Tag Board
200

Эрүүл мэнд

Таагүй мэдээг зөв хүргэх арга

Таагүй мэдээг зөв хүргэх арга

1.    Ярианд саад болохооргүй чимээгүй газар сонгох. Магадгүй боломжгүй бол дор хаяж тийм сэтгэгдэл төрүүлэхээр байх.

2.    Өвчтөн өвчнийхөө талаар юу мэдэж байгаа эсвэл ямар таамагтай байгааг олж мэдэх (ихэнхдээ энэ нь тун чухал байдаг). Өвчтөний таамаг нь ихэвчлэн тогтвортой биш, хурдан өөрчлөгдөж байдаг тул бодлыг нь ойлгохын тулд ижил сэдвээр дахин ярилцах шаардлагатай. Ингэхэд өвчтөн танд өөр өөр сэтгэгдэл төрүүлж болох ба эдгээрийн аль аль нь ач холбогдолтой байж болно.

3.    Өвчтөн хэр ихийг мэдэхийг хүсэж байгааг олж мэдрэх, жишээлбэл, сонирхсон байдлаар "хэрэв ямар нэгэн зүйл хүндрэлтэй болбол бүх шалтгааныг мэдэхийг хүсэх үү?” гэж асуух.

4.    Анхааруулга өгөх, жишээлбэл, "танд хэлэх таагүй мэдээ байна” г. м.

5.    Оношлогоо, эмчилгээ, тавилангийн талаар мэдээлэл сайтар өгөх. Дэмжлэг үзүүлэх сайн дурынхан, сувилагч, хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага зэргийн жагсаалт гаргаж өгөх. "Танд надад хэлэх өөр зүйл байна уу?” гэж асуух. Давтан нэг зүйлийг ярихаас бүү татгалз. Үгүйсгэлийг зөвшөөрөх: хавдартай гэдгийг нь итгүүлэх гэж бүү хүчил.

6.    Хүмүүс хорт хавдрыг үхлийн аюулт өвчин гэж ойлгох нь түгээмэл байдаг. Иймд хөгжингүй орнуудад хорт хавдрын 50% нь эмчлэгддэг гэдэг ойлголтыг өгдөг юм.

7.    Өөдрөг сэтгэгдэл бий болгохыг хичээх.

8.    Яриагаа дүгнэж эмчилгээний төлөвлөгөө гаргах. Боломжтой эмчилгээг санал болгох.

9.    Ямар ч тохиолдолд тухайн өвчтөнд юу ч болсон гэсэн эмч түүнтэй хамт байна, тэр бичигдээгүй хууль нь ямар ч тохиолдолд зөрчигдөхгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэх.

Яригдсан эдгээр зүйл нь бүх өвчтөнд тохирно гэж бүү бодоорой.

Өвчтөний зүгээс олгож буй нааштай үйлдэл болгоныг ашигла. Ингэхийн тулд өвчтөний үгэн болон үгэн бус бүх үйлдлүүдийг ажиглах шаардлагатай. Өвчтөнтэй харьцахдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж болохгүй, ингэснээр өвчтөн хүнд байдалд ороход туслах боломж илүү байдаг. Хүн өөрөө төвөгтэй бүхэл бүтэн цогц учир бид ихэнхдээ алддаг. Бүү төвөгшөө. Мэрэгжил нэгтнүүдтэйгээ санаа бодлоо хуваалц, ингэснээрээ та үргэлж шинэ зүйл сурч мэдэж байдаг.