Дэлгэц
ба эрүүл мэнд

- Дэлгэц дээр тоос шороо, хир
буртаг, хурууны хээ огтхон ч байх ёсгүй. Нүдний шил зүүдэг хүмүүс шилээ
байн байн арчаад тун цэвэр авч явдаг. Компьютерийн дэлгэц түүнтэй яг адил
юм.
- Мөн дэлгэцийн зөв байрлал
хамгаас чухал. Дэлгэц танаас 350-600 мм-ийн зайтай байхаас гадна бага
зэргийн налуу байж, нүдэнд бүхэлдээ шууд харагддаг байх ёстой. Дэлгэц
налуу буюу гэдгэр байх нь хүзүү чилэхээс сэргийлнэ.
- Дэлгэцэндээ заавал филтер
хийгээрэй. Компьютер дээр удаан суухад уруул ам хатан хуурайшиж, нүд аргаад
эхэлдгийг та анзаарсан уу. Тэгвэл дэлгэцээс гарах хортой туяа тийм нөлөөг
үзүүлдэг байна. Энэ бүх нөлөөг дэлгэц хамгаалагч буюу филтер өндөр хувиар
бууруулдаг нь нэгэнт батлагдсан.
- Болж өгвөл компьютерийн
хамгаалалттай нүдний шил зүүж байх хэрэгтэй.
- 20 минут тутамд нүдээ байнга
амрааж, дэлгэц ширтэхгүй хэсэг завсарлаж байх хэрэгтэй.
- Хурц гэрлийн ойлт дэлгэц дээр
тусаж, таны нүд рүү гялбахгүй байх дүрэмтэй. Дэлгэцийн чанх ард болон эгц
урд нь цонх, буюу хурц гэрэл байхаас зайлсхий. Зайлшгүй тохиолдолд цонхны
хөшиг, эсвэл дэлгэц хамгаалагч буюу филтер ашиглахаас өөр аргагүй.
Дэлгэц энэ бүх зарчмын дагуу байвал нүдэн дээр өндөр ачаалал
ирэх нь харьцангуй багасна. Тэр хирээрээ нүд, толгой чилж өвдөх, улмаар нүдний
хараа муудах аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.