Tag Board
200

Эрүүл мэнд

Main » 2010 » 7 сар » 7 » ДОХ-ын эсрэг нээлтээ хүн дээр турших цаг нэгэнт болжээ.
8:24 PM
ДОХ-ын эсрэг нээлтээ хүн дээр турших цаг нэгэнт болжээ.
ДОХ-ын эсрэг нээлтээ хүн дээр турших цаг нэгэнт болжээ.

ДОХ-ын зурагМонголд ДОХ-той 12 хүн нас баржээ.

ДОХ хэмээх өвчин дэлхий нийтийг айлгасаар цөөнгүй жилийг үджээ. Манай улсад л гэхэд аль хэдийн 74 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдний 12 нь амиа алдаж, цөөнгүй эмэгтэй хүүхэд төрүүлэн амьдарч байна. Гэхдээ тэд бүгд эмнэлгийн хяналтад байж, байнгын эм тариа хэрэглэдэг.

Харин тэдний зовлон бага ч гэсэн нимгэрэх цаг ойртож байгаа бололтой. АНУ-ын эрдэмтэд хулгана дээр туршилт хийж, ДОХ-ын эсрэг генийн аргаар тэмцэж болох шинэ нээлтийг хийгээд байгаа аж.

Эрдэмтэд хүний үндсэн эсийг өөрчилж, хулганад оруулж, түүнийгээ дархлааны системийн эс дотор оруулж хувилан олшруулах замаар ДОХ-ын эсрэг тэмцэж болох шинэ арга зам нээсэн гэнэ. Тэд энэ сарын 2-ны өдөр шинэ нээлтээ дэлхий нийтэд танилцуулжээ.

Гэхдээ дээрх туршилтыг хүн дээр хийх болоогүй байгаа бөгөөд энэ арга зам хүний хувьд амжилттай хэрэгжих эсэхийг таамаглах аргагүй аж. Гэхдээ "Найдлага өндөр байгаа. Энэ бол бүтэж болох хамгийн найдвар өндөртэй арга зам" хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн молекулын микробиологийн туслах профессор Паула Каннон хэлсэн байна.

Мөн Нью-Йорк хотод байрладаг "Foundation for AIDS Research" төвийн дэд захирал Ровена Жонстон "Энэ судалгаа бодит боломжийг бий болгож байна. Өмнө нь ДОХ тусахгүйн тулд хүний генэд маш их    хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэж үздэг байсан бол энэ судалгаанаас үзэхэд маш бага өөрчлөлт хийхэд хангалттай их үр дүнд хүрч болох арга зам харагдаж байна. Гэхдээ энэ судалгааг хүн дээр явуулаагүй тул одоогоор хүний хувьд ямар үр дүн гарахыг хэлэхэд эрт байна" гэсэн байна.

Дээрх эрдэмтэд энэхүү генийн эмчилгээг нэг хүнд хийхэд ойролцоогоор 100 мянган ам.доллар зарцуулж болзошгүйг хэлжээ. Өртөг өндөртэй сонсогдож байгаа хэдий ч үнэхээр хүн дээр туршаад үр дүнгээ өгвөл тухайн халдвар тээгч амьдралынхаа туршид үнэтэй эм уухаа болих юм. Гэхдээ дээрх судалгааг хүн дээр туршиж эхэлтэл дөрвөн жил болж магадгүй байгаа юм байна.
Views: 1818 | Added by: sumiya | Tags: мэдээ | Rating: 0.0/0
Total comments: 1
1 baynmonh  
0
hi

Only registered users can add comments.
[ Registration | Login ]