Tag Board
200

Эрүүл мэнд

Уушгин зүрх

Уушгин зүрх

Уушигны архаг гипертензийн улмаас зүрхний баруун ховдлын дутагдал үүссэнийг уушгин зүрх гэнэ. Шалтгаанд уушигны архаг өвчнүүд, уушигны судасны өвчнүүд, мэдрэл булчингийн болон араг ясны эмгэгүүд хамаарна.

Эмнэл зүйн онцлог: амьсгаадах, ядрах, эсвэл түр зуур ухаан алдах зэрэг зовиур хэлнэ. Шинж тэмдэгүүд: хөхрөлт; тахикарди; гол долгион болох a ба v –ийн хамт гүрээний венийн даралт ихсэх; II авиа уушигны артери дээр өргөлттэй сонсогдох, агшилтын шуугиан (гурван хавтаст хавхлагын регургитаци); сулралын эрт үеийн Грахам-Стиллийн шуугиан; гепатомегали ба хаван илэрнэ.

Шинжилгээ

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ: гемоглобин, гематокрит ихэссэн (хоёрдогч полицитеми). Артерийн цусны хийн шинжилгээ: гипокси, гиперкапнийн хамт, эсвэл гиперкапни илрэхгүй. Цээжний рентген шинжилгээ: зүрхний баруун тосгуур, ховдол томорсон, уушигны артерийн нум цүлхийсэн. Зүрхний цахилгаан бичлэгт Р pulmonale; зүрхний тэнхлэг баруун тийш шилжсэн, баруун ховдлын гипертрофи/ хэт ачаалал.

Эмчилгээ

• Үндсэн өвчнийг эмчлэх, тухайлбал УАБӨ, уушигны халдварыг эмчлэнэ.

• Амьсгалын дутагдлыг эмчлэх хэрэв РаО2<8кПа бол хурц нөхцөл байдалд 24%-ийн хүчилтөрөгч өгөх. Артерийн цусны хийн шинжилгээг хянах, хэрэв РаСО2 тогтвортой бол аажмаар хүчилтөрөгчийн концентрацийг ихэсгэх. УАБӨ- тэй өвчтөнд удаан хугацааны хүчилтөрөгч эмчилгээг 15 цаг/өдөрт хийж, амьдрах хугацааг уртасгана. Архаг гипокситой, эмнэл зүйн илрэл тогтвортой өвчтөнд мөн удаан хугацааны хүчилтөрөгч эмчилгээг хийж, дүн шинжилгээ хийнэ. Зүрхний дутагдлыг эмчлэх: фрусемид (=фуросемид 40-160мг/24цаг

уухаар) зэрэг диуретик өгөх. Мочевин болон электролитийг хянаж, шаардлагатай үед амилорид, эсвэл кали нөхөх. Бусад: спиринолактон. Гематокрит >55% бол цус ханах (венесекци) эмчилгээний асуудлыг шийднэ.

Залуу өвчтөнд зүрх-уушиг шилжүүлэн суулгах асуудлыг шийдвэрлэх

Уушгин зүрхний шалтгаан

• Уушигны өвчин:

·         Гуурсан хоолойн багтраа (хүнд зэргийн, архаг)

·         УАБӨ

·         Гуурсан хоолой тэлэгдэх өвчин

·         Уушигны фиброз

·         Уушиг тайрах мэс засал

• Уушигны судасны өвчин:

·         Уушигны эмболи

·         Уушигны васкулит

·         Уушигны анхдагч гипертензи

·         Амьсгалын цочмог халтай хам шинж

·         Хадуур эсийн өвчин

·         Шимэгчээр хадварлагдсан байх

• Цээжний хэнхэрцгийн өөрчлөлт:

·         Кифоз

·         Сколиоз

·         Торакопласти

• Мэдрэл булчингийн өвчин:

·         Үхлийн миастени

·         Полимиелит

·         Хөдөлгөгч мэдрэлийн нейроны өвчин

• Гиповентиляци:

·         Нойрсох үед амьсгал зогсох

·         Томорсон булчирхай (хүүхдүүдэд)

·         Цереброваскуляр өвчин