РУБРОФИТ
Òîäîðõîéëîëò
Trichophyton rubrum
Castellani-аар үүсгэгдсэн арьс, хумс,
том нугалаас, их бие, мөчдийг хамарсан архаг явцтай арьсны мөөгөнцөрт өвчнийг руброфитиÿ гэнэ.
Ангилал, шинж тэмдэг
• Тавхайн руброфити
• Тавхайн
руброфити хамгийн олон тохиолддог хэлбэр юм.
• Тавхай ба хурууны салааны хэлбэр
Тавхай ба хурууны салаанд илрэх бөгөөд 4 ба 5
дугаар хурууны салаанд îëîíòîé
тохиолдон гуужилт үүсч, хагаран тавхай
руу шилжинэ. Цаашдаа тавхайн хошуу ба гадна дээд тал
руу хүчтэй загатнана. Энä хумс îëîíòîé гэмтэнэ. Энэ үед элемент нь улайралт үүсэн цаашдаа
хуурайшиж гуужна. Зарим
үед гүвдрүү, цэврүүнүүд туурна.
Хумсны руброфити – энэ үед хумс 87% орчим гэмтэнэ. Хумс гэмтэж байгаагаар нь:
а. Нормотрофийн үед
зөвхөн хумсны өнгө өөрчлөгдөнө.
Саарал шаравтар – боровтор, ягаан, цагаан толбо
үүснэ.
б. Гипертроф хэлбэрийн
үед хумс нь зузаарч өнгөө алдан,
зэвхий саарал өнгөтэй болж гадаргуó нь барзайна, заримдаа
онихогрифоз (тахиралдаж мурийсан) болно
в. Атроф-тип гэж
ялгана.
Эхлээд тавхай, сарвуу, том
нугалаас, өгзөг, үе мөч, хүзүү, нүүр, биеэ даасан хэлбэрүүд үүсч байгаад
цаашид дархлалын тогтолцооны
ажиллагаа хоёрдогчоор дутагдалд орсноос (хоёрдогч нейро-эндокринопати) үүсдэг
байна.
Улайралт бүхий
гуужилтат хэлбэрийн үед эрүүл арьснаас
эрс ялгагдсан улайралттай нэвчдэст голомт үүснэ.
Гадна байдлаараа нейродермит, хайрст
үлдтэй төстэй байдаг. Голомтууд
хоорондоо нийлж томроод хүрээ үүсгэж, цагирагт дүрс үүсгэн голоосоо эдгэрэх хандлагатай нь
арьсны өнгөц мөөгөнцөрт өвчнийг
санагдуулна. Нүүр, хүзүү, өгзөг нуруу, 4 мөчөөр ихэнхдээ байрлана. Мөн томоохон нугалаасуудаар ч гарч болно.
Уутанцарт зангилаат
хэлбэр нь хөлийн шилбэ, өгзөг, нүүр, хүзүүгээр байрлаж шар үс,
түүний уутанцрыг гэмтээж
гүн байрлана. Эдгээр нь
заримдаа хоорондоо нийлж зангилаат
улайрал ба зангилаат васкулитыг санагдуулам өөрчлөлт
өгнө.
Шүүдэст улайралт хэлбэр
нь арьсыг улайлгаж нэвчдэс
үүсгэн хавагнаж, үрэвслийн
процесс хүчтэй явагдаж арьсны
нилээд хэсгийг амархан хамарна.
Ихэнхдээ энэ гадаргуóд
цэврүүнцрүүд сероïàïóë гарч
шүүдэс үүсгэнэ. Үүнээс гадна
энэ улайралт шүүдэст хэлбэрийг
хөрөнгөлөг мөөгөнцрүүд, идээлүүлэгч
коккууд хамтарч үүсгэдэг учраас
гүнзгий нэвчдэс үүсч архаг удаан үргэлжилнэ.