Tag Board
200

Эрүүл мэнд

Оношлогоо, ялган оношлогоо

Оношлогоо, ялган оношлогоо

 

Лабораторын шинжилгээ
• Шээсний шинжилгээ
• Шээсний шинжилгээгээр пиоури илэрч болно.
• Шээсний өсгөвөр. Escherichia coli болон Proteus зэрэг ихэнхдээ грамм сөрөг бактери ургана.
• Шээсний өсгөвөр сөрөг байх нь архаг пиелонефрит гэсэн оношийг үгүйсгэхгүй.
• Протейнури илэрч болох ба энэ нь өвчний тавилан таагүй болохыг илтгэх хүчин зүйл юм.
• Сийвэнгийн креатинин болон цус шээсний азотын хэмжээ нэмэгдэх (азотеми).

Дүрс оношилгоо
• IVU-ийн илэрцүүд нь пиелонефритийн оношийг батлахад туслах ба холтослогийн сорвижил бүхий аяганцарын тэлэгдэл болон мохойжилт илэрдэг. Шээлүүрийн тэлэгдэл болон бөөрний хэмжээ жижгэрсэн байж болно.
• Voiding cystourethrogram (VCUG)-ийн илэрцүүд нь шээс бөөрний тэвшинцэр лүү рефлюкс болж буйг, томоохон хэмжээний рефлюкс бүхий хүүхдүүдэд шээлүүрийн тэлэгдэл байгааг илрүүлнэ.
• Technetium dimercaptosuccinic acid бүхий радиоизотопийн скан нь бөөрний сорвижилтыг илрүүлэхэд IVU-г бодвол бөөрний илүү мэдрэг байна. Энэхүү тестийг хүүхдийн нефрологи болон радиологич эмч нар илүүд үздэг ба учир нь энэ мэдрэг бөгөөд хялбар шинжилгээ юм.
• Цистоскопийн шинжилгээ нь шээлүүрийн амсар дахь рефлюксийг баталж харуулдаг.
• Бөөрний хэт авиан шинжилгээ нь чулуу байгаа эсэхийг харуулна.
• СТ скан нь XPN-ийг оношлох туслана.
• Бөөрний хэт авиан шинжилгээ нь чулуу байгаа эсэхийг харуулах боловч рефлюкст нефропатиг оношлох мэдрэг арга биш юм.

Процедур
• Цистоскопийн илэрцүүд нь шээлүүрийн амсар дахь урьд өмнөх рефлюксийг батлан харуулах ба энэ үед VCUG-ийн шинжилгээгээр рефлюкс илрэхгүй байх нь бэлгийн бойжил гүйцсэнтэй холбоотой рефлюкс аяндаа арилснаас болдог.

Гистологийн илэрцүүд
Рефлюкст нефропатийн үед бөөрний биопсийн материалд гломерулосклероз давамгайлж харагдана. XPN-ийг бөөрний malakoplakia-аас ялгахдаа Michaelis-Gutmann-ы бие илэрсэн эсэх дээр үндэслэдэг.

Ялган оношлогоо
Азотеми
Пионефроз
Архаг бөөрний дутагдал

Бөөрний сүрьеэ
Даралт ихсэх өвчин
Уреми
Нефролитиаз
Бөөрний хажуугийн буглаа
цочмог пеилонефрит