Гуурсан хоолой тэлэгдэх өвчин
Эмгэг судлал
Гуурсан
хоолой болон гуурсанцруудын архаг халдвар нь эдгээр амьсгалын замуудын байнгын
тэлэгдлийг үүсгэдэг. Гол үүсгэгч H. influenzae, Strept. pneumoniae; Staph.
aureus; Pseudomonas aeruginosa юм.
Шалтгаан
Төрөлхийн:
кистозон фиброз; Янгийн хам шинж; сормуусын анхдагч дискинези; Картагенерийн
хам шинж. Халдварын дараахь байдал: улаан бурхан; хөхүүл ханиад; бронхиолит;
уушигны үрэвсэл; сүрьеэ; ДОХХ. Бусад: гуурсан хоолойн бөглөрөл (хавдар, гадны
биет); харшлын гаралтай гуурсан хоолой уушигны аспергилиоз;
гипогаммаглобулинеми; ревматоид артрит; бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл;
шалтгаан тодорхойгүй байдал.
Эмнэл зүйн онцлог
Зовиур:
байнгын ханиалга, их хэмжээтэй идээтэй цэр гарах, үе үе цустай ханиах. Шинж
тэмдгүүд: хурууны үзүүр, хумс өөрчлөгдөх, ширүүн амьсгал авалтын шажигнуур
сонсогдох, хуурай хэржигнүүр (гуурсан хоолойн багтраа, УАБӨ, харшлын гаралтай
гуурсан хоолой-уушигны аспергилиоз) сонсогдох.
Хүндрэл:
уушигны үрэвсэл, гялтангийн үрэвсэл, пневмоторакс, цустай ханиах, тархины
буглаа, амилоидоз.
Оношлогоо
Цэрний
өсгөвөр хийх. Цээжний рентген шинжилгээ: торлог сүүдэр, гуурсан хоолойн хана
зузаарсан (эрчилсэн маягийн хөндлөн шугам ба цагираг сүүдэр), HRCT: өвчний
тархалт, хамарсан талбайг тогтоох боломжтой.
Спирометрийн
шинжилгээ: ихэвчлэн бөглөрлийн өөрчлөлт гарна; гуурсан хоолойн эргэх чанарыг
тодорхойлж үнэлэх хэрэгтэй. Бронхоскопид цустай цэр гарах хэмжээ, байршлыг
тодорхойлох ба гуурсан хоолойн бөглөрлийг үгүйсгэх боломжтой. Бусад шинжилгээ:
ийлдсийн иммуноглобулин; муковисцидозыг хөлсний сорил; Аспергиллийг преципитин,
эсвэл арьс хатгах сорил хийж ялган оношлоно.
Эмчилгээ
• Байрлалын дренажийг өдөрт 2 удаа гүйцэтгэнэ.
Цээжний физик эмчилгээ нь цэр, салстыг гадагшлуулах зорилготой байдаг.
• Антибиотик эмчилгээг нянгийн мэдрэг чанарыг
үндэслэн хийх хэрэгтэй. Өсгөврийн
шинжилгээнд
Pseudomonas илэрсэн тохиолдолд өвчтөн ципрофлоксацин уух, эсвэл судсаар
антибиотик тарьж хэрэглэх шаардлагатайг мэдсэн байх шаардлагатай.
•
Гуурсан хоолой тэлэх эм (сальбутамол небулайзераар хэрэглэх нь гуурсан хоолойн
багтраа, УАБӨ, муковисцидоз, харшлын гаралтай гуурсан хоолой, уушигны
аспергелиозтой өвчтөнүүдэд тустай байж болно).
• Кортикостероид
(преднизолон) харшлын гаралтай гуурсан хоолой-уушигны аспергелиозын үед
хэрэглэнэ.
• Хэсэг
газрыг хамарсан гуурсан хоолойн тэлэгдэл,
эсвэл
хүнд хэлбэрийн цус алдалтыг эмчлэх заалтаар мэс засал эмчилгээ хийнэ.