Tag Board
200

Эрүүл мэнд

Main » 2010 » 7 сар » 05
Никотин зэврэхээс хамгаалдаг ажээ.
НикотинХятадын Сиань хотын их сургуулийн судлаачид тамхины ишний хандаар ган хоолойг зэврэхээс хамгаалахыг санал болгожээ.
Тамхи татах явдалтай тэмцэгчдийн гаргасан мэдээгээр, БНХАУ-д 300 сая тамхичин байдаг бөгөөд тэд 4 их наяд тамхины иш хаядаг. Хятадын Засгийн газар энэ муу зуршилтай тэмцээд нэг их амжилт олохгүй байгаа аж. Харин Хятадын химичид тамхинаас яаж зарим ашиг олох вэ гэдгийг бодож олжээ.
"JACS” сэтгүүлд мэдээлснээр, Сиань хотын их сургуулийн эрчим хүчний салбарын эрдэмтэд өөрсдийн татсан тамхины ишийг ашигласан уу, эсвэл гудамжнаас тамхины иш цуглуулсан уу гэдэг нь нэг их тодорхойгүй байгаа боловч тэд нунтагласан янжуурын ишнээс гаргаж авсан хандны найрлагыг судалжээ. Тамхины ишийг хандлан арван бодис, түүний дотор никотин гаргаж авчээ. Хандыг газрын тос дамжуулах хоолой хийдэг N80 загварын ган дээр түрхжээ. Ханд ганг зэврэлтээс маш сайн хамгаалж байсан байна. Тэгвэл зэвэрсэн хоолойг засварлах, солиход жил бүр олон сая доллар зарцуулдаг аж.
Туршилтын үр дүнд Хятадын мэргэжилтнүүд эргэлзэж байгаа боловч энэ тухай өгүүлэл ямар ч гэсэн өөнтөгч хянан тохиолдуулагч нартай нэр хүнд бүхий сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Views: 1590 | Added by: sumiya | Date: 2010-07-05 | Comments (0)

Хөхний хорт хавдарын вакцин бүтээжээ.

хөхний хавдарАмерикийн эрдэмтэд хөхний хорт хавдрын вакцин бүтээсэн тухай «The Times» сонин мэдээлэв.
Эрдэмтэд урьдчилан сэргийлэх тарилгаа хулгана дээр туршсан бөгөөд хүн дээр хийх туршилтаа ойрын хугацаанд явуулахаар төлөвлөжээ. Эрдэмтдийн судалгааны дүнг «Nature» сэтгүүлд нийтэлсэн байна.
Иелийн болон Кливлендийн их сургууль, Лернерийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд уг вакциныг бүтээхдээ a-лактальбумин хэмээх уургийг эсрэг биет болгон сонгож авчээ. Хөхний хорт хавдрын эсүүд a-лактальбумин хэмээх уургыг их хэмжээгээр боловсруулдаг байна. Тэрчлэн хөхөөр хооллох үед сүүний булчирхайнаас ялгардаг жирийн нарийн эс ч энэ уургийг ялгаруулдаг ажээ. Ийм учраас хөхний булчирхай сүү боловсруулж байх үед энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Судалгааны багийн удирдагч Винсент Туохигийн хэлснээр, шинэ урьдчилан сэргийлэх тарилгыг хорт хавдар тусах магадлал өндөр болдог мөн хүүхдийг хөхөөр хооллох нь багасдаг 40-өөс дээш насныханд хийхээр төлөвлөж байна. «Бидний дүгнэлтээр хөхний хорт хавдраас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэж Туохи мэдэгджээ.
Views: 2687 | Added by: sumiya | Date: 2010-07-05 | Comments (2)

сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай салгажээ.Энэтхэгийн мэс засалчид сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай хийжээ. ПТИ агентлагийн мэдээлснээр, Их биеэрээ нийлсэн Зита, Гита гэдэг 18 сартай охидыг салгах мэс засал 13 цаг үргэлжилсэн байна.
"Охидыг салгах мэс засал амжилттай болсон. Тэдний бие сайн байгаа” гэж мэс заслыг явуулсан эмнэлгийн захирал Санжив Багай хэлжээ.
Сиамын ихэр 1,5 жилийн өмнө Бихар мужийн тосгоны ажилчны гэр бүлд төрсөн байна. Тэр айлд мэс заслын төлбөрт өгөх мөнгө байхгүй байжээ. Харин нийслэлийн нэгэн эмнэлгийн эмч нар үнэгүй мэс засал хийхийг зөвшөөрсөн байна. Зита, Гита хоёрыг салгахад 28 мэргэжилтэн оролцжээ.
Ихрүүд эхээс тус тусын толгой, гар, хөлтэй мэндэлсэн бөгөөд хамгийн чухал нь тэд өөрийн гэсэн зүрх, бөөр, уушгитай байсан байна.
Мэс засал амжилттай болох магадлал 50 гаруйхан хувьтай байжээ.
Views: 1374 | Added by: sumiya | Date: 2010-07-05 | Comments (0)