Паратироид даавар ба гиперпаратироидизм
Паратироид даавар нь
(PTH) нь пептидийн бүтэцтэй ба бөөрөнд Са2+-ийн эргэн шимэгдэлтийг
ихэсгэж, РО43- -ийн эргэн шимэгдэлтийг бууруулдаг, остеокластын идэвхийг ↑,
ба 1,25 дигидрокси витамин D3-ийн бөөрөнд нийлэгжилтийг
ихэсгэдэг. Эдгээр үйлчлэлийн дүнд сийвэнд Са2+↑, РО4,3- ↓-на.
Анхдагч гиперпаратироидизм (1HPT)
Шалтгаан: ~80% солитар аденома, ~15% нь томролт, ~4%- олон
тооны хавдарууд, ~1,5% анхдагч хорт
хавдар байдаг.
Илрэх шинж тэмдэг
Ихэвчлэн шинж тэмдэггүй,
шинжилгээнд Са2+ ↑,
цусны даралт↑;
остеопени/ясны сийрэгжилт (ясны өвдөлт± хугарал), хэвлийгээр өвдөх, бөөрний чулуу, зан авир муудах, нойр
булчирхайн үрэвсэл, шархлаа (дээд гэдэс: ходоод
≈7:1; хэрэв MEN 1 байвал гастринома элбэг байна).
Бусад шинж тэмдэг:
Са2+↑-тэй холбоотойгоор, PTH ↑-ийн
араг ясанд үзүүлэх нөлөөтэй
холбоотой илэрнэ:
·
Ухаан
саруул бус
·
Ам
цангах, шөнө шээх, хоолонд дургүй болох (. . . Са2+↑)
·
Хуурайших
·
Үений
хөдөлгөөн хөшүүн
·
Хөдөлгөөн
багадах
·
Миопати
·
Ам
цангалт маш их байж болно. Хэрэв өвчтөн "Би унтахдаа хажуудаа үргэлж савтай ус авдаг” гэж хэлвэл
гиперпаратироидизмыг байнга санах хэрэгтэй.
·
Олон
тооны эндокрин хавдар (MEN)-тэй хавсарч тохиолдох: Хүснэгтээс харна уу.
Цусны шинжилгээ: Са2+↑,
РО4 3-↓
(бөөрний дутагдалгүй бол), шүлтлэг фосфатаза↑,
PTH ↑, эсвэл ө креатинин, 24 цагийн
шээсэнд Са2+ . DEXA ясны скан.
Яс хайлах ямар нэгэн илрэл, osteitis fibrosa et cystica (бор хавдар) ба субпериостын хайлах шинж (гарны
рентген зураг) ? Мөн цээжний рентген зураг,
гавлын рентген зураг
("перецний саван гавал”); аарцагны рентген зураг тус тус шинжлэх шаардлагатай.
Эмчилгээ
Мэс заслаар булчирхайг
тайрч авах нь1 хугарал ба ходоодны шархлаанаас
сэргийлнэ. Түүнчлэн бор хавдар; ясны сийрэгжилт; бөөрний чулуу; панкреатитийн эмчилгээг шийднэ.
Хагалгааны өмнөх хэт авиан шинжилгээгээр PTH
ялгаруулах эх үүсвэрийн байрлалыг харуулж чадна. Хэрэв энэ нь үр дүнгүй
бол мэс заслын өмнө
MIBI скан хийж үз. (MIBI= metoxy-isobutyl isonitrile.)
Хагалгааны дараа ≥14
хоног өдөр бүр сийвэн дэх Са2+-ийг хяна (Са2+↓аюултай).
Шинж тэмдэг хөнгөн
илэрсэн үед мэс засал хийхгүй байж болох ба чулуужилыг зогсоохын тулд шингэн их уухыг
зөвлөнө; 6 сар тутам дахин хяна.
Хагалгааны дараах
дахилт: 10-аас дээш жил болсон өвчтөнүүдийн ~8%-д нь тохиолддог (нэг том
бүлэгт).
Хоёрдогч гиперпаратироидизм (2HPT): (Са2+-ийн бага түвшинтэй хамт PTH ихсэнэ). Илрэх шинж тэмдэг
нь эктопик/ үсэрхийллийн шохойжилт байж
болно (үений орчмын эд, зүрхний хавхлага, гуяны өмнөд хэсэг, том артерууд2).
Шалтгаан: бөөрний
архаг дутагдал, хоолонд D аминдэм дутагдах.
Эмчилгээ: Фосфат
холбогчид, D аминдэмийн аналогууд; кальцимиметик бэлдмэл3-бөөрний остеодистрофи
–г харна уу (ясны өвчин)
Гуравдагч гиперпаратироидизм (3HPT) удаан үргэлжилсэн хоёрдогч гиперпаратироидизмын дараа 1 эсвэл түүнээс дээш
булчирхай биедаан ажиллаж байгаа үед (жнь: хавдар үүссэн үед) үүснэ. Паратироид
дааврын ялгаралт↑↑
улмаас Са2+↑ ба энэ нь эргээд эргэх холбоогоор
хянагддаггүй. Энэ нь
ихэвчлэн бөөрний архаг дутагдал, эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараа (2%-д нь ) үзэгддэг. Энэ үед
зөвхөн хавдартай булчирхайг тайрч бусад хэсгийг
үлдээж болно.
Хоруу явцтай
гиперпаратироидизм. Паратироид -хамааралтай уураг (PTHrP) нь уушигны хорт хавдрын үед нийлэгждэг бөгөөд
PTH төст үйлчлэл үзүүлснээр
Са2+(...PTH бага түвшинд ) ихсэнэ.
1-Бүрэн паратироидэктоми+1
булчирхайг гарын шуунд аутотрансплантаци хийж суулгах (хэрэв гиперпаратироидизм дахивал авах);
аутотрансплантаци хийгээгүй үед альфакальцидол эсвэл түүнтэй төстэй бэлдмэл хэрэглэнэ.
2-Бусад
шалтгаанууд: неоплази, гэмтэл, параплеги, атерома, амилоид, CREST (Бүлэг 11);
системийн чонон яр, нефрокальциноз,
хондрокальциноз, сүрьеэ, паразит, псевдогипопаратироидизм, myositis ossificans
progressiva.
3-Кальцимиметик
бэлдмэлүүд нь (жнь: cinacalcet) эсийн гаднах Са2+ мэдрэг рецепторуудыг (CaR)
эсийн гаднах Са2+-д мэдрэг
чанарыг нь нэмэгдүүлж, ингэснээрээ Са2+-ийн хэмжээ багасахтай хамт PTH-ийг
дарангуйлна.