Tag Board
200

Эрүүл мэнд

Гипопаратироидизм

Гипопаратироидизм

Анхдагч гипопаратироидизм. Булчирхайн дутагдлын улмаас PTH-ны ялгаралт↓. Жнь: хүзүүний мэс заслын үед авагдсан байвал. Цусны шинжилгээ: Са2+↓, РО4 3-↑ эсвэл ↔, шүлтлэг фосфатаза↔.

Шинж тэмдэг: гипокальциемийн шинжүүд.

Хавсарсан эмгэгүүд:

В12,аминдэм фолийн хүчлийн дутагдлын цус багадалт, Аддисоны өвчин, бамбайн дутагдал, гипогонадизм. Альфакальцидол-р эмчилнэ. Өвчтөнийг амьдралынх нь туршид хянах шаардлагатай.

Псевдогипопаратироидизм (PTH-ийн үйлчлэлд бай эсийн хариу урвалын дутагдал).

Шинж тэмдэг: дугуй царай, гарын сарвуу ба хөлийн өлмийн яс богино. Суурин зангилааны кальцификаци. Сийвэнд PTH↑, шүлтлэг фосфатаза хэвийн эсвэл ↑.

Эмчилгээ: анхдагч гипопаратироидизмтай адил. Псевдопсевдогипопаратироидизм. Псевдогипопаратироидизмын морфологийн шинжүүд илрэнэ, гэвч биохимийн үзүүлэлтүүд хэвийн. Удамшлын шалтгаантай.