Tag Board
200

Эрүүл мэнд

Уушигны гипертензи

Уушигны гипертензи
Уушигны артерийн дундаж даралт (PPA=15мм, муб ба 2кПа) 3 хүчин зүйлээр тодорхойлогдоно. Үүнд уушигны судасны эсэргүүцэл (PVR), зүрхний агшилтын эзэлхүүн (CO) ба зүүн тосгуурын даралт (PLA=5 мм. муб ба 0,7 кПа) орно.
Омын хуулийн дагуу ∆P=PVR x CO
As∆P=PPA - PCA
PA=PVR x CO + PLA
Уушигны гипертензи гэж ямар нэг шалтгааны нөлөөгөөр PPA>20мм. муб даралтаас их болохыг хэлнэ. Доорх  3 чухал хүчин зүйлийн нөлөөгөөр уушигны гепиртензи үүсдэг гэж үздэг. Үүнд:
1. Уушигны судасны эсэргүүцэл нэмэгдэх (PVR)
Үүнийг бөглөрөлт уушигны гипертензи гэдэг ба олон төрлийн шалтгааны улмаас үүснэ. Жишээлбэл: уушигны эмболи ба эмфеземийн үед уушигны судасны эсэргүүцэл ихэссэний улмаас уушигны эдэд гипокси үүсэж, хоёрдогчоор судасны агшилт бий болж эмгэг жамын бат цагираг үүсгэнэ. Үүний улмаас гемотокрит нэмэгдэх зэргээр шалтгаан үр дагаврын холбоо үүсэж цааш даамжирна хөгжинө. 2. Зүүн тосгуурын даралт нэмэгдэх
Идэвхгүй уушигны гипертензи гэж нэрлэнэ. Жишээлбэл: митраль хавхлагын стенозын үед зүүн тосгуурын даралт ихэссэнээр уушигны венийн даралт нэмэгдэж, үүний улмаас уушигны гипертензи идэвхгүй хэлбэрээр үүснэ.
3. Зүрхний агшилтын эзэлхүүн нэмэгдэх
Зүүн-баруун шунт үүссэний нөлөөгөөр зүрхний агшилтын эзэлхүүн нэмэгдэхэд цусны гиперкенетик шинж чанар нэмэгдэж уушигны гипертензи үүсгэнэ. Яагаад гэвэл уушигны цусны урсгалын хурд ба уушигны судасны тонус хоёр хоорондоо харилцан тэнцвэртэй оршиж цусыг хүчилтөрөгчөөр хангадаг. Гэтэл цусны урсгалын хурд нэмэгдэхэд цусыг хүчилтөрөгчөөр хангахын тулд дээрх рефлексийн нөлөөгөөр судас агшин цусны урсгалын хурдыг бууруулан цусыг хүчилтөрөгчөөр хангах гэж оролдоно. Гэтэл энэ дасан зохицох урвал нь эмгэг байдлаар явагдаж артерийн судас агшин нарийсаж, дээрээс нь зүрхний агшилтын эзэлхүүн нэмэгдсэн байгаа тул уушигны гипертензийн гол шалтгаан болно. Ийнхүү зүрхний агшилтын эзэлхүүн халууралт, гипертензи, механик ачаалал авах зэрэгт нэмэгдэж уушигны гипертензи үүсгэдэг.
Цочмог уушигны гипертензи нь уушигны эмболи, ховор тохиолдолд тромбо нүүн шилжиж уушигны артерийн тодорхой хэсгийн судасны хөндлөн огтлолын талбайг дүүргэж цочмог артерийн гипертензийг үүсгэнэ (А дээд тал). Ингэж эмболи бий болоход нэмэлтээр судас агшиж түүнийг цааш нь хөгжүүлж хөндлөн огтлолын талбай багасаж улам даамжран хүндэрнэ. Ингэж гэнэт уушигны даралт ихсэх нь зүрхний баруун хэсгийг хамарч уушгин зүрх эмгэгийн гол шалтгаан болно. Хурц уушигны гипертензи нь баруун ховдолын систолын даралтыг 60 мм. муб-аас ихэсгэх ба 30-60 миниутанд эргэж хэвийн байдалдаа орно. Хэдийгээр хүчтэй уушигны эмболи зүрхний баруун хэсгийг цочмог дутагдалд хүргэдэг (А баруун доод хэсэг). Түүний нөлөөгөөр зүүн ховдолд очих ба гарах цусны урсгал багасна. Ийнхүү системийн цусны даралт багасах ба цусны эргэлтийн шокт орж амьд насанд аюултай эрсдэл бий болно.
Архаг уушигны гипертензийн шалтгаанд:
1.    Уушигны эмгэг (астма, эмфезим, архаг бронхит ба фиброз, эдгээрийн <90% архаг уушиг-зүрхний хам шинж үүснэ)
2.    Архаг тромбо, эмболи ба системийн судасны эмгэг
3.    Уушигны бус гаднах үйл ажиллагаа өөрчлөгдөх (цээжний гаж хөгжил, мэдрэл булчингийн эмгэг г.м)
4.    Уушигны эдийн өөрчлөлт (сүрьеэ, хавдар)
5.    Архаг өндөрийн гипокси шалтгаанаас хамаарч гипокси үүсгэх а-с
6.    Шалтгаан тодорхойгүй анхдагч уушигны гипертензи
2 ба 5 шалтгаан нь хялгасан судасны өмнөх уушигны гипертензи үүсгэнэ. Үүний гол шалтгаан нь хялгасан судасны агшилтын улмаас үүссэн эсэргүүцэл юм. Энэ бүх эмгэгт уушигны цусан хангамж архагаар нэмэгдэх, уушигны том сегментийг хамрах эсвэл ерөнхийд нь судасны бөглөрөл болж үүсгэнэ.
Уушигны архаг гипертензийн үр дагаварт  баруун ховдолын гипертрофи (архаг уушиг зүрхний хам шинж-зүүн доод хэсэгт) ба баруун ховдолын дутагдал (А-баруун доод хэсэгт) үүсгэнэ.
1,3,4,6 шалтгаан нь идэвхгүй уушигны гипертензи уушгинд анхдагчаар үүсдэггүй гэвч ихэнх өвчтөнд митраль хавхлагын эмгэгийг үүснэ. Эсвэл зүрхний зүүн хэсгийн дутагдал нь уушгины гипертензийг үүсгэж даамжруулна.
Уушигны гипертензи