ажиллагааны алдагдал (ED, бэлгийн сулрал –насанд хүрсэн эрэгтэй хүний бэлэг эрхтэн хангалттай хөвчрөх чадваргүй байх). Энэ нь ахимаг насанд элбэг тохиолдоно. Сэтгэцийн шалтгаан элбэг байх ба зөвхөн зарим нөхцөлүүдэд үүсч байвал, хэрэв үүнийг үүсгэх тодорхой стресс байгаа бол,(магадгүй) өглөө эрт ” аяндаа” хөвчирч байвал энэ нь сэтгэцийн шалтгаан байх нь илүүтэй (эдгээр нь органик өвчнүүдийн үед байдаг). Сэтгэцийн шалтгаан нь бодитой шалтгаануудыг нэмэгдүүлж болно. Бодитой гол шалтгаанууд нь тамхи татах, архи уух ба чихрийн шижин өвчин.

Бусад бодитой шалтгаанууд гэвэл:

Эмийн бодисууд: даралт бууруулах (шээлгэх болон β-хориглогч эмүүд хамрагдана), тайвшруулах ихэнх эмүүд, архи, эстроген, сэтгэл гутралын эсрэг эмүүд, циметидин гм.

Бодитой шалтгаанууд: Бамбайн хордлого, гипогонадизм, судасны түгмэл хатуурал, автоном нейропати, атерома, давсагны хүзүүний эмчилгээ, пролактин, цирроз, хорт хавдар.

Сорилууд: сийвэнгийн мочевин, электролит, креатинин, элэгний үйл ажиллагааны сорил, сахар, бамбайн үйл ажиллагааны сорил, LH, FSH, холестерол, тестостерон (жнь: хэрэв бэлгийн дуршил). Шөнийн хөөрөлтийг судлах нь үндсэндээ шаардлагагүй. Допплерт цусны урсгал байж болно, гэхдээ судас шинээр бий болгох нь хэцүү байдаг тул ховор хэрэглэгддэг.

Эмчилгээ: Шалтгааныг эмчлэх. Эмч нарын зөвлөлгөөн, Өвөрмөц эмчилгээ. Вакуумаар дэмжих, суулгац ба кавернозон биед тариа хийх нь цагираг гуанозин монофосфат (GMP) үйлдэлтэй фосфодиэстераза (PDES) хориглогчийг уулгах эмчилгээнд түрэгдэж байна. Хөвчрөлт нь автомат бус (эротик сэдээгчээс шалтгаална). Sildenafil (Viagra®) секс хийхээс 30 минутаас нэг цагийн өмнө 25-100мг, гаж нөлөө нь толгой өвдөх 16%, нүүр халуун оргих 10%, диспепси 7%, хамар битүүрэх 4%, торлогийн PDE6-г хорьсноос хараанд түр зуурын хөх ногоон туяа татах. Эсрэг заалт хүснэгтээс хар. Tadalafil (Cialis® хагас амьдралын хугацаа урт) секс хийхээс 30 минутаас 12 цагийн өмнө 10-20мг. Өдөр бүр болон өдөрт >1удаа хэрэглэж болохгүй. Гаж нөлөө нь толгой өвдөх, диспепси, булчингаар өвдөх ? хараанд гаж нөлөөгүй. Vardenafil

Sildanafil/Viagra® ба бусад ED эмүүдийн эсрэг заалт

    Нитратууд хамт хэрэглэх

    Цусны даралт↑↑ эсвэл <90/50мм.муб; хэм алдагдал

    Зүрхний шигдээс <90хоногийн өмнө

    Нүдний торлогийн дегенератив өөрчлөлт, жишээ нь: ретинитис пигментоза

    (силданафилийн хувьд)

    Бөөр ба элэг доройтсон нь тодорхойлогдсон

    Сүүлийн 6 сарын хугацаанд цус харавсан

    Цусархаг эмгэгүүд

    Хоол боловсруулах замын шархлаа

    Тогтворгүй гүйлсэн булчирхайн үрэвсэл

Болгоомжтой хэрэглэх:

    Гүйлсэн булчирхайн үрэвсэл (ялангуяа бэлгийн харьцааны үед)

    Peyronie –н өвчин

    Приапизм үүсэх эрсдэлтэй (хадуур эст цус багадалт, миелома, лейкемия)

    Даралт бууруулах хавсарсан эмчилгээ зэрэгцэн хэрэглэх

    Бусад эмүүдтэй харилцан үйлчлэх нь: Макролид, ДОХ-ын вирусын эсрэг эмүүд, теофиллин, кетоконазол, рифампицин, фенитоин, карбамазепин, фенобарбитал, усан үзэмний шүүс (био нийцэл ).