Tag Board
200

Эрүүл мэнд

ҮҮ

ҮҮ

Тодорхойлолт

Хүний папилломавирусаар үүсгэгддэг, архаг явцтай, элбэг тохиолддог арьсны халдвартай өвчин.

Ангилал

•      Энгийн буюу ердийн үү

•      Хавтгай буюу юношеские үү

•      Улны буюу тавхайн үү

•      Бэлгийн үү буюу шовх үзүүрт ургацаг

Эмнэл зүйн шинж тэмдэг:

•      Энгийн үү – хагас дугуй үрэвслийн бус зангилаа, 1-10 мм хэмжээтэй, эрүүл арьсны өнгөтэй ижил өнгөтэй буюу ягаан-саарал өнгөтэй, хатуу, эвэршсэн, эмзэглэлгүй, барзгар гадаргуутай, ихэвлэн олон тооны, бугуй орчим, гарын хуруугаар байрладаг. Хүүхэд, өсвөр насныханд их гардаг.

•      Хавтгай үү – эрүүл арьсны өнгөтэй ижил буюу арай бараан өнгөтэй хавтгай зангилаа, дугуй, зуйван

•      хэлбэртэй. 1-5 мм хэмжээтэй, арьсны түвшнээс дээш бага зэрэг өргөгдсөн, гөлгөр гадаргуутай, ихэвчлэн олон тооны, нүүр, хүзүү, цээж, бугуй орчим байрлана. Хүүхэд ба залуучуудад их гардаг.

•      Улны үү – шаргал өнгөтэй ургацаг, зузаан,эвэршсэн, ганц нэгээр байрладаг, эмзэглэлтэй.

•      Ямар ч насны хүнд гарч болно, гэхдээ ихэвчлэн залууст их тохиолддог.

•      Утаслаг үү – нарийн, урт утас маягийн, эвэршсэн ургацаг, ихэвчлэн нүүр, зовхи, эрүү,

•      хүзүү, суганы хонхорхой болон биеийн бусад хэсэгт байрладаг.

•      Шовх үзүүрт ургацаг – бэлгийн замаар дамждаг. Эрэгтэйчүүдэд - бэлэг эрхтний толгой, шээсний сүв, шулуун гэдэсний амсар орчим, эмэгтэйчүүдэд – бэлгийн их, бага уруул, хэлүү, үтрээний үүдэвч, хярзан, шулуун гэдэсний амсар орчим байрладаг.

Нарийн суурьтай, ягаан өнгөтэй, янз бүрийн хэмжээтэй, хоорондоо нийлж тахианы залаа буюу өнгөт байцаатай төстэй. 20-40 насны хүмүүст элбэг тохиолддог. Хоёрдогч халдвар хавсарвал эвгүй үнэртэй болно.