Системийн өвчний үеийн бөөрний эмгэг
Амилоидоз
Протеинури; нефротик
хам шинж; бөөрний венийн тромбоз;
бөөрний архаг дутагдлын даамжирсан явц; бөөрний сувганцирын үйл ажиллагааны хямрал.
Эмчилгээ: шалтгааны
эсрэг эмчилгээ хийх бөгөөд жишээ
нь ревматоид артритийн нэг адил эмчилнэ.
Чихрийн шижин өвчин
Эмгэг судлал: Диализ
хийлгэж буй өвчтөнүүдийн
30-40%-д нь диабетийн нефропати байдаг. Каппилляр судасны зангилаат гломерулосклероз
(Киммелстеил – Вилсоны эмгэг). Эрт үедээ бөөрний
хт дүүрэлт, түүдгэнцрийн шүүлтийн бууралт, бөөрний хэмжээ томрох
шинжээр илэрнэ.
Микроальбуминури (альбумины ялгаралт 25-250 мг\хоногт) оношлогдсоноос хойш 5-15 жилийн дараа
үүсэх бөгөөд түүдгэнцрийн фильтраци
хэвийн байх боловч цусны даралт хэвийн, эсвэл ихэссэн байна.
Диабетийн нефропатийн I хэв шинж анхдагч өвчин оношлогдсоноос хойш 10-15 жилийн дараа үүсэх ба
макроальбуминури (альбумины ялгаралт 200μg/ мин эсвэл 300 μg \хоногт) түүдгэнцрийн фильтрацийн хурд
буурч, цусны даралт ихсэнэ.
Бөөрний дутагдал өвчин оношлогдсоноос хойш 15- 30 жилийн дараа үүсч, (цөөн тохиолдолд 30-аас дээш
жил) нефротик хам шинжийн протеинури гарна
(3г\ хоногт түүнээс дээш).
Диабетийн нефропатийн II хэв шинж 10-30% тохиолдолд оношлох үед нефропати илрэх ба цаг хугацааны
туршид өвчлөлийн тохиолдол нэмэгдэнэ. Эмчилгээ:
Цусны глюкозыг сайн хянах нь өвчний эхлэл ба микроальбуминурийн даамжрах үйл явцыг удаашруулдаг. Гэвч
нэгэнт илэрсэн протеинурийг бууруулахад онцын
нөлөө үзүүлдэггүй. Цусны даралтыг бууруулах нь микроальбуминурийг бууруулж мөн түүдгэнцрийн шүүрлийг
бууруулна. АХФи +A2A хэрэглэхэд даралт
хэвийн үед ч микроальбуминурийг багасгаж, түүдгэнцрийн фильтрацийн алдагдлыг удаашруулдаг.
Халдвар: нефропатитай
хавсарсан халдварууд нь бөөрний эмгэг үүсгэх нийтлэг шалтгаан болдог. Гломерулонефрит В гепатиттай
хавсарсан байх (С гепатит,
цөөн тохиолдолд ДОХ), бактерийн цочмогдуу эндокардит, халдварын эндокардит (бактериаль эндокардит),
шунтын нефрит, висцераль буглаа, цусан
халдвар, гэдэсний хижиг, Легионаирын эмгэг, сүрьеэ, лепра, тэмбүү, хумхаа, шистосомиаз, филяриазтай
хавсран илэрч болно. Васкулит
стрептококийн
халдварын дараах, стафилококк, стрептококкийн цусан халдвар, гепатитийн B- вирусийн үед
тохиолдоно.
Интерстициаль нефрит нь:
Е-коли, стафилококк ауреус, протеус, лептоспироз,
хантавирус, шизосомиаль халдварын үед үүснэ.
Хорт хавдрын тархалт:
Шууд нөлөө: бөөрний нэвчдэс (лейкеми, лимфома);
бөглөрөл (бага аарцагийн хавдарууд); хавдрын үсэрхийлэл. Шууд бус нөлөө: гиперкальциеми; нефроз хам
шинж; бөөрний цочмог дутагдал; амилоидоз; гломерулонефрит.
Хавсарсан эмчилгээ: бөөрөнд хортой үйлчилгээтэй эмийн бэлдмэл, хавдрын задралын хам шинж,
туяа эмчилгээний нефрит.
Тархмал миелома:
нь моноклониаль эсрэг биеийн ба хөнгөн гинжийн илүүдэл ялгаралтаас үүснэ. Бенсе-Жонсийн протеинурийн
шинж тэмдэг элбэг тохиолдоно.
Бөөрний миелом нь дисталь нефронд бортгонцор хуримтлагдах байдлаар илэрдэг. Хөнгөн гинжит
нефропати нь хөнгөн гинжит нэгдлийн бөөрөнд
үзүүлж буй хортой үйлчилгээний шууд нөлөөгөөр үүснэ. Эмнэл зүйн шинж тэмдэг: бөөрний цочмог дутагдал;
бөөрний архаг дутагдал; амилоидоз; нефроз
хам шинж; сувгинцарын үйл ажиллагааны хямрал; гиперкалциемийн нефропати. Эмчилгээ: Бөөрний цочмог
дутагдлыг эмчлэх гиперкальциемийг эмчлэх,
химийн эмчилгээ ба диализ.
Ревматологийн эмгэгүүд
Ревматоид артрит
–Стероид бус үрэвслийн эсрэг
эмүүд түүдгэнцрийн шүүлтийг бууруулж, интерстициаль нефрит үүсгэдэг. Пенициламин ба алтны бэлдмэлүүд нь
мембраноз нефропати үүсгэж болно. Амилоидоз
нь ревматоид артриттай өвчтөнүүдийн 15%-д тохиолддог. Түгмэл чонон яр өвчний үед насанд хүрэгсдийн
40- 60 % -ийн бөөр өвчилнө.
