Дотор муухайрах ба бөөлжих
Сорилууд:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, мөн цусанд электролитууд, мочевин, креатинин,
элэгний үйл ажиллагааны сорилууд, глюкоз, Ca2+ болон амилаза зэргийг шинжилнэ.
Хэрэв метаболик алкалоз (pH > 7.45, HCO3 байх) болсон байвал бөөлжилт нэлээд
хүнд гэсэн үг. Хэрэв гэдэсний түгжрэл гэж сэжиглэвэл хэвлийн ердийн рентген
шинжилгээ хийх шаардлагатай. Бөөлжилт үргэлжлээд байвал ходоод-гэдэсний дээд
замыг дурандах асуудлыг авч үзнэ. Боломжтой бол шалтгааныг тогтоож, түүнийг
арилгахад чиглэгдсэн арга хэмжээ авна.
Эмчилгээ
Ходоод-гэдэсний
шалтгаантай (гэдэсний түгжрэлээс бусад) бол метоклопрамид 10 мг-аар судсанд
тарина. Харин бодисын солилцооны юмуу эмнээс шалтгаалсан бөөлжилтийн үед
прохлорперазин 12.5 мг-аар булчинд тарина. Вестибуляр буюу тэнцвэрийн эрхтэний
хямралаас үүдсэн бөөлжилтийн үед циннаризин 15-30 мг-аар, эсвэл прохлорперазин
5 мг-аар 8 цагаар уулгана. Настай хүнд домперидоныг 20 мг-аар уулгах, эсвэл 60
мг-аар шулуун гэдсээр хийх нь илүү зохимжтой байдаг. Жирэмсэн хүнд эм
хэрэглэхээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Шингэн: хэрэв хүнд хэлбэрийн
дегидратаци болсон бол судсанд дуслаар шингэн хийж, шингэний тэнцвэржилтийг
хянаж байх шаардлагатай.