Tag Board
200

Эрүүл мэнд

Зүрх ба том судасны рентген шинжилгээ

Зүрх ба том судасны рентген шинжилгээ
Зүрх судасны хэвийн рентген анатоми
Зүрх нь зуйван хэлбэртэй, баруунаас дээш, зүүнээс хойш ташуу байрлана. Рентген зурагт зүрхний хэлбэр хэмжээ, тасалгаа болон судас бүрийг үнэлнэ. Харин рентген харалтанд зүрх судасны агшилт, лугшилт мөн бага эргэлтэнд дүгнэлт өгч, зүрх судасны үйл ажиллагааг тодорхойлно.
Рентген шинжилгээнд үйлчлүүлэгчийн нас, хүйс, биеийн галбир төрх, өндөр нам, биеийн жин их хамааралтай байдаг. Өндөр туранхай хүнд зүрх босоо байрлалтай байхад намхан тарган хүнд өргөн сууриар өрцөн дээр сууж, хэвтээ байрлалтай байна. Дээрх шинжийг зүрхний хазайлтын өнцгөөс нь хамаарч 3 үндсэн байрлалд хуваана.
1.    Хазайлтын өнцөг 49-70° бол зүрх нь босоо байрлалтай, өндөр астеник хүнд байна.
2.    Хазайлтын өнцөг 43-48° буюу ташуу байрлал нь нормостеник хүнд зонхилон тохиолдоно.
3.    Хазайлтынөнцөг 35-42° буюу хэвтээ байрлалын зүрх нь гиперстеник галбиртай, намхан бүдүүн хүмүүст тохиолдоно.
Зүрх судасны рентген бүтцийг 3 байрлалд судална. Зүрх судасны тогтолцоо нь цээжний хөндийн дунд голтын сүүдрээр буй болох зүрх том судаснаас гадна нуруу, улаан хоолой болон голтын бусад эрхтэнцэрүүд оролцоно. Голтын сүүдрийн доод хэсэг нь өргөн, ихэнх нь биеийн гол шугамнаас зүүн тийш байрлана. Рентген судлалд зүрх судасны сүүдрийн захад оршиж буй хэсэг нь нумаар дүрслэгдэнэ. Үүнийг зүрх судасны нумууд гэнэ.
Эгц байрлал:
Зүүн талд 4 нум, баруун талд 2 нум харагдана.
Зүүн талын 4 нум
Зүрх ба том судасны рентген шинжилгээ1-р нум: Гол судасны нум, биеийн дундаж шугамнаас гадагш 2-3 см гадагш оршино. Нас ахих тусам нумын цүлхийлт ихсэнэ.
2-р нум: Уушигны артерийн нум, уушигны артерийн багана эсвэл уушигны зүүн артериар үүсгэгдэнэ. Уушигны зүүн артери уушигны баганаас салангуут зүүн ар тийш явж зүүн бронхийн дээгүүр гарч явна. Баруун уушигны артери уушигны баганаас салангуут баруун тийш чиглэж нурууны сүүдрийн баруун захад хүрэхэд дэлбэнгийн артери болно. Уушигны артерийн нумын урт 2 см орчим байдаг.
3-р нум: зүүн тосгуурын чихэвчний нум, урт нь 1-2 см байна.
4-р нум: зүүн ховдолын нум.
 
Баруун талд 2 нум
1-р нум: Гол судасны нум, бага насны хүүхдэд дээд хөндийн венээр үүсгэгдэнэ. Нас гүйцсэн хүнд том судасны өгсөх хэсгээр үүсгэгдэнэ.
2-р нум: Баруун тосгуурын нум, гол судасны өгсөх хэсэг баруун тосгуурын өнцгийн хооронд үүссэн өнцгийг судаснуудын өнцөг гэнэ. Нас гүйцсэн хүнд гол судасны багцын өндөр зүрхтэй тэнцүү байна.
Том судас баруун тосгуурын уулзварын өнцгөөс зүрхний оройг хүртэл татсан шугамыг зүрхний өнцөг (зураг-1) гэнэ. Өрц баруун тосгуурын хооронд үүссэн синусээс уушигны артерийн нумын доод ирмэг хүртэл татсан шугамыг зүрхний ташуу хэмжээ (зураг-1) гэнэ.
 
1-р ташуу байрлал ба баруун урд байрлал
Зүрх судасны сүүдрийн өмнөд хэсэгт 3 нум үүснэ.
1-р нум: гол судасны өгсөх хэсгээр үүсгэгдэнэ.
2-р нум: уушигны артери ба баруун ховдолын гарах хэсэг
3-р нум: зүүн ховдолын нум
Зүрх судасны ар талын нумыг тосгууруудын нум гэнэ. Өөрөөр хэлбэл 2 тосгуур 1 нумаар үүсгэгдэнэ. Энэ байрлалд өвчүү, зүрхний нумуудын хооронд зай үүснэ. Үүнийг өвчүүний арын ба зүрхний өмнөх зай гэнэ. Нуруу, тосгууруудын хооронд зай үүсэх ба үүнийг зүрхний арын зай гэнэ.
2-р ташуу байрлал ба зүүн урд байрлал
Зүрх ба том судасны рентген шинжилгээЗүрх судасны сүүдрийн урд хэсэгт 2 нум үүснэ.
1-р нум: Гол судасны өгсөх хэсэг.
2-р нум: Зүрхний баруун хэсэг. Уг нумын дээд хэсэг нь зүрхний баруун тосгуур, доод хэсэг зүрхний баруун ховдолоор үүсгэгдэнэ.
Гол судасны цээжний хэсэг: Гол судас зүүн тосгуурын хооронд зай үүснэ. Үүнийг гол судасны цонх гэнэ. Зүрхний арын зай 0,5-1 см, өмнөд зай 6-8 см, гол судасны өгсөх хэсэг зүрхний ар нумын 160-180 градус. Энэ байрлалд зүүн ховдол томроогүй бол гүнзгий амьсгал авахад өрцөн дээр тодорхойлогдоно. Өрц рүү зүүн ховдолын нум шурган орвол зүүн ховдолын томролтын шинж юм.
 
Амьсгалын үйл ажиллагаа, өрцний байрлалаас шалтгаална. Байрлалыг тогтоохын тулд зүрхний хазайлтын өнцөг мэдэх хэрэгтэй. Баруун судас, тосгуурын орой өнцөг хүртэл татсан шугамыг зүрхний урт гэнэ. Баруун өрцний төвгөрийн түвшинд хөндлөн шугам татаж, уг татсан шугам зүрхний хооронд үүссэнийг зүрхний хазайлтын өнцөг гэнэ. Нормостеник 43-44, астеник 47-50, гиперстеник 42-39 байна.