Эмнэл зүйн шинж
тэмдэг: протеинури; гематури; цусны даралт ихсэлт; бөөрний гэмтэл; бөөрний цочмог
дутагдал. Люпус нефритийн үед гистологийн шинжилгээнд
олон янзын өөрчлөлт гардаг. Эмчилгээ: кортикостероид; иммунносупрессант. Системийн
склерозийн үед өвчтөнүүдийн 30%-д бөөрийг гэмтээнэ.
Эмнэл зүйн шинж тэмдэг: протеинури; гематури; цусны даралт ихсэх; бөөрний эдийн гэмтэл; склеродермийн
кризис (бөөрний цочмог дутагдал даамжирсан
хурдацтай явцын гипертензи ажиглагдана). Эмчилгээ: цусны даралтыг хянах, диализ ба бөөр шилжүүлэн
суулгах.
Гиперпаратироидизм:
Бөөрний чулуужилт – Кальцийн шохойжилт бөөрний
тархилаг хэсэгт үүснэ (Рентген зурагт тод харагдана). Бөөрний чулуужилт нь гиперкальциемитай хавсран
явагдана.
Саркоидоз: – бөөрийг
хэд хэдэн шалтгаанаар гэмтээнэ. Бодисын солилцооны
эмгэг өөрчлөлтүүд нь гиперкальциури, нефрокальциноз, нефролитиаз үүсгэнэ. Интерстициаль
нефрит нь бөөрний архаг ба цочмог дутагдлын
үед илэрнэ. Түүдгэнцрийн гэмтэл нефроз хам шинжээр илрэх ба мембраноз гломерулонефрит болон бусад
төрлийн гломерулонефрит, амилоидоз байдлаар
илэрнэ.
Төгсгөл буюу тайлал: Сая сая хүний амийг аварсан улаан завьтай эр
Бид
өдөр бүр ямар нэг зорилго өвөртлөн ажилдаа явдаг боловч тэр бүр яагаад явж байгаагаа нарийн тунгаан
боддоггүй. Гэтэл нэгэн бөөрний эмч улаан
завиар өөрийн хөвөгч гэрээс эмнэлэг рүүгээ явдаг байжээ. Тэр нилээд хөрөнгөтэй хүн байж болох байсан
боловч Белдинд Шрайвнер өөрийн хүсэл зоригоо
орхиж даруухан амьдарсаар иржээ. Тэр …. буюу артерийн вентэй холбодог U хэлбэрийн Шрайвнерийн
шунтийг зохион бүтээсэн бөгөөд улмаар гемодиализыг
хийх шаардлагатай тохиолдол бүрт давтан хийх бололцоог олгосон. Шрайвнерийн шунтийг тавьж
эхлэхээс өмнө гемодиализ хийхдээ судсанд
шилэн гуурсыг өвчтөнд өвтгөж хийдэг байсан ба гемодиалезыг хязгаартай хийдэг байжээ. Клайд Шиелд
бол бөөрний архаг дутагдалтай тэрхүү
шунтыг анх 1969 оны 3 дугаар сарын 9-нд тавиулсан түүний анхны өвчтөн байлаа. Тэрбээр анхны
эмчилгээний дараа хэлэхдээ "миний зүрх сэтгэлд
бугшсан байсан хамаг сэтгэлийн зовлонг авч хаян, хонгилын мухарт
гэрэл асах шиг болсон”
гэжээ. Шрайвнер 100 хувийн үхлийн аюул нүүрлэсэн нөхцөл байдлыг таслан 90 хувийг нь амьдруулах боломжийг
буй болгожээ. Үүнийг хийснээр тэр
биоэтикийн салбарыг үүсгэн байгуулсан юм. Учир нь хүн бүр энэхүү эмчилгээг шууд авах
боломжгүй байсан. Энэ салбар нь хэн, юуг авах
эрхтэй асуудлыг хамаардаг ба шударга түгээх зарчмыг мөрдлөг болгодог байна. Шрайвнерийн үед энэ
атаархмааргүй ажлыг алдарт "Амьдрал ба Үхлийн хороо” шийдэж өвчилсөн хүмүүсийг амьдрах боломжоор нь
сонголтыг хийдэг байсан.
Тэр
хэлэхдээ "энэхүү нээлт гагцхүү өвчтөнөө гэх сэтгэлийн угаас үүсэн гарсан юм. Би их өвчлөмтгий хүүхэд
байсан. Түүний ажилд зүрх –уушгины машин,
хиймэл гуя, нүдний эвэрлэг хэрэгтэй байсан. Түүний өвчтөнүүд нь өдөр бүр түүнд тэднийг өвчин
шаналлаас
ангижруулах талаар
шинэ санаа өгдөг байсан. Гэтэл нэгэн шөнө дунд түүнд гайхалтай шийдэл гэнэт орж иржээ. 2003 оны 6 сарын 19-нд түүний завь
хөвж байгааг олсон боловч хоосон байлаа.
Энэ нь үхэгсдийн арлын элсний нүүдлээс үүдэн гайхалтай толигор болсон Вискам хэмээх газарт олдсон
эртний индианчуудын оршуулгын завьтай адил
байсан юм. Бид өөрийнхөө бүх авьяас чадлаа ирээдүйн сайн сайханд зориулсан энэ хүний дүр төрхийг үүрд
мөнх магтан сайшааж байх болно.