Тулай
Хурц шатандаа хүчтэй өвдөж улайх, ихэнхдээ хөлийн эрхий хурууны үе хавддаг (подагра). Үений дотор болон эргэн
тойронд нь моно – урат натр хуралдсанаас
өвчин хурцаар хөдлөх бөгөөд гэмтэл, мэс засал, өлсөх, халдвар, шээлгэх эм зэргээс болж хурцаддаг байна.
Удаан хугацаанд цусанд шээсний хүчил
хэт их болж, өвчин олон дахин хурцдан хөдөлсөний дараагаар шээсний хүчлийн давс (тофи) чихний гэдэс, дэлбэнгийн
ирмэг, шөрмөс, үенүүд зэрэг захын эрхтнүүд
дээр хуримтлагдан тогтоно. "Хоёрдогч" шалтгаанууд гэвэл : полицитеми, лейкеми, цитотоксикууд, бөөрний эмгэг, удаан
хугацаагаар архи хэтрүүлэн хэрэглэх шалтгаанууд
юм.
Онош
Эдийн дотор болон үений шингэн дотор шээсний хүчлийн талст илрэхээс хамаарна (ийлдсэнд тэр бүр шээсний
хүчил ихдээд байдаггүй). Үений шингэнд
микроскопын шинжилгээ хийхэд эсрэг цэнэгт туяаг хоёр дахин хугалагч талст харагдана; нейтрофилүүд (+ залгисан
талстуудтай).
Рентген шинжилгээнд
эртний шатанд нь, зөвхөн зөөлөн эдийн хөөж зузаарсан хавдар илэрнэ.
Хожуу шатанд, үе хавийн ясанд
"цоолтуураар хазуулсан юм шиг " гэмтэл тод харагдана. Харин ясны хатуурсан урвал илрэхгүй бөгөөд
үений зай нь хожуу үедээ ч хэвийн байна.
Тархалт: ~ 0,5 – 1%, эрэгтэй : эмэгтэйн харьцаа ≈ 5 :
1
Эмчилгээ
Цочмог тулайн эмчилгээ: напроксен мэтийн хүчтэй ҮЭСБЭ хэрэглэнэ. Ходоодны шарх мэтийн хэрэглэж болохгүй заалт
байвал, өвдөлтийг нь намдтал, эсвэл
суулгаж, бөөлжих хүртэл нь , эсвэл 6мг өгтлөө Колхициныг 0,5 мг / 8-12 цагаар юмуу 0,5 мг/ 2-3 цагаар уулгана.
Анхаарах нь: бөөрний эмгэгтэй үед ХЭСБЭ, мөн
колхицин хэрэглэх нь бэрхшээлтэй байдаг тул стероидууд үр дүнтэй байж болох юм. Гэвч стероидууд бас л өөрийн гаж
нөлөөтэй тул мэргэжилтний туслалцаа авбал
зохино.
Өвчин хөдлөхөөс сэргийлэх нь: Удаан өлөн байхаас,
мөн архи хэтрүүлэх болон
пурин ихтэй хоолноос1 зайлсхийх хэрэгтэй. Жин хасна. Бага тунтай аспирин ч хэрэглэх хэрэггүй (тэр
нь ийлдсийн уратыг ихэсгэдэг). Ийлдсийн
уратыг бууруулахын тулд удтал аллопуринол хэрэглэнэ.
Тэгэхдээ харин Цувдай дотор бага хэрэглэх;
мөн өөхтэй загас; загасны түрс, анчоус; дун; наймаалж; хавч; сам хорхой; эсгэх
хөрөнгө/ махны өтгөн шөл;
бууцай; шоколад; кофеин зэргийг аль болох бага хэрэглэх; кофеин нь ханиадны
эмэнд байдаг. Харин инторын жимс тустай байж болно (Шээсний
хүчлийг биеэс ялгаран гарахыг нь ихэсгэдэг байна).
Өвчний
хурц хөдлөлтөөс хойш 3 долоо хоног өнгөртөл аллопуринолыг эхлэх хэрэггүй. Аллопуринолыг шууд хэрэглэж эхлэхэд
тулайг дахин хөдөлгөж болох тул ҮЭСБЭМ
юмуу колхицинээр эхлэн, тогтмол хэрэглэж, өвчнийг намдаах хэрэгтэй. Аллопуринолын тун : 100-300 мг/24 цагт ,
хоолны дараа уулгана. Шээсний хүчлийн ийлдсэн
дэх түвшингээр зохицуулна (ихэнхидээ , 24 цагт 200мг; хамгийн дээд хэмжээ нь 8 цагт 300мг). Гаж нөлөө: тууралт, халуурах, лейкоцитын тоо
буурна. Хэрэв ердийн эмчилгээ үр
дүн өгөхгүй байвал хэрлэг өвчний мэрэгжилтнээс зөвлөлгөөн аваарай.