Дархлаа Олдмол Хомсдол - 24 July 2010 - Анагаах Ухааны сайт
Tag Board
200

Эрүүл мэнд

Main » 2010 » 7 сар » 24 » Дархлаа Олдмол Хомсдол
3:11 PM
Дархлаа Олдмол Хомсдол

ДОХ хэмээх өвчин дэлхий нийтийг айлгасаар цөөнгүй жилийг үджээ. Манай улсад л гэхэд аль хэдийн 74 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдний 12 нь амиа алдаж, цөөнгүй эмэгтэй хүүхэд төрүүлэн амьдарч байна. Гэхдээ тэд бүгд эмнэлгийн хяналтад байж, байнгын эм тариа хэрэглэдэг.  "Хүний Дархлал Хомсдолын вирус” буюу ДОХ-ын шинээр 13 тохиолдол 2010 оны эхний хагас жилд бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын тохиолдол 75 болсон мэдээ байна. Улаанбаатар хотод 2010 оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол бүртгэгджээ.

АНУ-ын Калифорни мужийн хэсэг судлаачид ДОХ-оор халдварлагдсан 200 хүнээс нэгнийх нь организмд HLAB57 гэж нэрлэгдсэн ген байгааг судалгааны дүнд илрүүлжээ. Тийм хүмүүст өвчин нь хэдэн арван жилийн турш ямар нэг эм бэлдмэл хэрэглээгүй байхад ч хүндэрч, даамжраагүй байна. Энэ ген нь ДОХ-ын вирусээр халдварлагдаж өвчилсөн эд эсүүдийг илрүүлж устгах чадвартай эсрэг биеийг их хэмжээгээр нийлэгшүүлдэг байна. Т-лимфоцит нь гадны вирусийн уургийн тодорхой хэсгийг ялгаж таниад, эдгээр уураг нийлэгжүүлэгч бүх эсүүдийг устгадаг ажээ.

Мөн АНУ-ын эрдэмтэд хулгана дээр туршилт хийж, ДОХ-ын эсрэг генийн аргаар тэмцэж болох шинэ нээлтийг хийгээд байгаа аж. Эрдэмтэд хүний үндсэн эсийг өөрчилж, хулганад оруулж, түүнийгээ дархлааны системийн эс дотор оруулж хувилан олшруулах замаар ДОХ-ын эсрэг тэмцэж болох шинэ арга зам нээсэн гэнэ. Тэд энэ сарын 2-ны өдөр шинэ нээлтээ дэлхий нийтэд танилцуулжээ.

Гэхдээ дээрх туршилтыг хүн дээр хийх болоогүй байгаа бөгөөд энэ арга зам хүний хувьд амжилттай хэрэгжих эсэхийг таамаглах аргагүй аж. Гэхдээ "Найдлага өндөр байгаа. Энэ бол бүтэж болох хамгийн найдвар өндөртэй арга зам" хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн молекулын микробиологийн туслах профессор Паула Каннон хэлсэн байна.

Мөн Нью-Йорк хотод байрладаг "Foundation for AIDS Research" төвийн дэд захирал Ровена Жонстон "Энэ судалгаа бодит боломжийг бий болгож байна. Өмнө нь ДОХ тусахгүйн тулд хүний генэд маш их    хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэж үздэг байсан бол энэ судалгаанаас үзэхэд маш бага өөрчлөлт хийхэд хангалттай их үр дүнд хүрч болох арга зам харагдаж байна. Гэхдээ энэ судалгааг хүн дээр явуулаагүй тул одоогоор хүний хувьд ямар үр дүн гарахыг хэлэхэд эрт байна" гэсэн байна.

Дээрх эрдэмтэд энэхүү генийн эмчилгээг нэг хүнд хийхэд ойролцоогоор 100 мянган ам.доллар зарцуулж болзошгүйг хэлжээ. Өртөг өндөртэй сонсогдож байгаа хэдий ч үнэхээр хүн дээр туршаад үр дүнгээ өгвөл тухайн халдвар тээгч амьдралынхаа туршид үнэтэй эм уухаа болих юм. Гэхдээ дээрх судалгааг хүн дээр туршиж эхэлтэл дөрвөн жил болж магадгүй байгаа юм байна.

Саяхан 7 сарын 23-ны өдөр Австри улсын Вен хотноо "No New AIDS Infections by 2015” Олон улсын конференци болох юм байна.

Views: 1870 | Added by: sumiya | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]