Tag Board
200

Эрүүл мэнд

Төмөр дутлын ЦБ /ТДЦБ/

Төмөр дутлын ЦБ /ТДЦБ/

Энэ бол элбэг тохиолддог (биений юм ирдэг эмэгтэйчүүдийн 14% хүртэлхэд нь илэрнэ) хэлбэр юм.

Шалтгаан

·         Цус алдах, ялангуяа биений юм алдагдах юмуу улаан хоолойн үрэвсэл, ходоодны шархлаа, хорт хавдар, бүдүүн гэдэсний үрэвсэл, дивертикулийн үрэвсэл зэрэг ходоод-гэдэснээс эсвэл шамбарамнаас цус алдах;

·         Халуун оронд бол цагаан хорхой (ходоод–гэдэснээс цус алдах) хамгийн элбэг тохиолддог шалтгаан болдог;

·         Нярай болон хүүхдүүдэд (харин насанд хүрэгчдэд бол ховор), мөн тусгай хоолны дэглэм сахидаг хүмүүст юмуу, эсвэл ядуурал бүхий нутагт ядмаг хоол ТДЦБ –ын шалтгаан болдог;

·         Хоолны шингэц муудах (жнь целиак өвчин) нь хөшүүн ТДЦБ –ын шалтгаан болох нь бий.

Шинжүүд

Архаг ТДЦБ: койлонихи (Бүлэг 3), хэл хатингаран үрэвсэх, мөн хааяа төвөнхийн бөгжин мөгөөрсний ар тал хальсжах /эдгээр нь цөм одоо үед ховор тохиолддог болсон/ зэрэг шинж илрэнэ.

Шинжилгээнд

Микроцитын, гипохром цусны зураг гарч, түүнд анизоцитоз, пойкилоцитоз харагдана. Ийлдэсийн төмөр , (бүх биеийн төмрийн нилээд их хэсэг болох) ферритин , нийт төмөр холбох чадамж (НТХЧ) нь оношийг батлана. Тэгээд хэрэв MCV (эритроцитийн дундаж эзэлхүүн) буурсан байхад биений юм хэвийн бол цаашид өөр шинжилгээ гэхгүйгээр төмөр уулгах эмчилгээг эхэлж болно.

Эсвэл бас баасанд далд цус үзэх, сигмоидоскопи, нарийн бургуй тавьж колоноскопи, гастроскопи хийх, баасанд өндөг илрүүлэх микроскопийн шинжилгээ зэрэг шинжилгээнүүдийг хийдэг. Илэрхий цус алдсан газар нь тогтоогдохгүй үед ходоод-гэдсийг маш нарийн шинжлэх нь их чухал байдаг.

Эмчилгээ

Шалтгааныг нь эмчил. Төмөр, Жнь: сульфат төмөр 200 мг-аар 12-8 цагаар уулгана. Гаж нөлөө: баас хатах, хар баас гарах, Гб долоо хоногт 1г/дл-ээр өсөх ёстой бөгөөд бага зэрэг ретикулоцитоз (залуу улаан эс) гарна. Гб нь хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлэх ба тэгээд төмрийн нөөцийг нөхөхийн тулд наад зах нь 3 сараас доошгүй бас үргэлжлүүлнэ.

Төмөр тарихлаар хэрэглэх шаардлага бараг гардаггүй. Гэвч уух боломжгүй юмуу эсвэл уугаад үр дүн гарахгүй байгаа үед Жнь: гемодиализ хийлгэж, эритропоэтиноор эмчлүүлж байгаагаас төмрийн үйл ажиллагааны дутагдал үүссэн өвчтөнд судсанд төмөр тарих шаардлагатай бөгөөд зохих шинжилгээний үзүүлэлтүүдийг нь хянах хэрэгтэй байдаг.

Хөшүүн цус багадалт

Төмөр дутлын ЦБ-ын үед төмрийг нь нөхөөд байхад үр дүн гарахгүй байдгийн ердийн шалтгаан нь уг өвчтөн эмээ уухдаа дургуй байдагтай холбоотой байж болдог. Зохицуулах талаар ярилцах хэрэгтэй. Бэрхшээлийн шалтгаан нь ходоод-гэдэсний хямралтай холбоотой байна уу (төмрийн элементийн тунг өөрчлөхөд тусалж болдог) гэдэгт анхаарах хэрэгтэй. Цус алдалт, хоолны шингэц муудсан зэрэг нь үргэлжлээд байж болох бөгөөд эсвэл онош буруу байж болно. Жнь: хамаг буруутан нь талассеми байж болдог.

Архаг өвчний үеийн цус багадалт нь:

Халдвар, судасны коллаген өвчин, ревматоид артрит, хорт хавдар, бөөрний дутагдал зэрэг олон өвчинтэй холбоотой байдаг.

Шинжилгээ: Хөнгөн зэргийн ЦБ (Жнь: Гб >8г/дл) нь, НТХЧ , ийлдсийн төмөр , ферритин хэвийн юм уу ихсэх шинж тэмдгүүдээр илрэнэ.

Эмчилгээ: Шалтгаан болсон өвчнийг нь эмчлэнэ. Бөөрний дутагдлын ЦБ нь зарим талаараа эритропоэтины дуталтай холбоотой байдаг тул рекомбинант эритропоэтин гемоглобины түвшинг өсгөхөд нөлөөлдөг (барих тун, жишээлэхэд, 50-150 нэгж/ кг-аар долоо хоногт 2 удаа – BNF-Британийн үндэсний эмийн лавлахыг хар).

Гаж нөлөө: томуу төстэй зовиур илэрч, даралт ихсэх ба ялтсын тоо бага зэрэг өснө). Хорт хавдартай хүмүүст эритропоэтин нь Гб –ныг өсгөх, амьдралын чанарыг сайжруулах нөлөө үзүүлдэг.