Цагаан эсийг ялган тоолох
Нейтрофил: 2-7,5х109/л цагаан эсийн 40-75% байх
боловч хувиар тодорхойлохоос бодит
тоогоор илэрхийлэх нь ач холбогдлоор илүү юм/.
Ихсэх
тохиолдлууд:
Нянгийн халдвар
Гэмтэл, мэс засал, түлэгдэлт, цус
алдалт
Үрэвсэл; шигдээс; булчингууд өвдөх;
олон артерийн булдруут үрэвсэл
Миелопролиферацын эмгэг (лейкеминүүдийн
үед мэдэгдэхүйц ихсэнэ).
Эмнүүд (жнь, стероидууд).
Тархсан хорт хавдар
Багасах
тохиолдол:
Вирусын халдварууд: бруцеллёз, хижиг,
кала-азар, сүрьеэ.
Эмнүүд, жнь, карбимазол,
сульфонамидууд
Гиперспленизм юмуу нейтрофилийн эсрэг
бие (түгмэл чоно яр, ревматоид артрит
) –ийн задрал ихсэх үед.
В12 юмуу фолатын дутал; ясны чөмөгний
ажиллагааны дутагдлаас эс үүсгэн гаргах
нь буурна.
Лимфоцит: 1,3-3,5х109/л (20-45%).
Ихсэх
тохиолдлууд:
Вирусын халдвар, токсоплазмоз; хөхүүл
ханиад, бруцеллёз
Архаг лимфолейкеми Хэвийн бус ("ер
бусын”) лимфоцитууд Эпштейн— Баррын
вирусийн халдварын үед их хэмжээгээр илрэх нь уг халдварын нэг онцгой шинж юм. Тэдгээр нь ЭБВ-ээр
халдварласан В-эсүүдийн эсрэг үүссэн
Т-эсүүд бөгөөд их хэмжээний тунгалагдуу цитоплазмтай байдаг.
Цитоплазмых нь ирмэгээр хөх эмжээр
тойрох бөгөөд ойр хавийнхаа улаан эсийг
тойрон бүсэлдэг.
Багасгах
тохиолдлууд :
Стероид эмчилгээ; түгмэл чоно яр;
уреми; Легионерын өвчин; хүний дархлал
хомсдлын вирусын халдвар, чөмөгний нэвчилт, хими юмуу радио эмчилгээний дараа Т лимфоцитийн дэд
бүлгүүдийн лавламж үзүүлэлтүүд:
CD4-ын хэмжээ: 537-1571/мм3, (HIV-ын
халдварын үед буурна), CD8-ын үзүүлэлт
:235-753/мм3, CD4/CD8-ын харьцаа 1,2-3,8 тус тус байна.
Эозинофил: 0.04-0.44x109/л (1-6%).
Ихсэх
тохиолдол:
Багтраа/ атопи; шимэгчдийн халдвар, (ялангуяа цагаан хорхойн
халдвар), олон артерийн булдруут үрэвсэл, арьсны өвчин, ялангуяа пемфигус; чонон хөрвөс; хорт хавдрууд
(лимфомууд, эозинофилийн лейкеми
г.м.); бөөрний дээд дайврын дутагдал, туяаны шарлага; Леффлерын хш (Бүлэг 18), ямар нэгэн халдварын
эдгэрэх үед тус тус ихсэнэ.
Эозинофилийн
хэт ихсэх ХШ: Эозинофилийн тоо 6 долоо хоногоос дээш хугацаанд 1,5x109/л-ээс дээш ихэссэнтэй
холбоотойгоор (давчуу кардиомиопати; невропати; элэг-дэлүү томрох зэрэг) эрхтнүүд гэмтэх үед тохиолддог.
Моноцитууд: 0.2-0,8x109/л (2-10%)
Ихсэх тохиолдлууд: Хурц, архаг
халдварууд, (жнь, сүрьеэ; бруцеллёз; эгэл биетэн),
хорт хавдрууд; тухайлбал: M4, M5-хурц миелойд лейкеми (х.654), Ходжкины өвчин; миелодисплази. Базофилууд:
0-0,1x109/л (0-1%)
Ихсэх тохиолдлууд: Вирусийн
халдварууд; чонон хөрвөс; микседема; дэлүү авсаны
дараа; архаг миелоид лейкеми; бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл; хорт хавдрууд; түгмэл мастоцитоз; (нөсөөт
хөрвөс); цус задрал, цусны олон эс жинхэнэ ихсэх;
(полицитеми рубра вера).